Миний анхны 3ds Max дээрх RnD project. Энэ удаад particle flow ашиглаж коланы лаазны дагуу урсах усан дуслыг хийхийг оролдлоо. Яг ийм project-г Maya дээр хийж байхыг хараад энийг 3ds max дээр хийж үзье гэж бодсон. Үнэндээ би 3ds max-г оролдож эхлээд удаагүй, анх оролдоод төрсөн сэтгэгдлийг эндээс уншиж болно.
Мартын дараахан бие тааруухан гэртээ хэд хоног байх зуураа 3ds max-н particle flow-г судалж гарав аа, энд тэндхийн форум, сургалтын dvd-г гол зүйлээ болгосон. Particle flow-той холбоотой 4-н dvd-ны ард гарсаны дараа л наад захын ойлголтууд төрж практик ажлын санаанууд толгойд орж ирж эхэлсэн дээ.
Дээр particle flow graph харагдаж байна. Энэ ажилд particle flow-оос өөр зүйл ашиглаагүй, уг нь чанарыг нь сайжруулъя гэвэл сайн mesher plug-in ашиглавал дуслууд илүү бодитой харагдахаар. Гэвч дадлага хийж байгаа ажил учраас заавал тэгэх ч шаардлагагүй л дээ. Энэ талаарх мэдлэгээ илүү гүнзгийрүүлээд ирэхээрээ яаж хийсэн талаараа presentation бэлдэж тавина гэж бодож байгаа.
I am a Pipeline Technical Director and work on Hollywood movies. Unlike most people, I was not born brilliant or talented. I am not ashamed of it; because, I work hard for my dream. And that is that. On this blog, I write articles to help others and share what I have learned.