Funny IELTS

Унших хугацаа: 4 минут

IELTS гэж юу вэ? Олон хүний айдсыг төрүүлдэг, олон хүний уурыг бардаг, олон хүний нойрыг нь хагаслуулдаг, олон хүний хүчийг бардаг, олон хүний мөрөөдлийн эхний даваа болдог, мөн олон ч хүний мөнгө олох эх үүсвэр нь болдог. IELTS буюу International English Language Testing System нь олон улсад таны англи хэлний мэдлэгийг ямархуу вэ гэдгийг нотолж өгдөг шалгалт. Academic болон General гэж хоёр ангилагддаг. Academic IELTS-г их сургууль, дунд сургууль гэх мэтчилэн боловсролын байгууллагад орох хүмүүс өгдөг бол General-г гадаадад ажиллах зорилготой хүмүүс өгдөг. Энэ шалгалтанд авсан оноогоор таны англи хэлний түвшинг ямар вэ гэдгийг дэлхийн 7 тэрбум хүн мэдэх болно гэсэн үг. Ок нэрний хувьд иймэрхүү утга агуулгатай байж, уг шалгалтанд 4н өөр зүйл дээр шалгагдана, listening, reading, writing, speaking, авах хамгийн өндөр оноо нь 9. Хамгийн аймшигтай нь төрөлхийн англи хэлтэй, нүд нээсэн цагаасаа хойш англи хэлээр ярьж байгаа хүмүүс хүртэл энэ шалгалтанд 9 оноогоо авч чаддаггүй. Тиймээ чаддаггүй. Харин их сургуульд орох хүмүүсийн хувьд босго оноо нь 6.0 байдаг. Мэдээж илүү оноо авах тусам илүү сайхан боломж хүлээж байдаг, тэтгэлэг гээд л…

english-speech-process-scheme4

IELTS өгөхөд тэнд таны англи хэлээр сонсох, унших, бичих, ярих болон сэтгэх чадварыг шалгадаг. Хамгийн чухал нь сэтгэх чадвар. English thinking, baby 😉  Хаа нэг газар IELTS-н бэлтгэл курсд сууж хэдэн төгрөг үрээд сууж байгаа хүмүүсд энийг хэн ч хэлээгүй байх, IELTS-д амжилттайгаар өндөр оноо авахад нөлөөлөх гол хүчин зүйл нь англиар сэтгэх чадвар байдаг. Яагаад вэ гэж гайхаж байна уу? Тиймээ гайхах нь зөв. Англиар зөв сэтгэдэг байхад шалгалтанд харьцангуй хурдан ажилладаг. Өгөгдсөн тестийг ангиар хүлээж аваад англиар цааш нь гаргаж хариултыг нь бөглөнө. Англиар ойлгох болон сэтгэх нь хоёр өөр ойлголт шүү.

im-listening

Okay, listening… Энэ үед танд 30 минутын 4н өөр харилцан яриа болон 40н асуулт хүлээж байдаг. Сүүлд 10 минутын хариултын хуудасаа бөглөх цаг өгөгдсөн байдаг. Тест эхэлж харилцан яриа тоглогдоод эхэлсэн үед хариултаа шууд асуултын хуудсан дээр бөглөөд явах шаардлагатай. Харилцан яриа зөвхөн нэг удаа л тоглогдоно. Ямар ч тохиолдолд нэгэнт эхэлсэн тестийг зогсоогоод дахиж эхлүүлнэ гэж байхгүй. Ярианаасаа хоцорсон бол хохь болоод л үлдэнэ. Энэ линкээр ороод жишээ сонсох тестийн материалыг хараарай.

What_am_i_reading

Reading хэсэгт 3н хэсэг болон 40н асуултыг 60н минутанд багтаж ажиллах шаардлагатай. Энэ хэсгийн материалууд ихэвчлэн ном, сэтгүүл, сониноос авагдсан байдаг. Маш олон төрлийн асуултууд бий, үнэн худлыг сонгох, олон хариултаас сонгох, зай баглах гэх мэт. Эхний хэсгээсээ хойшлох тусам үл ялиг хүндэрч байдаг. Уншаад ажиллах зуураа хариулт бөглөх хуудсаа хамт бөглөөд явар хэрэгтэй, учир нь listening шиг сүүлд 10 минут өгөгддөггүй.  Энэ линкээр ороод жишээ сонсох тестийн материалыг хараарай.

boromir-opening-sentence-essay

Writing хэсэгт нийт 60 минут байх ба 2 essay бичих шаардлагатай. Эхний essay-дээ нийт 150 үгтэй ямар нэг диаграм, хүснэгт, зургын тайлан бичиж, эдгээрт юу үзүүлснийг тайлбарлаж бичих шаарлагатай. Ойролцоогоор 20 минут шаардлагатай. Харин нөгөө essay-д өгөгдсөн ямар нэг сэдвийн дагуу 250 үгээр өөрийн үзэл санааг шингээж бичих болдог. Хоёр дахь essay нь нөгөөдөхөө бодвол илүү өндөр үнэлгээтэй. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 60н минутанд бүгдийг хийх хэрэгтэй байдаг ба цаг дууссан хойно бичиж байгаагаар харагдах юм бол шалгалт авч буй хүн ирээд сүүлийн мөрийг баллуурдаж орхидог. Энэ линкээр ороод жишээ сонсох тестийн материалыг хараарай.

meme-faces-speaking-english

Speaking-д 3н төрлийн яриа хийнэ. Эхний хэсэгтээ та өөрийгаа шалгалт авч буй хүнд танилцуулж, өөрийнхөө талаар ойр зуурын хэдэн зүйл ярина, шалгалт авч байгаа хүн ч хэдэн энгийн асуулт тавина. Дараа нь танд нэг карт өгөгдөх ба тэр картанд бичигдсэн сэдвээр 2,3н минутын ярих болно. Ярихын өмнө 1 минутын юу ярихаа бэлдэх хугацаа өгөгддөг. Энэ үед танаас юу ч асуухгүй ба яриагаа өөрөө эхлээд өөрөө дуусгах хэрэгтэй. Сүүлийн хэсэгт шалгалт авагч өмнөх сэдэвтэй холбоотой хэдэн асуулт асууна. Нийтдээ 15 орчим хугацааг speaking test-д өнгөрүүлнэ. Хаалгаар орж ирэхээс эхлээд бүх яриа дуу хураагчид бичигддэг. Энийг дараа нь таныг дүгнэхэд ашигладаг. Энэ линкээр ороод жишээ сонсох тестийн материалыг хараарай.

lets-take-ielts

Ерөнхийдөө ийм л зүйлсийг шалгалтанд хүмүүсийг хүлээж байдаг. Speaking болон writing таны чадвараас бүх зүйл хамаарах бол нөгөө хоёр хэсэгт арай өөр. Тэдгээр хэсгийн материалууд хүний англи хэлний чадварыг шалгахаар хийгдсэнээс гадна хүнийг унагах зориулалттай хийгдсэн. Ийм учраас төрөлх англи хэлтэй хүмүүс ч энэ шалгалтанд хангалттай сайн оноо авч чаддаггүй. Нэг л сонин санагдаж байна уу? Бодит байдал ийм л байдаг. Мөн IELTS-д буудах боломж их байдаг. Тэгсэн ч хүмүүс энэ боломжийг зөв ашиглахаасаа илүүтэйгээр өөрсдийгөө их алдуулдаг. За би жишээ авъя. Нэг өрөөнд 10н сармагчин оруулаад тест бөглүүлэх, 10н оюутан оруулаад тест бөглүүлэхэд сармагчингийн баг илүү оноо авна. Яагаад гэвэл оюутнууд унагах урхинд орж хариултаа буруу бөглөөд байх бол сармагчид юугаа ч мэдэхгүй учраас урхинд орохгүй. Жишээлбэл зөв хариултыг бөглөх асуултанд 4н хариулт байдаг. 25%-н боломжтой гэсэн үг. Оюутан тэр хариултууд дундаас зөв хариулт байх магадлалтай гэсэн хариултыг сонгоод бөглөхөд ихэвчлэн алдуулах урхинд орж буруу хариултаа сонгодог. Сармагчинд зөв буруу гээд бодох зүйлгүй бөглөх учраас 25%-н боломжоо ашиглана. Үүнтэй адилаар үнэн худлыг сонгох асуултанд 3хан хариулт 33%-н боломж байх ч оюутнуудад хамгийн хүнд асуулт нь энэ байдаг.

Дараагийн нийтлэл  хүртэл facebook group -р холбоотой байж хүссэн асуултаа асууж болно. Та  facebook-н группд орохоо битгий мартаарай. Нэг зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.

Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/

Loading

6 Comments

  1. Их баярлалаа сайхан мэдээлэл болон зөвөлгөө байна.

  2. iim sonin hudlaa um bichij humuusiig tuurugduulehee bolovol yasan um be dee

  3. дараагийн бичлэг хэзээ бичэгдэхнэ вэ гэж байн байн шагайсаар байтал ядарч байна 😛 дараачийн бичлэгийг нь тэсэн ядан хүлээж л байхаас

    • За удахгүй бичнэ ээ.. зуны зугаатай цаг эхлээд нэг хэсэг тасалдсан. байн байн шалгаж байгаад баярлалаа, их сайхан урам өглөө..

Submit a comment


*

Back To Top