Унших хугацаа: 3 минут
Хэд хоногын дараа 5н сарын IELTS-н шалгалт авагдана. Нилээд олон залуус маань энэ удаагын IELTS-д бүртгүүлсэн байгаа. Facebook group-с нилээн олон гишүүд энэ сарын IELTS-д ч бүртгэлтэй. Эдгээр залуусдаа шалгалтанд нь бага ч гэсэн тус болор үүднээс богинохон санамж, зөвлөмж бүхий нийтлэл бичиж байна.
Facebook group-ээс Nazar Poly гишүүн Writing-н талаар асуужээ. Энэний талаар хэдэн зүйл бичье.IELTS-н writing section ерөнхийдөө 2 хэсгээс бүрддэг ба эхний хэсэгт academic report бичих бол дараах хэсэгт өгөгдсөн сэдвийн дагуу essay бичдэг. Нийт өгөгдсөн хугацаа 60 минут байдаг бол эхний хэсгээс дараагийн хэсэг илүү өндөр үнэлгээтэй байдаг. Бичих зүйлс болон хир хэцүү гэдгээс хамаарч нийт цагыг 2 хэсэгтээ хуваавал эхний хэсэгт 15-20 минут, хоёр дахь хэсэгт 40н минут зориулбал зохимжтой. Зарим хүмүүс хоёр дахь хэсэг илүү үнэлгээтэй гээд шууд хоёр дахиасаа эхэлж хийхийг илүүд үздэг. Энэ нь зарим талаараа зөв мэт санагдах ч эхний хэсгээсээ эхэлж хийсэн нь зөв байдаг. Яагаад гэвэл нэгд нөгөөдөхөөсө харьцангүй амархан учраас илүү хурдан дуусгана, хоёрд эхнийхийгээ хурдан дуусгаснаар сэтгэл зүйн хувьд давуу талтай болдог. Хэрвээ хоёр дахиа хийгээд байдаг дуусаж өгөхгүй цаг яваад байдаг, цаг дуусах мөчид сандралд ордог, хоёр дахь хэсгийн essay эхний хэсгийн essay аль нь ч дуусаагүй байхад цаг дуусах гээд байх тохиолдолд орж гүн сандралын байдалд орохгүй гэсэн санаа. Essay-ээ ерөнхийд нь 3н хэсэгт хувааж логик дараалалтай бичих хэрэгтэй. Үүнд introduction paragraph, body paragraph, conclusion paragraph гэх хэсгүүд хамаарна. Энэ 3н хэсэг заавал байх ёстой, ийм логик дарааллыг их хардаг. Introduction хэсэгт нэр нь хэлж өгч байгаачлан эхлэл хэсгийг бичнэ. Body хэсэг хэд ч байж болно. Гол нь хэсэг болгон ганцхан idea-г дэмжиж тэрэндээ тохирсон шалтгаан, жишээг агуулсан байх хэрэгтэй. Төгсгөлийг conclusion-д бичиж өөрийн санаагаа бүрэн гүйцэд дуусгана. Ямар нэгэн асуудал дэвшүүлсэн, асуулт асуусан өгүүлбэр бичих хэрэггүй.
Facebook -н байнгын уншигч Chimeg Nyambayar маань reading tactic-н талаар асуужээ. Reading хэсэг 3н хэсгээс бүрдсэн, 40н асуулттай, 60н минутын хугацаатай байдаг. Энэ хэсэгт ерөнхий барьж ажиллах тактик гэвэл цаг алдахгүй байх юм. 60н минутаа 40н асуултандаа хуваагаад үзэхэд дунджаар нэг асуултанд 1.5 минут буюу 90хэн секунд оногдоно. Тун бага хугацаа л даа бас асуултууд хойшлох тусмаа хүндэрдэг. Ийм тохиолдол хугацаа алдалгүй байх нь хамгийн чухал тактик болно. Уншиж байх үедээ ойлгохгүй зүйл гарч ирвэл уншихаа зогсож, ойлгохыг хичээж цаг алдах хэрэггүй, тэртэй тэргүй асуултаа уншаад уг сэдэв дээрээ эргээд ирнэ. Асуултаа бөглөж, сэдвээ уншиж байхдаа анхаарлаа сулруулж, сэдвээ алдаж болохгүй. Тэгвэл хугацаагаа алдахаас гадна 4,5н асуултандаа буруу хариулах болно. Юу гэсэн үг вэ гэхээр унших буй хэсэг, асуулт нь хоорондоо тохирч өгөхгүй байгаад байдаг өөрөөр хэлбэл асуултын хариулт хайж уншиж байгаа хэсэгт хариулт байгаа гэх шинж тэмдэг байхгүй байхыг хэлж байгаа юм. Ийм зүйлийг би өөрөө шалгалтан дээрээ үзсэн, сүүлийн хэдэн асуултанд хариулт хайж нэг хэсгийг хариулт байгаа гэж дүгнэж 3,4н минут уншиж сууж цаг алдсан. Яг цаг дуусахаас өмнө өөр хэсгээс хариултын түлхүүр үгээ харсан боловч хэдийн цаг дууссан байсан. Би нэг хэсгийг дэмий хар сууж 4,5н асуултанд хариулж амжилгүй цагаа дуусгасан. Энэ алдааг та бүхнийг гаргахгүй байхыг захиж байна.
Мөн facebook-н уншигч Odmaa Damdinsuren маань GMAT-н талаар асуужээ. Яг үнэнээ хэлэхэд би энэ шалгалтыг өгч үзээгүй ба энэ шалгалтын талаар хомс мэдлэгтэй. Доор би энэ шалгалтын талаарх мэдлэгээ бичье. GMAT ерөнхийдөө бизнесийн чиглэлээрх хүмүүсийн өгдөг шалгалт. Манайхан MBA-д сурахдаа голцуу энэ шалгалтыг өгдөг. Дэлхийн нилээд олон бизнесийн сургууль уг шалгалтын оноог хүлээн зөвшөөрч , энэ чиглэлээр мастерын програмд суралцах хүмүүсийн хамгийн сайн шалгалт гэж үздэг. Энэ шалгалтанд математик болон англи хэлний унших, бичих зэрэг чадварыг шалгадаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайт болох mba.com-с сайн хараарай.
За тэгээд энэ 5н сарын IELTS өгөх хүмүүсдээ томоос том амжилт хүсье. Мөн facebook group-р холбоотой байж IELTS болон англи хэл сурахтай холбоотой хүссэн асуултаа асууж болно шүү. Танд IELTS-н талаар түргэн авах хэрэг гарвал группд хандаж болно. Нэг д зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.
Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSPrepare/