Autodesk 2015 танилцуулагдлаа.

Унших хугацаа: 2 минут

Орой болж унтахынхаа өмнө 3ds Max дээр хийсэн анхны RnD project-оо яаж тайлбарлаж бичиж блогтоо оруулах тухайгаа бодож байх зуур миний yahoo messenger-т олон дараалсан “Autodesk uploaded a video” гэх youtube notification ирж эхэллээ. Юу болоод ингэж их видео нэг доор upload хийснийг шалгахад сайхан мэдээ харагдлаа, Autodesk 2015 гарчээ. За ингээд шинэ зүйлсээс халит харснаа хуваалцая. Юуны өмнө энэ удаа Autodesk маш их зүйлийг нэмж сайжруулсан гэдгийг хэлмээр байна, ерөнхийлөгч нь хүртэл ийн хэлсэн байна:

Our strongest releases in many years, the 2015 versions put more creative power back into the hands of the artists

Chris Bradshaw – senior vice president, Media & Entertainment at Autodesk

За эхлээд Maya 2015-ын талаар:

Maya-н effects тал дээр 3н шинэлэг гайхамшигтай зүйлс нэмэгдсэн. Bifrost pr коocedural effects технологи, XGen arbitrary primitive generator технологи, болон сайжруулсан Bullet physics plug-in. Bifroat бол хуучнаар Naiad software, Avatar кинонд зориулагдан зохиогдсон шингэн зүйлс тооцоолон бодогч програм. Нээлтээ хийхдээ их сүр дуулиантай хийж олны дунд сайн үнэлгээ авч байсан ч Autodesk энэ програмыг 2012 онд худалдаж авсан. Naiad-н архитекторыг бичсэн хүн (phd, professor) оюутнууддаа хичээл заахыг илүүд үзсэн юм байлгүй хэхэ. Харин одоо уг програмны эх кодыг Maya дотор суулгаж өгч Bifrost болгосон. Энгийнээр Maya доторх Realflow л гэсэн үг.

XGen arbitrary primitive generator технологи компьютер удаашруулж, ram-д өндөр ачаалал өгөлгүйгээр үс, өд, геометр обьект зэргийг үүсгэлэг бололтой. Яг Walt Disney болон Pixar animation stuidio-д ашигладаг багажтай адил зүйл гэнэ дээ.

Bullet physics plug-in бол динамик, кинематик симулашин хийхэд зориулагдсан. Энэ удаагын шинэчлэлдээ өмнөхөөсөө илүү үнэмшилтэй үр дүнг гаргана гэж амлаж байна. Эд зүйлсийг нураах, сөнөөх, эвдлэх зэрэг ажлуудыг хийхэд илүү амар болгохыг зорьсон бололтой.

Effects талын өөрчлөлт ийм бол Geodesic voxel binding гэх шинэ character skinning хийх аргачлал нь character production-д хурдац болохоор харагдаж байна, Pixar-н ptex болон Opensubdiv технологиуд нэмэгдэж. Ptex технологийг шинэ үеийн texturing technology гэж үздэг бол Opensubdiv технологийг Pixar он удаан жил нууц хэлбэрээр байдгасны дараа олонд дэлгэж  open-source болгосон, үндсэндээ high poly surfacing ачааллах үед CPU болог GPU-г зэрэг ажиллуулж дэлгэцэнд үүсэх гацалтыг арилгадаг. Үүнээс гадна modeling, topology tools-д шинэ зүйлс их нэмж, polygon model, UV edit, topology toold шинэчлэгдсэн байна.Game artist-уудыг баярлуулахаар шинэ зүйл нэмэгдсэн нь ShaderFX. Код харжсуулгүйгээр шууд өөрчлөлтөө хараад shader бичих болсон.

Энэ мэтчилэн 30 гаран шинэ зүйлс Maya 2015-д агуулагдсан ба дэлгэрэнгүй доорх линкээр орж үзээрэй. http://area.autodesk.com/maya2015

Энэ жилийн 3ds Max-д үсрэлт хийсэн зүйл нь Python script! Одооноос эхлээд ихэнх CG програмтай адил python script дэмжиж ажиллахаар болжээ. Өмнө нь 2013 extension-д байдаг байсан ч одооноос шууд багц болж ирэхээр болжээ. Maya-н адил ShaderFX дэмжих бол modeling toolset-дээ quad chamber болон placement tool нэмэгдсэн. Placement tool нь солиотой амар харагдана лээ, дурын обьект дээрээ шинэ обьект үүсгээд явчдаг, ямар ч aline хийх шаардлагагүй. Үүнээс гадна 3ds Max-н хурдны тал дээр их ажил хийсэн байна, scene management, workflow-д их анхаарч ажиллажээ. Одоо 3ds max-аасаа шууд Photoshop, After effects руу project-оо илгээхэд амархан болсон бололтой. Дэлгэрэнгүйг http://area.autodesk.com/3dsmax2015

Миний хувьд энэ жилийн Maya дээрх шинэчлэл маш ихээр таалагдлаа. Олон жил effects тал дээр шинэчлэлт хийлгүй явсаны эцэсд энэ жил үсрэлт хийхээр хэдэн шинэчлэлт харагдлаа. Ерөнхийдөө Maya Mudbox workflow-г сайжруудж image match тал дээр гардаг хэмжээний зөрүүг арилгаж, Ptex болон олон тооны texture дамжуулалт сайжруудсан, мөн Maya-аас олон тооны blend shape шууд Mudbox-руу export хийгээд дараа нь Maya-руу буцааж оруулж болдог болгосон байна. За тэгээд хүмүүс өөрсдөө ухаэ төнхөөд илүү мэдээлэл үзэж харна бизэээ.

Loading

Submit a comment


*

Back To Top