Та IELTS-н бэлтгэлд ороход бэлэн гэж бодож байна уу?

Унших хугацаа: 5 минут

Миний бие өнөөдөр та бүхэнтэй IELTS-н бэлтгэлд орохынхоо өмнө өөрөөсөө асуусан асуултууд болон бэлдэх шаардлагатай гэж бодсон зүйлсээ хуваалцахаар шийдлээ. Энэ бүхэн мэдээж их чухал бөгөөд таны шалгалтан дээрээ гаргах үзүүлэлттэй шууд холбоотой, ммм за байз яагаад энэ тийм чухал билээ гэсэн бодол толгойд орж ирэв үү? Хэрвээ ийм бодол орж ирсэн бол сайн байна та анхааралтай уншиж байсан гэсэн үг хэрвээ үгүй бол дахиад энэ талаар өөрийгөө хүчлээд бодож үзэхийг зөвлөе. Яагаад яагаад яагаад, хамгийн хүчирхэг асуулт. Энэ л асуултыг өөрөөсөө дахин дахин асуу, өөрийнхөө доторхыг сайн ухаж үз, яагаад багагүй мөнгийг IELTS-н бүртгэлд зарж, элдэв янзын ном авж, энд тэнд сургалтанд багагүй мөнгө зарцуулж, бас болоогүй өөрийн хамгийн чухал  цаг хугацаагаа толгойгоо өвтгөн тест бөглөж, яг зөв аргачлал нь олдохгүй бэлтгэл дунд ацан шалаанд орж байгаа талаар бодоод үз. Хэдэн минут энэ талаар бодож үзээд эргэж миний цааш бичих зүйлсийг уншаарай.

please-tell-me-why

За эргээд сэдэв рүүгээ оръё. Өөрийгөө яагаад энэ шалгалтыг өгөх болсон талаар бодож үзсэн хүмүүсд баярлалаа, та бүхэн бэлтгэлийн хугацаанд өөрийгөө сэдэлжүүлэх зүйлээ, ядарсан үед өөрийгөө хурцлах зүйлээ олж харлаа. Мөн энэ талаар бодож үзээгүй хүмүүсдээ ч бас баярласнаа хэлье. Энэ хүртэл залхууралгүй уншсан байна шүү дээ. Мэдээж ихэнх хүмүүс намайг яагаад шалгалт өгөх болсон талаараа бодож үзээрэй гэхэд бодож үзээгүй, энэ бол монгол хүний зан. Учир шалтгаанаа сайн тунгаагаагүй байж үр дүнгийн төлөө зүтгэдэг хэт яаруу хүмүүс шүү дээ бид.

unnamedЯагаад IELTS гэж гэх асуултанд ихэнх хүмүүс гадагшаа сурах гэж хариулсан байх, зарим нэг нь өөрийгөө сорьж үзэх, Их Британи улс руу виз мэдүүлэх, за тэгээд ганц хоёр онцгой сонин содон шалтгаан байж болох юм. Гадагшаа бакалаврт сурах хүмүүсд bandscore 5.0-6.0, мастерд сурах хүмүүсд bandscore 6.0-6.5, виз мэдүүлэх хүмүүсд bandscore 5.0 наад зах нь хэрэгтэй.Өөрөөр хэлбэл олон өдрийн бэлтгэл, их ядралт, нервийн дараа таны хүрэх ёстой зорилго бол тэдгээр оноонууд. Та энэ хэдэн тоог таны нэртэй цаасан дээр хэвлүүлж ирүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй гэсэн үг юм. Харин өөрийгөө сорьж үзэх гэсэн хүмүүсд хэдэн зүйл нэмж хэлэхэд та бүхэн ч гэсэн тодорхой онооны зорилготой байх ёстой, таны англи хэл яамархуу гэж боддог вэ? Их сургуульд англиар хичээл ороход та бүгдийг хангалттай ойлгоно гэж бодож байвал бакалаврын босго оноог л зорилгоо болгочих, хэрвээ илүү сайн гэж бодвол босгоо өндөрсгөөд л болоо, мэдээж дутуу гэж бодохгүй байх. Алв эсвэл IELTS-н албан ёсны онооны тайлбар дээрээс харж байгаад өөрийгөө ямархуу гэж бодож байгаатайгаа дүйцүүлэн оноогоо бодож гаргаж болно. Энд дарж IELTS-н онооны тайлбар бүхий сайт руу орно уу. Тэнд 6.0 оноог Competent user гэсэн байгаа, competent шүү. харин 7.0 болоод ирэхээрээ Good user. Хир хэмжээний оноо авах чадалтай гэж бодож байгаагаа та өөрөө шийд.За ингээд бид урт удаан бэлтгэлийн дараа IELTS-н шалгалтанд авах оноо, хүрэх зорилготой боллоо. Хамгийн чухал алхам бол энэ байлаа, би хаа хүрэхээ мэдэхгүй ууланд авираад хэзээ ч оргил дээр нь гарахгүй гэж хэлэх дуртай.

The Apprentice Season 3

Яг одоо таны гар доор бэлдэх материал ямар зүйлс байна? Ном, толь, сургалтын төвийн тарааж өгсөн цаас, комюьютерд хуулсан элвэд янзын номнууд, сонсголын дасгалууд, audiobook гэх мэт эсэн бусын зүйлс байгаа байх. Бүгд байгаа бол онц. Надад бас 2 жилийн өмнө цуглуулж байсан юмс бий. Яг байгаа бүх зүйлээ бүрэн гүйцэд тэмдэглэж аваад нэгдсэн жагсаалтанд оруулаад аль зүйлсийг нь хэд хоногын хугацаатай яаж ашиглахаа шийдээгүй л байна, зарим байгаа материалаа цуглуулж эргэж харж амжаагүйн улмаас. Хэрвээ таны материалууд гар доор чинь байгаа бол та эхлээд бүгдийг нь жагсааж бичээд алийг нь ямар байдлаар хэр зэрэг хугацаанд ашиглаж болохыг биччих, энэ нь бэлтгэлийг эмх цэгцтэй, нарийвчлалтай, үр дүн өндөр байхад их нөлөө үзүүлнэ.

Гар доор материал байхгүй байгаа, хангалтгүй материалтай гэж бодож буй болон өөрт байгаа материалаа эмхэлж байгаа хүмүүсд тус болон хэдэн асуулт болон бэлдэх зүйлсийн жагсаалтанд тань нэмэрлэх санаа байна. Доор асуух асуултлууд болон өгөх санаанууд  2 жилийн өмнө намайг бэлтгэлийн хуваариа гаргаж, төлөвлөгөөгөө зохиож байх үед их хувь нэмэр оруулсаныг хэлэх нь зүйн хэрэг болов уу. Эдгээр асуултуудыг би 2 жилийн өмнө өөрөөсөө асууж байлаа. Асуулт болгоны ард хариулт тавьсан байгаа ба та бүхнийг үнэн шударгаар бөглөхийг хүсье.

unnamed (1)

1. Танд хэвлэмэл ном байгаа юу? Хотын номын дэлгүүрүүдээр явж хэдэн төрлийн IELTS training-н ном байгааг тэмдэглэж авсан уу? Тэдгээр номнуудаас аль нь өөрт таарахыг судалж үзэж, таньдаг өмнө нь IELTS өгж байсан хүнээс аль ном сайн гэдгийг асууж үзсэн үү?

2. Та өөрийнхөө дүрмийн мэдлэгийг хянаж үзээд дутагдалтай талаа олж тэрэндээ таарахуйц дасгал олсон уу? Ерөнхий дүрэм болон сонсох чадвар, бичих чадвараа хянаж үзсэн үү?

3. Та гадны IELTS training-н талаар зөвлөгөө өгдөг, бэлдэх материал тараадаг, дүрэм болон бичих чадварын талаар үнэгүй зөвлөгөө өгдөг ХЭДЭН блог, сайтад *subscribe* хийсэн бэ?

4. Таны ухаалаг утсанд ХЭДЭН англи хэлний дүрмийн талаарх тоглоом, тест хийдэг аппликэйшн, IELTS-н талаарх аппликэйшн байгаа вэ?

5. Та youtube байнга орж видео үздэг, харин танд ХЭДЭН англи хэлний талаар болон IELTS-н талаар видео оруулдаг channel-г мэдэх вэ? Тэдгээрээс хэдийг нь та *subscribe* хийж, байнга орж үздэг вэ?

6. Танд сонсох чадвараа хөгжүүлэхэд ашигладаг ХЭДЭН *podcast channel* байгаа вэ? Одоо үед гар утаснаасаа ч компьютернээсээ ч *podcast* хүссэн үедээ л сонсдог болсон.

7. Та өөрийнхөө унших чадвараа хөгжүүлэхэд зориулж ХЭДЭН ном авсан бэ? Мөн унших чадварыг хөгжүүлдэг хэдэн сайтыг та мэдэх вэ?

8. Та бичих чадвартаа зориулж *spell checking* хийдэг ХЭДЭН програм байдгыг мэдэх вэ? Тэдгээрээс хэд нь таны гарын доор бэлэн байна?

9. Та хотод ХЭДЭН англиар ярих боломжтой газар байдаг болон хэдэн ярианы үнэгүй клубууд байдагыг мэдэх вэ?

10. Танд ХЭДЭН байнга сонсдог FM, байнга үздэг гадаадын TV суваг байна?

11.Танд хэн нэгэн алдааг тань хэлж өгөөд бэлтгэлд чинь үнэтэй хувь нэмэр оруулахаар хүн бий юу?

Эдгээр асуултуудад үнэн шударгаар хариудсан гэдэгт итгэж байна. Таны хариултууд таны бэлтгэл хир сайн хангалттай байгааг хэлж өгнө, мөн бусад хүмүүсийн бэлтгэл ямар байгааг харуулна. Хэрвээ та дээрх 11н асуултын ихэнхэд нь 0-3, үгүй гэсэн хариулт өгсөн бол та яагаад IELTS-н шалгалт өгөх болсноо дахин тунгаан бодож зорилгоо дахин тодорхойлохын сацуу өөрт байгаа материалуудаа, бэлдэх сувагуудаа арвижуулахыг зөвлөе.

36928143

Хүн ямар нэг зүйлд хүрэхийн төлөө яагаад гэдэгээ сайн ухан ойлгоод, яаж гэдгээ сайн мэддэг байж уг зүйлдээ хүрнэ шүү дээ. Дараагын долоо хоногын нийтлэлдээ би дээрх 11н асуултанд өөрийн хариултаа өгөх болно. Цаашдаа би 7хоногт 2 нийтлэл бичихийг хичээх ба даваа гарагын өглөө болон баасан гарагын орой нийтлэлүүдээ гаргах болно. Та нийтлэлүүдийг байнга уншихыг хүсвэл миний блогыг follow хийж, эсвэл байнга шалгаж болно.

Та  facebook-н группд орохоо битгий мартаарай. Page-дээ блогноосоо гадна мэдээллийг оруулахаас гадна танд IELTS-н талаар түргэн авах хэрэг гарвал группд хандаж болно. Нэг д зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.

Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/

Loading

Back To Top