Particle flow RnD – Can water droplet

Миний анхны 3ds Max дээрх RnD project. Энэ удаад particle flow ашиглаж коланы лаазны дагуу урсах усан дуслыг хийхийг оролдлоо. Яг ийм project-г Maya дээр хийж байхыг хараад энийг 3ds max дээр хийж үзье гэж бодсон. Үнэндээ би 3ds max-г оролдож эхлээд удаагүй, анх оролдоод төрсөн сэтгэгдлийг эндээс уншиж болно. 

Мартын дараахан бие тааруухан гэртээ хэд хоног байх зуураа 3ds max-н particle flow-г судалж гарав аа, энд тэндхийн форум, сургалтын dvd-г гол зүйлээ болгосон. Particle flow-той холбоотой 4-н dvd-ны ард гарсаны дараа л наад захын ойлголтууд төрж практик ажлын санаанууд толгойд орж ирж эхэлсэн дээ.

screenshot

Дээр particle flow graph харагдаж байна. Энэ ажилд particle flow-оос өөр зүйл ашиглаагүй, уг нь чанарыг нь сайжруулъя гэвэл сайн mesher plug-in ашиглавал дуслууд илүү бодитой харагдахаар. Гэвч дадлага хийж байгаа ажил учраас заавал тэгэх ч шаардлагагүй л дээ. Энэ талаарх мэдлэгээ илүү гүнзгийрүүлээд ирэхээрээ яаж хийсэн талаараа presentation бэлдэж тавина гэж бодож байгаа.

Loading

Submit a comment


*

Back To Top