Me in 2020

Зиак нэг жил өнгөрчихөж. Яасан ч хурдан юм. Нэг хөл хорионд ороод л нүдээ жаахан удаан анихад л 2020 он дуусч байдаг лол. Тэгэхээр өнгөрсөн жилд юу хийж амжиж вэ гэхээр бна шдээ. Ертөнцийн буланд бж бдаг миний блогт 6980 хүн орж 13780 удаа сөхөж үзсэн бх юм. Би тэгсэн тэр блогтоо 2хон шинэ нийтлэл л нэмж бичиж нийтдээ 23 цагийг блогтоо зарцуулжээ. Medium-д блогоосоо нэг нийтлэл хуулж бичсэн бол нийтлэлүүдийг 14193 удаа сөхөгдөж, 3433 удаа бүрэн уншигдаж байж ээ хөөрхийс. Medium-г зүгээр хаясан байхад л нэг иймэрхүү байдаг юм шиг ер нь. Нээсэн, уншиж дуусгасан тооны хамаарал 0.24 тэй байгаа нь ямар суга бичдэг дурак вэ гэдгийг л хэлж байгаа байх. За тэгээд Академик англи хэлний хичээлүүдийг маань 10671 удаа хүмүүс үзэж, 921 цагийг хошного хоолойг нь минь хүмүүс сонсож хаха. Гэснээс ирэх жил энд өөр өөр видеонууд цэвэрхэн миктэй бичлэг хийж оруулах байх. Watch out for this space!

522н цагийг ажлаас гадуур өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж. Энэний ихэнх цагийг CG tool хөгжүүлэх, Maya rigging, Houdini FX хийж сурахад зориулсан. Өмнөх жилүүдэдээс буурсан байгаа юм. Энэ тал дээр ер нь их дурамжхан байгаа. Гэхдээ ядаж л сар бүр жигд цаг зарцуулаад сурсан харагдсан. Гэхдээ л…

Миний ажлаас бусад цаг хаашаа явж байна аа гэж гайхмаар харагдаж байгаа. Ажил төрөл, хичээл сургалтын хувьд гэвэл хэдэн кинонд ажилласан юм байна. Нээлтээ хийсэн нь гэвэл The Midnight Sky, His Dark Materials S2. Трэйлер нь гарсан гэвэл Tom Jerry. Өөр тэгээд трэйлер нь гараагүй хэд бий бий. Тэдгээр кинонуудын талаар би ярих эрхгүй гэрээтэй. Хэдэн онлайн курс аваад дуусгахыг нь дуусгаж, нусаа хацартаа наахыг нь нааж, би ийм курст гэж яриад ч хэрэггүй хэдийг нь тэгсхийгээд чимээгүйхэн дараад өнгөрч лол. Гэхдээ бүгд FX, deep learning, software engineering чиглэлийнх.

Өмнөх жилүүдийн адил ихэвчлэн програмчлалын талаар ном уншиж өнгөрөөсөн дөө. Жирийн номноос их таалагдсан номнууд гэвэл : “The Courage To Be Disliked” – Ichiro Kishimi ба Fumitake Koga, “The Unfair Advantage” – Ash Ali ба Hasan Kubba, “Humans” – Brandon (love this book), “You are what you read” – Jodie Jackson, “Make” – Pieter Levels.

Энэ жил их кино үзсэн юм байна. Ажлын оффис руу оронгуут л шууд л бөөн киногоор амьсгалсан орчин угтдаг л даа. Янз бүрийн постер, найруулагч нарын дурсгал, нөгөө Оскарын алтан бацаан гээд л гоё шд. Тийм дээ ч кино үзэх их сэрэлтэй жил болсон байж магад. Netflix, Amazon Prime, Disney+ авч байгаад л ажлынхнаа хийсэн кинонуудаар марафон хийдэг баатар болж байгаад таван сарын үед бууж өгсөн. Барахгүйм байна лээ. Гэхдээ л Марвел, Жак спарров, Нарниаг бүтнээр нь сайхан цувруулаад үзсэн юм чинь. Өөр тэгээд нэг тийм гоё сэтгэл хөдлөм, mental health-н талаар, дотор хөгжөөм, бас романтик кинонууд их үзэж өнгөрөөсөн байх юм. Шууд ганц кино онцолж хэл гэвэл: The Perks of Being a Wallflower. Харин цуврал киноноос The Queen’s gambit, boruto, Jack ryan, treadstone, hanna, castlevania, blood of zeus үзсэн юм бна.

Өнгөрсөн хоёр жил фитнесст явах тухай бодож бгаа гэж бичиж бсан энэ жил бол яг явж байсан чинь жимүүд нь хаагдсан хаха. За сда арай ч дээ гээд бас гүйж эхэлсэн юм байна. Лондонгийн нэг гүүрнээс нөгөө гүүрний хооронд богино зайд л даа гэхдээ. Түрүү жилүүдэд найзууд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах цаг бага гаргадаг талаар бичиж бсан бол энэ жил ч тэр хэвээрээ. бусад хүмүүс ч яахав угаасаа цаашаа.Дууны хувьд youtube-д нүцгэн бүсгүйн зурагтай байж байдаг house mix-үүд, орос эмо дуунууд, хип хоп голдуу. Eminem агаа байхгүй хойгуур Future сонсох хүртэл доошоо орсон байх юм. Таалсан уран бүтээлчдээс гэвэл Lil tjay, Wiz khalifa, Yo Gotti, SEV, Lil Revive, LXST CXNTURY, $UICIDEBOY$, Ghostemane гэх мэт.Гэснээс нутгаасаа хол хэдэн жил явсан болохоороо ч юм уу эсвэл нас ахиад байгаа болохоороо ч юм уу монгол дуу үе үе сонсдог болсон. Монгол поп сонсож буяндаа бузар хийгээгүй л дээ мэдээж. Таалагдсан бүтээлтэй нөхдүүд гэвэл: XTrack, Гүрвэл, BLEJ, Kanzas, Chizz 420-н гарууд, SETO, CHOIDOG, Epoch. Дараа жил энэ жилийн харамссан зүйлс, цагийн зохицуулалт дээр болон өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг сайжруулах гэж үзэж тарах байх даа. Бас энэ жил би гэдэг баагий чинь нохойн амьдралаар биш хүн шиг яаж ийж амьдарч болох юм байна гэх итгэл төрсөн жил болсон. Тэрийгээ дагаад яаж хүн байх вэ гэж гайхаж, янз бүрийн юм оролдох байх. Өөрийнхөө хувь хүний зан, байдал гэх мэт гээд л тээ.

Шинэ жилийн мэнд?

Photo by Markus Winkler from Pexels

Loading

Submit a comment


*

Back To Top