Унших хугацаа: 7 минут
Нэгэн өдөр санамсаргүй тохиолдлоор үл таних хүн гэнэт гарч ирээд хаа нэг газраас таамагаар сонгосон хачин сонин ном гаргаж ирээд таныг унш гэлээ гэж бодъё. Байж боломгүй их азаар тэр ном нь англи хэл дээр бичигдсэн байв. Танд энэ номыг уншаад, бичигдсэн зүйлийг ойлгоно гэж бүрэн итгэлтэйгээр хэлэх хэр зэрэг итгэл байна ?
Шинжлэх ухааны хайгуул, бидний тоолж чадах жилийс ч өмнөх эртний олдворын тухай нийтлэл, хэний ч мэдэхгүй хүмүүсийн хоорондох харилцан яриа, ертөнцийн мухрын сонин хачин, хаа нэг газрын гаж зан үйл, нэгэн байгууллагын өдрийн тэмдэглэл, хичээлдээ муу хүүхдийн нэг өдрийн адал явдал, онцгой сонин багажны тухай, ямар нэг зүйлийн үйлдвэрлэгдэх явц гээд тааварлаж барамгүй сонин зүйлсийн тухай таниар уншуулахаар өмнө чинь тавьчихав. Та хэн ч бай, хэдэн жил хаана англи хэл сурч, хэдэн ч уралдаанд түрүүлж хэдэн өнгийн төмрөөр шагнуулсан хамаагүй өмнө чинь байгаа унших материалынхаа тал үгсийг нь мэдэхгүй. Нилээн олон үгийг өмнө нь сонсож, харж ч байгаагүй, ер нь тийм үг байдаг гэх таамаг ч байхгүй байсан. Унших материал эдгээр хачин зүйлсээр дүүрэн 3 хэсгээс бүрдсэн ба хэсэг бүр нь шал өөр чиглэлийн талаар бичсэн, нийтдээ 3000 орчим үгийг уншиж ойлгохоос гадна, таныг алдуулах зорилготой хийгдсэн төрөл бүрийн 40н асуултанд уг сэдвээ хир уншиж ойлгосноо шалгуулна, бас болоогүй тодорхой лимиттэй цаг өгөгдсөн гэж байгаа 60н минут, цаг хэтэрсэн л бол дуусаа. Унших материалаа ойлгосон ойлгоогүй хамаагүй, асуултаа яаж хариулсанаар нь таныг дүгнэнэ. Иймэрхүү дүр байдал IELTS-н Reading хэсэгт хүмүүсийг хүлээж байдаг. Ийм байдалд та хир бэлтгэгдсэн бэ гэдгээс хамаарч хир амжилттай давах чинь хамаарна. Унших чавдар чинь хир сайн хөгжсөн бэ, ингэхэд та өөрийгөө ямар төрлийн уншигч гэж боддог вэ?
Номонд дурласан, багаасаа л эхлээд сайн сайхан номыг уншиж, хүмүүстэй номны талаар ам булаалдан ярих дуртай, уншихгүй л бол амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаггүй номын хорхойтон уу ?
Нэг их уншдаггүй боловч ангид тэр сэдвийн талаар яриа өрнөхөд гоцлон тоглогч болж ангийнхныгаа алмайруулан тэр сэдвийн талаар мэдлэгээ хүмүүсд гайхуулах гавал сурагч уу?
Тун хичээнгүй уншиж, номоо хэдэн талаас нь төрөл бүрээр нь уншиж ойлгодог жирийн нэгэн үү?
Төрийн ажил, албаны даалгавар, хувийн амьдрал, хүүхдийн хүсэл, гэр бүлээ сайхан байлгах тушаалд захирагдан өөрийн биеээ өдөрт хэдэн тийшээ тарааж бүхнийг зохицуулдаг супер баатар уу?
Хэн хүнд ном уншдаг харагдаж, хүмүүсд уншсан номоо яридаг боловч уран зохиолоос холдож өгдөггүй зөвхөн “commercial” зохиолчдын номыг уншиж явдаг нэгэн үү?
Урлаг, спорт, бүжиг, тэмцээн гээд авъасыг тань үгүйлсэн их олон зүйлд оролцож явах шаардлага гардаг ч өөрт нь ном унших цаг бараг гардаггүй бусдаас онцгой иргэн үү?
Өөртөө итгэлтэй, ухаантай, юу хүссэн болгоноо уншдаг ч хэтэрхий урт зүйл уншихаар залхуу нь хүрж, дараа үргэлжлүүлж уншихаар шийдээд уншиж байснаа орхиж өөр зүйл хийхээр оддог хүн үү?
Төрөлх эх хэлээрээ ном сайн уншдаг ч англи хэл дээр уншаад эхэлхээр л нэг л болж өгдөггүй, уншиж байгаа зүйлээ бүрэн дүүрэн ойлгодоггүй, итгэл алдарч аргаа барж буй уншигч уу?
Ажил амьдрал гээд их зүйлийн дунд цагаа барж, хааяадаа амралтын өдрөөдөө ном гарчиглан суудаг уу эсвэл?
Аль нь ч байсан та өөрийгөө бүрэн таниж, өөртөө тохирсон арга барилаар ном уншиж байж сайн уншиж сурна. Сайн уншиж чадахгүй байгаа гол шалтгаан бол та өөрөө өөрийнхөө арга барилаа олоогүй байгаагаас байдаг, арга барилаа олооогүйгээс өөрийнхөө хүрч болох хэмжээндээ хүрч уншиж чадахгүй байдаг. Таны унших чадварыг нэг хэмжээнд барьж дээшлүүлэхгүй байгаа хорлон сүйтгэгч нь та өөрөө байдаг. Өөрийгөө судал, дайснаа судал, өрсөлдөгчөө судлаагүй жанжин дайнд ялдаггүй гэх мэргэн үг ч бий.
Барууныхан унших явцыг active reading, passive reading гэж ялгаж авч үздэг. Тэд хэлэхдээ active readers уншиж буй материалынхаа юуг хэлэх зорилготойг, чухал санаанууд нь юу болох, зохиолчын өгүүлсэн утгыг бүрэн ойлгосон байдаг гэж тодорхойлдог бол passive readers-г яг active readers-н эсрэг нь гэж тодорхойлдог. Барууны системд оюутны амжилт тэдний унших чадвараас шууд хамааралтай. Яг л энэ зүйлийг academic IELTS-д шалгана. Active reader or not?
Active reading-д гол хүчин зүйлс нь юу вэ? Ямар зүйлс үндэслэж үүнийг тодорхойлж байна гэхээр ойлгоц буюу comprehension. Материалаа уншаад дараа нь тэр зүйлийнхээ талаар асуултууданд зөв хариулчихдагт л байгаа юм. Ойлгоцын хажуугаар өөр нэгэн хүчтэй зүйл нь унших хурд буюу reading speed. Бид мэднэ дээ, дунд сургуульд хүүхдүүдийн унших хурд харилцан адилгүй ба хурдан уншдаг нь ихэнхдээ л ангийн онц сурлагатанууд байдаг. Одоо өөрийгөө англи хэл дээр хэдэн үг уншиж байгааг шалгаж үзсэн үү, нэгдүгээр ангийн хүүхдийн хийдэг юм хийлгэх гэлээ гэж битгий уурлаарай барууныхан жирийн хүний унших хурдыг минутанд 150-200н үг гээд стандарт тогтоосон байдаг юм. Энэ стандартад багтах эсэхийг шалгаж үзэхэд гэмгүй л гэж бодном, just saying (peace) 🙂
За тэгээд барууныхан 200 орчим үг уншдагуудыг slow reader гээд их сургуульд амжилт гаргаж буй оюутнууд ойролцоогоор минутанд 600 үг уншдаг гэдэг бол их сургуулийн багш профессорууд нь 1500 орчим үг уншдаг гээд тооцчихдог. Мэдээж гоц хурдан уншдаг хүмүүс байлгүй л яахав, жишээ авбал Америкын Нэгдсэн Улсын түүхэн ерөнхийлөгчдийн нэг John Kennedy, 2500 үг бүрэн ойлгоцтой уншдаг байсан гэж байгаа. Энэ тал дээр дэлхийн аварга Anne Jones нь 4700 үг уншсан.
Энэ л чадварыг эзэмших хэрэгтэй. Тодорхой хугацаанд хайгуул хийж хэдэн арга олсоноо доор бичье. Миний хувьд тайван үедээ 250 үг уншиж байсан. Харин эдгээр аргуудаа хэсэг хугацаанд хэрэглэсний дараагаар 300 болж хөгжиж л байна.За хамгийн эхэнд унших үедээ хуруугаа хөндлөн гүйлгэж унших. Ингэж уншихаар нүд ийш тийшээ үсчиж анхаарал өөр тийшээ сарнихгүй. Энэ бараг л хүн болгоны мэдэх арга, хэдэн жилийн өмнө энийг олон улсын оюун ухааны олимпиадад амжилттай оролцоод ирсэн залуу ярьж байсан. Одооноос эхлээд хэрэгжүүлээд эхэлчих, IELTS-д мэдээж харандаатай ороод харандаагаа гүйлгүүлж л уншихаас хойш. Дараа нь хэрэгжүүлэх арга юу вэ гэхээр хүмүүс уншиж байхдаа ойлгоогүй зүйлээ эргэж унших гэж зогсож гүйлгэж уншаад байдаг. Энийгээ болих хэрэгтэй. Унших хурдад энэ их нөлөөлөөд байдаг. Шалгалтанд тэртэй тэргүй уг сэдвээ эргэж харж хариултаа хайхаас л хойш эргэж уншсан бүхнээ уншихгүй байхийг зөвлөе. Үүнээс гадна үг үгээр нь биш, бүлэг бүлгээр нь уншихыг хичээх. Энэ мэдээж хэцүү л дээ. Сүүлд нэмж хэлэхэд бидний зарим маань уншиж байхдаа амаа хөдөлгөөд, уруул нь жимэр жимэр хийгээд амандаа бувтнаад байдаг. Хэрвээ та ингэж уншдаг бол даруйхан энийгээ болих хэрэгтэй. Яагаад гэхээр ингэж уншихад хүмүүс ярих хурднаасаа илүү хурдтайгаар уншиж сурдаггүй. Минутанд 600 байтугай 200 үг хэлдэг хүн ч цөөхөн.
За тэгээд хэдэн унших материал олж аваад дээрх унших техникүүдийг хэрэгжүүлээд үз. Хэдхэн хоногт үр дүн харагдаж, унших хурд нэмэгдэж байгаа нь харагдана мэдээж хурдаа хэмжиж байвал шүү дээ. Унших материалын хувьд одоо гадуур их байдаг болсон. Academic IELTS өгөхөөр бэлдэж байгаа бол уран зохиолын ном унших хэрэггүй. Уран зохиолын номонд үйл явдал байнга өрнөж, олон зүйл нэг дор болдог болохоор л хэрэггүй. Academic ном олж унших хэрэгтэй, нэг л утга санааг хөөж бичдэг учраас шүү дээ. Уран зохиол, онигоо, үлгэрээс бусад номнууд ерөнхийдөө л болно доо. Харин англи хэлээ сайжруулах гэж байгаа бол эсрэгээ. Уран зохиол сайн унших хэрэгтэй. Миний нэг найз мундаг англи хэлтэй, Англид сураад ирсэн хүн бий. Тэр Харри поттер-д дуртай, номнуудыг нь гаднаас захиж авчруулж уншаад ерөнхийдөө англи хэлийг ойлгоод эхэлсэн гэдэг. Энэ үе нь 2005-2006 он. Одооныхыг бодвол дэлгүүрт ямар ч англи ном байдаггүй байсан цаг. Уран зохиол уншихад нэг л болж өгөхгүй байвал нэг дуртай киноныхоо номыг аваад унш. Дуртай киногоо та сайн мэднэ, хаана хэзээ юу болохыг. Харин энэ талаар номон дээр маш сонирхолтойгоор бичсэн байгаа. Салж чадахааргүй донтож унших вий дээ. Хүмүүс киног мөсөн уул гэвэл номыг нь мөсөн уулын далд хэсэг нь гэж ярьдаг.
Өөр зөвлөгөө гэвэл та онигоо, зурхай уншиж болно. Онигоо мэдээж хөгжилтэй, харин өдөр бүрийн ордныхоо зурхайнаас байнга шинэ үг харахаас гадна тухайн өдөр таны хувьд ямар байхыг мэдэг нь бас л сонирхолтой. Зарим хүмүүс дуртай дууныхаа үгийн орчуулж, уг дуундаа бүрэн орохыг илүүд үздэг. Үүнээс гадна эхэлж зохиолын монголоор бичсэнийг нь уншчихаад дараа нь англиар бичсэн эхий нь ч унших нь бий. Ойлгохгүй байгаа утга бүхий хэсэг, үгээ харьцуулж хараад уншдаг. Сонголт мэдээж таны гарт шүү дээ.
Эхний ээлжинд өөрийгөө ямар уншигч гэдэгээ тодорхойлоод, унших материал олоод, унших техникүүдийг ашиглаж эхэл гэж зөвлөе. Хэдхэн хоногын дотор л унших хурд ихэсч байгаа нь анзаарагдана. Хурдаа байнга хэмжиж үзэж байвал бүр л хурдан анзаарагдана. Өмнөх нийтлэл дээр дурьдсан нэг сайгын санаж байна уу, унших хурдыг өсгөх зориулалттай сайт. Барууныхан хийх юмаа олж ядсан юм шиг байх ч хүнд хэрэгтэй зүйл хийгээд байх нь сайшаалтай юм даа.
Дараагийн нийтлэл ирэх даваа гарагт гарах болно. Тэр хүртэл facebook group -р холбоотой байж хүссэн асуултаа асууж болно. Ихэнх нэр, хэллэгүүдийг англиар нь оруулж өгсөн ба энэ нэрнүүдээр таныг өөрөө хайлт хийж үзээрэй гэсний үүднээс ингэж бичлээ.
Та facebook-н группд орохоо битгий мартаарай. Page-дээ блогноосоо гадна мэдээллийг оруулахаас гадна танд IELTS-н талаар түргэн авах хэрэг гарвал группд хандаж болно. Нэг д зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.
Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/