Америкийн их дээд сургуулиудад өргөдөл өгөх талаар…

Унших хугацаа: 2 минут

Зиа сайн байцгаана уу.. их удаан хугацааны турш блогноосоо хөндий байлаа, харин саяхан хэдэн уншигчаасаа урмын үг сонсоод баярласныг нуух юун. Миний хэдэн үг хүнд хүрээд ач тусаа өгч байна гэхэд төрсөн мэдрэмж их сайхан байлаа.

За дэмий олон үггүйгээр өнөөдрийн сэдвийг шууд хэлэхэд хэрхэн Америкийн их дээд сургуулиудад бакалавр, мастерын түвшинд өргөдөл гаргах вэ гэсэн сэдэв. Би өөрөө бол тэр улсад очоод сурж байгаагүй, тэгэхдээ өөрийн сонирхлын дагуу хэдэн сургуульд өргөдөл өгөөд тэнцэж байсан, мөн нэг онлайн сургуульд сурдаг. Энэ нийтлэлдээ өөрийн үгээр бичихээс илүүтэйгээр нетээс олдож болох материал заавар зөвлөгөөг нэг доор цуглуулахыг хичээлээ.

Юуны өмнө өөрийгөө ямар чиглэлээр сурахыг хүсэж байгаагаа яг таг тодорхойлох хэрэгтэй. Хэн нэгний энэ чиглэл сайн ирээдүйтэй гэх үгийг дагаж тэр чиглэлийн дагуу гадаадад, тэр тусмаа Америкт сурах талаар санаад хэрэггүй. Хаа сайгүй яг тэр чиглэлээр сонирхдог, өөрийнх нь амьдралынх нь хүсэл зорилго болчихсон залуус тэр сургуульд өргөдөл гаргаж байгаа. Чи тэдэнтэй тэнцүү өрсөлдөж чадахгүй, тус сургуулийн яагаад тэр мэргэжлийг сонгох болсон талаарх ганцхан асуултанд л унаж орхино. Сургууль сайн толгойтой оюутан гэхээсээ илүүтэйгээр том тэмүүлэлтэй оюутан авах сонирхолтой санагдсан.

Үүний дараагаар тэр чиглэлээрээ сайн мэргэшсэн сургууль хай. Google чамд их тус болно. Ердөөсөө л Best universities on bla bla bla шүү дээ. Үүний хажуугаар их сургуулиудыг эрэмбэлдэг хэдэн сайт ч байдаг. Доорх гурван сайтын жишээ болгон тавилаа.

http://www.shanghairanking.com/ARWU2013.html

http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/

http://www.topuniversities.com/university-rankings

Нэгэн монгол мундаг залуугын блогт бас сургуулиа хайх талаар гоё нийтлэл байдаг. Энэ линк нь: http://www.bilguun.mn/2010/08/blog-post.html

За сургуулиа оллоо. Үүний дараагаар тэр сургуулийнхаа шаардлагыг хангах материал бүрдүүлэх хэрэгтэй. Сургууль болгон шахуу өөр өөр зүйл шаардана. IT DEPENDS гэдэг үг тус сургуулиас чамд мэдээлэл өгөх хүнээс их гарна. Энэ талаар саяхан MOOC дээр нэг курс гарсан байна. Доор линкыг нь тавилаа.

Applying to U.S. Universities – https://www.coursera.org/course/usuniversities

Ер нь дээрх курсд бүх явцыг багтаагаад гаргасан байна лээ. Монгол хэл дээрх мэдээлэл гэвэл энэ байна: http://www.bilguun.mn/2010/06/apply.html, http://www.bilguun.mn/2011/01/blog-post.html

Мөн л өмнөх залуугийн блогноос орууллаа. Та бүхэн бараг мэдэх байх 6н хэлтэй, харвардад сурдаг залуу гэж нэг хэсэг их шуугиулж байсан даа.

Материалаа бүрдүүлэх явцад янз бүрийн л зүйл асууна. SAT, GMAT, TOEFL, IELTS, GRE гэх мэт. ядаж л CV-ээ англиар бичих хэрэг гарна. SAT, TOEFL, IELTS гэх шалгалтуудыг бараг хүн бүр л мэдэх байх, харин GMAT, GRE-н талаар доорх нийтлэлээс уншаарай:

http://www.khongi.com/2013/09/blog-post.html

Англиар CV-ээ бичихэл хүндрэл учирч буй бол мөн өмнөх сайтны доорх нийтлэлээс ерөнхий мэдээлэл авч болно: http://www.khongi.com/2014/01/cv.html

Техник талын асуудал тулгарч буй бол Microsoft-н template-аас татаж аваад ашиглаж болно. Линкыг нь тавилаа. http://office.microsoft.com/en-us/templates/college-graduate-functional-resume-cv-TC006369433.aspx

За тэгээд энэ бүхнийг даваад гарчихад өргөдөл явуулаад сурчихна даа. Амжилт !

Loading

3 Comments

  1. iim blog bdgiig unuudur l olj unshij uhaj uzlee ih goy blog bna. IELTSiin talaar bodood yaj uguhuu medhgui8 yaj beldnee gj ih ch ym bodj bsn uurii vhin blogoos uurtei hergtei medeelel olsndoo mash ih bayrlaj bna. tsaashdaa ch gsn blog chin shimten unshij bna. Amjilt

  2. Sn bnuu uul uurhain chigleleer gadaadad magistrt tetgeleg her oldotstoin boloo
    yag uul uurhain chigleleer yamar2 ornii sur bdag we

    • Сайн байна уу, OT-н тэтгэлэг бий шүү дээ. Одоо үед энэ чиглэл хоцрогдож эхлэх гэж байгаа болохоор дотоодоосоо тэтгэлэгээ хайсан нь амар гэж бодож байна. Миний үзэл бодол бас яг ч зөв биш байж мэднэ. Би энэ чиглэлийн хүн биш болохоор. Иймд та өөр хүмүүсээс сайн асууж үзээрэй.

Submit a comment


*

Back To Top