Унших хугацаа: 3 минут
Хөлбөмбөг, бразил бразил, гоал гэсээр байгаад 6,7н сар шуураад л өнгөрч байлаа. Энэ шуурган дунд би ESP дээр явж очиж 7н сарын IELTS-д бүртгүүлсэн бөлгөө. Сонин гэвэл ойрын үед монголд ихэвчлэн сард 2 удаа шалгалт авч байгаа бололтой. Хүн ихтэй сард дахиж нэмэлт IELTS авагдаж байна лээ. Би ч их сүүлд очсон, тэр нэмэлт шалгалтанд орохоор болвоо, 7н сарын 26нд. 185$-оо тушааж орхичоод толгойдоо IELTS-н тухай биш, өнөө шөнө тоглогдох тоглолтын таамаг дэвшүүлсээр тэдний байрнаас гарсан.
Өдөр хоног өнгөрч дэлхийн аварга тодорсоноор нэг саадтай зүйл дууссан ч монгол түмний минь баяр эхлэх нь тэр.. Хэд хоног сайн ч идэж авна даа. Нөгөө нэг IELTS-д бүртгүүлсэн гэдэг шүү дээ би чинь гэх бодол хуушууртай хамт ходоодонд байсан бололтой. Гэртээ налайнгаа наадмын сонин, дүүгийн паян, найзуудын адал явдлыг сонсон наадмын хэдэн өдрийг дуусгалаа. Нэг орой дуртай ТВ шоугаа татаж үзчээд дараагийн ангиуд нь хэдэн хэдэнд гарах талаар нетээс сонирхож байхад 7.18, 7.25 гэх тоонууд тархийг минь зад цохиод авлаа. Өнөөдөр 7.15н удахгүй 7.26н гэх аймшигтай үнэн нүдний өмнө байлаа. Яасан ч хурдан ойртчихов доо гэж гайхах ч яагаад бэлтгэл хийгээгүй байгаадаа ч гайхах нь мэдээж.
Надад тоолоод үзэхэд 11 өдрийн хугацаа үлдэж, хэмжээд үзэхэд 5.5 оноо бүхий IELTS-н хуудас байлаа. Одоо энэ оноогоо өсгөх гэж л шалгалтаа өгнө дөө гэж өөрийгөө урамшуулаад хуваарь болон амжилтын стратегиа бодож эхэллээ. 11хэн хоногт мэдээж их олон практик тест хийж амжихгүй, тэгсэн ч тэгж тест олноор нь хийгээд дэмий. Яагаад гэвэл энэ жаахан хугацаагаа өөрийн чадвараа өсгөх гэж зориулах нь олон тест хийж чадвараа батжуулах гэж оролдсоноос хувь илүү чухал. Иймд би практик тест хийхийг аль болох бага байлгаж, зөвхөн өөрийнхөө чадварыг хэмжиж үзэх зорилгоор цөөн тоотой хийхээр шийдсэн. Миний үгийн сан их хязгаарлагдмал л даа, нилээн дээр олж авсан шинэ үг тогтоох номон дээр ажиллахыг бас зөв гэж бодоогүй. Ер нь ч 11 өдөр хэдэн үг тогтоогоод, тэрнээсээ хэдийг нь ашиглаж сураад байж чадах билээ дээ. Би бол тийм лаг компьютер толгойтой хүн биш. Үүнээс гадна миний татаж авсан BBC podcast-ууд нүдэнд тээртэй харагдсан. Сонсголын сайн дасгал ч гэсэн сайн сонсох бол их урт хугацааны асуудал. Энэ бүхнийг нүднээс далд хийсэн хойно ерөнхий амжилтын стратеги гараад ирсэн.
Миний стратегийн гол цөм нь өмнөх мэдлэгээ сэргээж авах. IELTS-н алдуулах гэж бэлдсэн занганаас бултах, асуултанд хурдан хариулах, хариултаа хурдан олох, төрөл бүрийн асуулт болгонд нь тохирсон аргачлалаар ажиллах гэх мэдлэгээ хурдан сэргээж, энэ чадвараа улам сайжруулах нь миний хэд хоногт баримтлах зарчим.
Ok let’s go. Өөрийнхөө 2 жилийн өмнөх тархин дахь мэдлэгээ ухаж гаргах гэж дахиад хэдэн өдөр болж арга барил, чадвар улам нарийсаж эхэлхэд практик тестэн дээрээ ажиллаж эхэллээ дээ. Тестийн үед анхаарал сулрана, асуултаа ойлгохгүй, унших хэсэгээ ойлгохгүй, хариултаа буруу сонгоно, хугацаандаа амжихгүй, буруу хэсгээс хариулт хайна, арга барагдсан үед шууд буудна гэх мэт олон бэрхшээл тохиолдоно. Тэр бүр дээр юун дээр алдаж байгаагаа сайн мэдрээд, алдаан дээрээ ажиллаад л байлаа. Үүнтэй адилаар 7.26н ойртсоор л..
Бэлтгэлийн өдрүүдэд би дандаа шөнөөр ганцаараа сууж ажилладаг, ямар ч илүү чимээ шуугиангүй ганцаарханаа. Өглөөдөө пиван дээрээ унтаад л, ор засаж унтах шаардлага байхгүй ээ, энэ муу бие хангалттай сайн байж чадахгүй байхад эвтэйхэн унтах ч шаардлага байхгүй. Хувцас хунар ч гэсэн диванаар нэг ниснэ, янзлаад байх сонирхол байхгүй, хичээл хийж байна шүү дээ. Ер нь тэгээд утгаараа хог дээр гарчдаг даа хэхэхэ. Ингэж явсаар 7.25ны орой болж орондоо ороод өглөө эрт босно гээд унтана. Өглөө ч болж хэд хоног дэлбэ үсэрсэн болгоноо янзалж аваад хүн төрхөндөө орож ESP рүү зорилоо. Олон шөнө сэрүүн суусан болохоор шөнө бараг унтаж чадаагүй баагий тестээ өгч эхэллээ. Эхлэнгүүтээ л сонсголын хэсэг дээрээ нойрмоглоод section 1-ээсээ 1 хариултыг буудахаас өөр аргагүй болж, 1 хариултыг сонсож ч амжсангүй. Энэ мэдээж тоглоом биш, анхаарлаа улам чангалаад л үзэж тарлаа. Сонсголын хэсэг дээр дахиад нэг section дээр анхаарал суларсанаас бусдаар яг таг суулаа. Дараа нь reading эхэлхэд эхний passage шилний үйлдвэрийн процессын талаар байлаа, Мэддэг үг хэд хэд харагдахын хирээр их удаж бодлогоширч цаг авч байсан, уг нь эхний passage-aa 15min-д дуусгах төлөвлөгөө байсан ч бодлогоширч удсанаас болоод 20min авсан. Харин дараагийн 2 passage огт мэддэггүй сэдэв ирсэн. Биологи болон хими, резиний талаарх сэдвүүд. Энэ сэдвүүдэд эргэлзэж бодох зүйлгүйгээр асуултан дундаас хариултаа уургадсаар дууссан. Writing-д хүснэгт болон байгал хамгаалахтай холбоотой сэдвүүд ирж тэднийг яг л бичдэгээрээ эмх цэгц, логик дарааллаа их анхаарч бичиж дуусгасан. Орой нь speaking-ээ өгөхөөс өмнө унтаж авчаад сандарч тэвдэлгүй яг л өөрийнхөө түвшинд ярьж дуусгасан. Өмнөх IELTS-д би их сандараад өөрийнхөө түвшингээс доогуур ярьсан мөн бас бус өөр хэдэн алдаа гаргаснаа энэ удаадаа давталгүйгээр дуусгасан. Ингээд л IELTS-аа дуусгасан даа. Хариу нь ирэхэд би overall 6.5 (listening,reading,writing 6.5, speaking 5.5 ) авсан дүнтэй. Хариугаа харчаад өө reading дээр яаж авчихаа вэ тестийн үед их л хурдан хийгээд сүүлд шалгах цаг хүртэл гарч байсан даа гэж бодсон,үүнтэй зэрэгцээд IELTS-д хурдан хийгээд бүгдийг чадаж байна гэж бодох тусам алдаа хийж байгаа гэх өөрийнхөө үгийг санасан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг дээ, 11 хоногын минь хичээл зүтгэл минь.
Band score-oo 1eer deeshluulsen gedeg chine chi mundag bnshdeee 11-hen honog beldsen ghed. Bi bas sae 8 sard ogson. Uul ni 6 sard burtguulsen ym. Za zunduu hugatsaa bna beldeh zunduu tsag zav garna geed l gaduur dotuur zugaalaad l yvaad bailaa zugaalaad yvaa l bailaa. Yag 10 honogiin omnoos l shalgalt boloh gej bgaag genet uhaaraad jhn beldej ehlesendee. Umnu n ugch uzeegui bolohoor neg l bolchih l ym shig sanagdaad erduu togtvortoi suuj chaddaggui. Suuliin 3 honog l beldeed orsondoo. Odoo hariugaa huleegee l bna. Yasiin buu med hehe
harin tiimerhuu yum bolood bdii shuu.. bi ali deer l 7yumuu 8n sard ielts ugnu gj medej bsan.. tgeed 4n sard neg tuluvluguu huvaari ntr gargaad l sur bolood bsan.. ajil, huviin asuudal gej yavsaar 7n sar bolgochij bilee hehe.. hariu 2 doloo honogiin daraa esp deer irchdiin.. tendees utasdaj asuuj bgaad ochij avna..
Мммм заааа ойлголоо баярлалаа чамд 🙂
Neeree hariu ni mail.eer irdeg uu esuul ymar negen site-ruu orj hardag uu?
3n jiliin omno 10 honogt beldeed onoogoo 5.5-6.5 hurtel ahiulna geed ywj bsniig mini samuulsan post blaa. Medeej chadaagui gehdee chamaig chadsan gej bichseniig haraad baharhah, gaihah zeregtslee. 🙂