IELTS planning 101: Бизнес төлөвлөгөөгөө, мастер хуваарьтайгаа бичсэн үү?

Унших хугацаа: 6 минут

i-want-to-study-but-theres-a-computer-in-my-room

За үзгээ авлаа, дэвтэрээ дэлгэлээ, тавчигаа углалаа, ширээгээ арчлаа, цай хийж авсан, амандаа чихэрээ хүлхэсэн, цаана нь бас нилээд чихэр нөөцөлсөн, худлаа үнэн шил зүүж хэнээтэн төрхөндөө орсон, тэгээд чихэвчээ зүүгээд материалаа уншаад суралцаж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд зурагтаа асаагаад дуртай суваг дээрээ тавьсан, утсаа цэнэглээд facebook-д оруулаад орхисон. Бидний ихэнх маань л иймэрхүү байдалтай хичээлээ хийж сууцгаадаг. Нүд хоёр тийшээ харж болдог байсан бол нэг нүдээрээ дэвтэрээ, нөгөөдхөөрөө утасныхаа facebook-г ширтээд, чихнийхээ баруун талаар сонсголын дасгалаа хийгээд зүүн талаар дуртай дуугаа сонсож байх байсан даа. Ингэдэг бол гоё ооо, үнэн универсал супео дупер гайхамшигтай энэ тэр. Бодит байдал дээр хүн төрөлхтөний түүхэнд хэн ч ингэж байсангүй. Алдарт эрдэмтэд, сут ухаантнууд, тэр ч бүү хэл Эйнштейн хүртэл нэг цагт нэг зүйлд анхаарлаа хандуулж нэг л зүйлийг хийж байсан. Саяхан нэг залуу марафонд гүйх зуураа ном уншиж Гинннесд бичигдсэнийг эс тооцвол. Төсөөлөөд үзэхэд ч сонин гажиг.

large

Тэгэхээр та нэгэнт хүн төрөлхтөний хийгээгүй зүйлийг хийж Гиннесд бичигдэхийг зориогүй л бол өчнөөн олон жилийн турш хүмүүсийн сурахдаа хийдэг байсан зүйлийг л хийх хэрэгтэй. Хэрвээ Гиннесд зориж байгаа талийгч Зоригт агсан бид хоёр монгол хүний саруул ухаанд итгэдэг, танд амжилт хүсье. Өөрөөр хэлбэл сурах үедээ суралцах л хэрэгтэй. Элдэв янзын илүү зүйлсээ болиж үз. Зурагт, утас, интернет сайтууд, facebook, twitter, instagram, pinterest, youtube, vimeo, linkedin, gmail, yahoo mail, messenger, viber, tango, wechat, whatssapp,skype,thumblr, deviantart, behance,about.me, dailymotion, RSS feed, weheartit, ask.fm, peartltrees, croowd, wordpress, blogger, ghost, medium  (өөрийн  social-аасаа заримыг нь дурьдав :P) энэ тэр гээд илүү зүйлсээ түр зуур хаачих. Хэсэг хугацааны дараа танд зав гараад үргэлжлүүлээд social-уудаа оролдож болно шүү дээ. Үүнээс гадна элдэв янзын тоглоомнууд байна. Candy crush, tetris, temple runner, mario, tank 1990, sonic зараа, mortal combat гээд л. Санаанд орсон хэдэн тоглоомнууд энэ хэд. Хүмүүс яагаад тоглодгыг ойлгодоггүй болохоор би олон зүйл яримааргүй байна, ядаж би өөрөө тоглоод үзсэн бол ингэ тэг гэх сэн. Боль гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нь. За нэг иймэрхүү байдалтай байхад хичээл хийж эхэлхэд бэлэн болсон гэж хэлж болно.

38280720

Ашгүй нэг юм суулаа, дасгалаа ажиллаж эхлээд, сонсох зүйлээ сонсоод хэсэг хугацаа өнгөрнө. Эхэндээ их л мэрийж, үг үсэг бүрээ нарийн харж хийнэ. Тэгж байтал мэдэхгүй юмнууд гарч ирнэ, тэрийгээ ойлгохоо болино. Толь бичиг харна. Уйтгартай хэдэн үгний дунд нүдээ гүйлгэнэ. Яг л энэ үед чих, таван мэдрэхүй аймаар сайн ажиллаж эхэлнэ, хананы цагын тог тог хийх чимээ яг чихний хажууд байгаа юм шиг тод дуугарна, гадаа гудамжин дахь машины чимээ, хүүхдүүдийн шуугилдах чимээ, нөгөө өрөөнд ээжийн хоол хийж ногоо хэрчиж байгаа чимээ, заазуур нь яаж хурдан хөдөлж байгаа нь ч нүдэнд харагдаад л, дүүгийн утсаар яриад инээж байгаа дуу, чих дүүгийн амнь хажууд байгаад дүүтэй ярьж байгаа хүний яриаг сонсож байгаа юм шиг л санагдаад л, яг л Spiderman кинон дээр Peter parker аалзанд хазуулсныхаа дараа сургуульдаа ирээд бүхнийг амьдаар нь мэдэрдэг хэсэг дээр гардаг шиг л биеийн мэдэрхүй үнэн сайн ажиллана (1:40-с эхлээд үзээрэй)

ингэж байтал ашгүй утас дуугарч найзтайгаа ярих хэрэгтэй болоод сандалаасаа босоод хэн хүнд туслах, чухал ажлаар хүнтэй уулзах,багшийг үүрэг даалгаврыг биелүүлэх, гэнэтийн болзоо, найзуудтайгаа зугаацах, хамаатны ах эгчдээ зарагдах шаардлагатай болоод хичээлээ хаяж хаашаа ч юм нэг тийшээ одно. Танд их танил түүх шиг санагдаж байна уу?

tumblr_lgxpiaKYy91qa556so1_500

Бидний ихэнх маань ийм зүйлийг үзсэн. Хичээл хийхэд саад болоод байдаг зүйлсийг яах вэ гэж толгойгоо гашилгадаг. Яг энэ тал дээр би хэдэн зүйл бэлдлээ. Юуны өмнө та хичээл хийх бэлэн байдалдаа орчих, би танд утас, интэрнет, цагаас бусад зүйлсийг хэлж чадахгүй. Хүн бүр хичээл хийхдээ хийдэг зүйл өөр байдаг. Зарим маань хөгжим сонсдог байхад зарим нь огт чимээгүй байхыг илүүд үзнэ. Гэрийн хувцасаа өмсөнө, хөнжлөө нөмрөнө, формтойгоо тэр чигээрээ сууна гэх мэт. Нохойтой хүмүүс нохойгоо өөр өрөөнд оруулдаг байхад хөл доороо хэвтүүлэх ч хүн байх. Энэ мэтийг та өөртөө төгс байхаар тохируулчих. За тэгээд ямар нэг байдлаар хичээл хийж байгаа гэх байдалд шилжихэд гэрийнхэн чинь саад хийхээ болино. Харин танд өөр саад болох зүйлс үлдэнэ, утас, socials. Утсаа унтраачих гээд шал хиймэл зүйл би хэлэхгүй ээ, хэн хэнгүй л амьдрал нь утсан дээр тогтож байгаа хойно. Харин үүний оронд утсаа silent болгочихоод дэлгэцийн доош нь харуулаад ч юм уу нүднээс хол газар тавьчих. дуудлага ирвэл тэр л биз, битгий ав. Дараань эргүүлж залгаад учир байдлаа хэлэхэд хүн ойлгоно, ойлгохгүй бол тэр л биз. Хэтэрхий хувиа хичээсэн нэгэнтэй ярьж байна. Утасны хувьд ингээд  л болоо. Social-н хувьд хэдэн арга бий. Та windows machine дээр ажиллаж байгаа бол Cold turkey гэдэг програмыг татаж аваад ажиллуулчих. Хүссэн сайт, програмыг хүссэн хугацаанд ажиллагаагүй болгож өгч их тус хүргэнэ. Залуус энийг сонсоод windows-оо restart хийгээд л хориг нь ажиллахгүй гэж бодож Geek зан гаргаж байгаа бол энэ програм энэ талыг ч гэсэн тооцож үзсэн ухаалаг эд. Харин орчин үе дагаад Apple бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ програмыг оролдоод үз. Яаж ажиллаж, ямар ид шид гарахыг нь та бүхэн харна аа. За энэ хэдэн зүйл таны анхаарлыг сарниулдаг зүйлсийг шийдэж өгнө.

47134032
Хичээлээ хийгээд эхэлхээр хэдийд хир удаан хугацаатай хичээллэх вэ гэдэг бас л асуудал. Хүний биологын цагаар бол 10.00-12.00 болон 16.00-18.00 хичээллэхэд тохиромжтой цаг. Дунд сургуульд ордог л мэдлэг. Тэгэхдээ бас яг энэ цагуудаар хичээллээд байж болохгүй ч байдаг. Миний хувьд ихэнхдээ шөнөөр хичээллэх шаардлага гардаг. Гэрийнхэн унтаад нам гүм сайхан болж миний цаг үе эхэлдэг. IELTS-н жирийн нэг practice дасгал 2 цаг орчим хугацаа шаардана. Writing хийнэ гэвэл бас цаг нэмэгдэнэ. Энэ бүгдийг тооцоод өдөрт яг сууж хийдэг тогтмол цагтай бол. Долоо хоногын найман өдөр тэр цагтаа ширээнийхээ ард сууж хичээлээ хийнэ. IELTS бол жирийн нэг шалгалт биш, ирээдүйд чинь нэг том түлхэц өгөх чадалтай том даваа. Би IELTS-г уултай зүйрлэх дуртай, хүн тэр уул руу авирна, авирах тусам хэцүү болно, хэцүү бүхнийг даваад гарсны дараа орой дээрээс тал газар сайхан харагдана. Хүссэн оноогоо авсаны дараа ямар сургуульд ороод ямар газар очих нь танд сайхан харагдана. Гол нь авирч байх үедээ зогсолтгүй л урагшлаад мацаад л байх хэрэгтэй.

keep-going_o_862515

Өдөр болгон давтах цагтай болсоны дараа хир удаан бэлдэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүмүүсийн ихэнх нь удаан бэлдэх тусам улам чангарна гэсэн буруу ойлголттой байдаг. Яг үнэндээ давтаад байх зүйл ховор, англи хэлний түвшин тогтоох шалгалт учраас та англи хэл сурж эхэлсэн цагаасаа эхлээд л энэнд бэлдсэн гээд хэлэхэд буруудахгүй. Та өөрийгөө IELTS өгөх хэмжээнийх болсон гэж үзээд шууд шалгалт хийж үзэхэд bandscore 4.0-4.5 дээр буух магадлалтай. Энэ оноо мэдээж хэнд ч хэрэггүй оноо. Хангалтгүй оноо аваад оноогоо өсгөхөөр дахиж шалгалт өгч байгаа бол дор хаяж 3н сарын зайтай өгөх нь зүйтэй. Энэ сарын IELTS-аа хүссэн оноогоо авсангүй, дараа сарынхд ороод оноогоо авна гэж бодож байгаа бол энэ бүтэхгүй зүйл, та өмнө авсантайгаа ойролцоо оноо л авна. Гадны мэргэжилтнүүд бүхэл бүтэн 3н сард bandscore-г 1.0-р өсөж болно гэдэг. Дунд сургуулийн нэг сэдвийн дагуух шалгалт биш учраас ингэж их хугацаа орж байгаа. Өөртөө итгэлтэй, англи хэлээ дажгүй гэж бодож байгаа хүмүүс IELTS-д ганц сарын хугацаагаар л бэлдэхэд л болно доо. Цочроогоо арилгаад материал ямар байдалтайгаар бэлдэгддэг, яаж алдуулах урхыг тойрч гарах талаар мэдлэгтэй болоход хангалттай хугацаа. Мэдээж энэ хугацаанд их түргэвчилсэн байдлаар явна. Би одоо бэлтгэлийнхээ 2 дахь үедээ яваа. Анх эхлэхдээ л би бэлтгэлээ 4н үед хуваасан. Англи хэлээ ашиглаагүй удсан, аль 2 жилийн өмнө шалгалт өгч байсан болохоор сарын хугацааны бэлтгэл надад бол үр дүнгүй. Би бэлтгэлийн эхний үедээ дан дүрэм болон сурах материалаа олоход өнгөрөөсөн, хүнд тус болдог баатар болж англи хэлний материалуудаа хүнд өгөхдөө хардаа format-лаад хичээлгүй болсон байсан. Харин 2 дахь үедээ IELTS-тай холбоотой зүйлс харж өнгөрөөнө, цочроогоо гаргаж өнгөрөөнө. 3 дахь үедээ ямар ч IELTS харалгүй, academic skill-ээ болон өөрийн сул тал дээрээ ажиллана. Сүүлийн үедээ дасгал ажил хийж эхэлнэ дээ. Дасгал ажил хийх хугацаа их байлгахгүй ээ сараас хэтрэхгүй. Энэ л хугацаанд bandscore-oo boost хийнэ дээ.Энэ мэт үе шатыг давсаар энэ зуны нэг өглөө ESP-н гадаа зогсоно доо. Танд иймэрхүү өөрт чинь тохирсон бэлтгэлий төлөвлөгөө бий юу?

you-got-it-obama-meme

Хүн болгон л өөр. Бэлтгэлийн байдлаа болон бэлдэх хугацаагаа зөвхөн өөртөө тааруулж гаргах хэрэгтэй. Хугацаа гаргах тал дээр гол ганц дүрэм бий. Хэт удаан болон хэт богино хугацаа сонгож болохгүй. Хэт богино хугацаа үр дүн өгөхгүй бол хэт урт хугацаа таныг залхаана. Алтан дундаж хугацаа бол 2 сар. Энэнээс хэтэрвэл залхмаар болж эхэлнэ. Угаасаа practice test хийж байхад яг юун дээр алдаад байгаа нь сайн мэдэгдэхгүй, өөрийгөө сайн ажиглахгүй л бол сайжрахгүй л байгаад байдаг.

Дараагийн нийтлэл  хүртэл facebook group -р холбоотой байж хүссэн асуултаа асууж болно. Та  facebook-н группд орохоо битгий мартаарай. Page-дээ блогноосоо гадна мэдээллийг оруулахаас гадна танд IELTS-н талаар түргэн авах хэрэг гарвал группд хандаж болно. Нэг д зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.

Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/

Loading

1 Comment

  1. Simply wish to say your article is as amazing. The clearness in your
    post is just cool and i can assume you’re an expert on this
    subject. Fine with your permission allow me to grab your RSS feed to keep
    updated with forthcoming post. Thanks a million and please continue the
    gratifying work.

Submit a comment


*

Back To Top