Me in 2019

Зиак нэг жил өнгөрчихөж. Яасан ч хурдан юм. Олигтой юм сурч амжаагүй бхад л дуусчихдаг наасан… Тэгэхээр өнгөрсөн жилд юу хийж амжиж вэ гэхээр бна ш дээ.

Ертөнцийн буланд бж бдаг миний блогт 14600 хүн орж 27956 удаа сөхөж үзсэн бх юм. Би тэгсэн тэр блогтоо 7н шинэ нийтлэл л нэмж бичиж нийтдээ 84 цагийг блогтоо зарцуулжээ. Medium-д 4н шинэ нийтлэл бичсэнийг 19 мянган удаа уншигдаж. Medium-г зүгээр хаясан бхад л сард мянган хүнд сөхөгдчихдөг зүгээр юм билээ гэснээс. Академик англи хэлний хичээлүүдийг маань 20K удаа хүмүүс үзэж, 2.2K цагийг хошного хоолойг нь минь хүмүүс сонсож лол.

947н цагийг ажил хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж. Энэний ихэнх цагийг програмчлал болон CG tool хөгжүүлж сурахад зориулсан. Энэ цагийг гаргаж сурсан чадвараараа 7н сарын дундаа 9н сарын эхэн хүртэл өдөр бүрийг өөрийнхөө CV-д тавьчихаар хэдэн програм бичиж ажиллахад зориулсан даа. 3,4н хөөрхөөөн юм бичиж гаргаад нилээн юм сурсан.

Тэгээд тэр CV-нд тавьсан ажлуудаа урдаа тавьж байгаад ажилд орсон байдаг юм. Хэдэн жил дотроо бодож явсан 4н компаны ажилд авах өдөрлөгт 6н сард очоод өөрийнхөө CV нтр-г үзүүлж, ярилцлаганд ороод хоёроос нь газар дээрээ үгүй гэсэн хариу авч нөгөө хоёрт нь дараагийн шатанд орох болсон. Тэрний нэгэнд нь дараагийн шатны ярилцлаганд орж бгаад бас салаавч үмхэж таараад, өмнө нь үгүй гэсэн газар луу дахиж өргөдөл өгч дабл салаавч аваад хийморьтой блаа шд. Гэхдээ л нөгөө үлдсэн ганц газарт нийтдээ гурван өөр рольд ярилцлага өгөөд сүүлийнх нь рольд урилга авсан. Юутай ч 2013 оноос хойш төлөвлөж зүтгэсэн юм даа. Найзууд энэ төмөрөө сда хэдэн жил ажлаа хийгээд л зүтгээд үзээд л бна уу гэж л харж намайг мэдэхээс бусад хүмүүс бол юу ч мэдэхгүй бсан бх…

Гэснээс бас сургуулиа төгссөн юм бна. Дан програмчлалын ном уншиж өнгөрөөсөж дөө. Жирийн номноос их таалагдсан номнууд гэвэл Everything is fucked: a book about hope – Mark manson, Digital minimalism – Cal Newport, The Science of Storytelling – Will storr, Incognito – David eagleman, How to live – Sarah bakewell.

Үзсэн кинонуудаас гэвэл нээх онцлоод бх юм алга дааөө. Их кино ч үзээгүй завгүй өнгөрсөн жил боллоо. Хүмүүсийн шүтээн жокерыг ч үзээгүй гээд л бодчих хаха.. Харин цуврал киноноос Bodyguard, Boruto, GoT, Peaky blinders, Chernobyl, Strike back үзсэн юм бна. Цувралуудыг хоол идэж бх зуураа үзээд нэг доор хоёр юм амжуулдаг шд хаха.

Түрүү жил фитнесст явах тухай бодож бгаа гэж бичиж бсан энэ жил бол яг явах ёстой гэдэгт шийдэл гаргасан байдалтай. Мөн түрүү жил найзууд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах цаг бага гаргадаг талаар бичиж бсан бол энэ жил ч тэр хэвээрээ. Бусад хүмүүс ч яахав угаасаа цаашаа.

Дууны хувьд youtube-д нүцгэн бүсгүйн зурагтай байж байдаг mix-үүд, хоолойны чадвартай дуучид, дажгүй бүтээл гаргаж байгаа монгол залуу хип хип трапчдыг хальт сонсдог болсон байх. Дараа жил энэ жилийн харамссан зүйлс, цагийн зохицуулалт дээр болон цагийн зохицуулалт, фитнесс дээр л ажилладаг бх даа гэж бодож байна даа. Аа бас оффшорт бгаа хоёр машин сургалтын монгол текст дээр чиглэсэн ажлыг нийтэд дэлгэх юм бна.. Бетагаар ч болтугай хүүхдийн баярын өмнө гаргана аа.

Шинэ жилийн мэнд?

2019.12.31

Original facebook post:

https://www.facebook.com/Tumurtogtokh/posts/2939941176027896

Cover photo by Vince Fleming on Unsplash

Submit a comment


*

Back To Top