Унших хугацаа: 8 минут
Түрүүчийн нийтлэлдээ амласан ёсоороо би өнөөдөр өөрийнхөө тависан асуултандаа хариулах болно. Өмнөх нийтлэлээс хүмүүс бэлдэх сувгын талаар тодорхой хэмжээний мэдээлэл, санаа олж авсанд баяртай байна. Зарим хүн яаж ингэж их бэлдэх сувгыг бодов ч гэж асууж, би энэ асуултанд 10н жилдээ сурсан аргаараа бодоод надад иймэрхүү бэлдэх сувгууд олдож болох юм гэж бодож олсон гэж хариулна. Эдгээр бэлтгэлийн аргуудаас гадна мэдээж өөрийн унших, бичих, сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд зориулсан тусгай аргуудаа ч бас адил аргачлалаар бодож олсон.
Би эхний асуултаараа танд бэлдэх ном бий юу гэж асуусан. Хотод байгаа бүх л дэлгүүрт очоод харахад англи хэлний номын булан байгаа. Тэнд байгаа номнуудын талаас илүү нь англи хэл сурахтай холбоотой номнууд, толь бичиг, TOEFL болон IELTS-д бэлдэх зөвлөмж номнууд байгаа. Намайг сүүлд их дэлгүүрийн номын тасагт явж байхад тэнд хоёр төрлийн IELTS-н зөвлөмж ном байсан. Objective IELTS болон IELTS Superpack. Доторхыг нь харахад агуулсан сэдэв, зөвлөмжийн дараалал гээд хоорондоо их л төстэй харагдсан. Ном авах тал дээр таныг өөртөө таарахаар сэдвийн дараалал, заах аргачлалтай, тайлбарлалттай ном аваарай гэж зөвлөе. Зарим хүний бичилтийн хэв маяг зарим хүнд таарахгүй байдаг шүү дээ. Аль эсвэл дан англи ном зардаг дэлгүүр, гар дээрх номын худалдааны газраар явж илүү сайн ном хайж болно. Урт цагаан, төв шуудан, мэдээлэл технологи, их дэлгүүрийн урд талын англи номны дэлгүүр, баянгол зочид буудлын хойдох дэлгүүр, арслантай гүүр гээд газрууд. Тэнд аз болж илүү сайн ном байх ч юм билүү. Би хувьдаа Cambridge-н англи хэлний номнуудад их дуртай, IELTS-тай холбоотой ном ч их бий. Дараагын арга бол amazon-оос захиж авчруулах, тэндээс захисан ном 2 долоо хоногын дараа л гар дээр хүрээд ирнэ. Захиалахаар шийдсэн бол The Official guide to IELTS, Cambridge Grammar for IELTS, Cambridge Vocabulary for IELTS advanced band 6.5+, New insight into IELTS workbook, Top tips for IELTS Academic paperback гэх номнуудыг харж үзэхийг зөвлөе. Мөн Cambridge 1,2,3,4,5,6,7,8,9 гэх дан тестүүд агуулсан номнууд ч бий. Миний сурж байсан сургалтын төв эдгээр тестүүдээр практик тест хийлгэдэг байсан.
IELTS таны англи хэлний мэдлэгийг шалгах зориулалттай. Харин танд уг хэлний гол үндэс болох дүрмийн талаар ямар мэдлэг хир байна вэ? Та өөрийгөө үндсэн бүх дүрмийг бүгдийг нь өөрийнхөө гарын алган дээр байгаа юм шиг мэднэ гэж хэлэх итгэл бий юу? Хэрэв ийм итгэлгүй бол та өөрийнхөө дутуу ойлгосон, мэдэхгүй дүрмээ эргэж хараад давтаж суухад гэмгүй. Өмнөх IELTS-аа өгөхдөө би лав бүх дүрмээ мэднэ гэсэн итгэл байгаагүй. Тэр үед би ердөө 3хан цаг л мэднэ гэж хэлдэг байсан, ердөө л simple, continuous, perfect. Одоо ч гэсэн миний энэ мэдлэг хэвээрээ. Зарим хүмүүс 26н цаг байдаг гээд л цээжээ дэлдээд байдаг, хэрвээ тийм их байдаг юм бол надад бусад 23н цагыг хэлж өгөөрэй гэж би хэлдэг хэхэ. Мөн би *reported speech* гэх зүйлийн талаар ямар ч мэдлэггүй шалгалтандаа орсон. Дээр нэг өдөр багш намайг маргааш хичээлдээ заавал ирээрэй, чиний хувьд их чухал хичээл орно гэж сануулж байсан ч би тэр хичээлд нь очиж чадаагүй.Дараагын хичээлд намайг ирэхэд багш намайг загнаж байж билээ, учир юунд гэхээр миний тасалсан хичээл *reported speech*-н талаарх сүүлийн хичээл байсан ба өмнө нь 2 удаа ороход 2ууланд нь би байгаагүй байсан гээд надад уурлаж гомдож байсан. Миний хувьд дүрмийн тал дээр иймэрхүү дутагдалтай талтай ба энэ тал дээрээ дүрмийн талаарх ном шагайж, програм дээр ажиллаж байна даа. Дүрмийн тал дээр бол дээр дурьдсан Cambridge Grammar for IELTS гэх ном их сайн. Дүрмийн дараалал болон дасгал ажлууд цогцоороо нэг хуудсанд байрлаад их системтэй хуваарилагдсан ном.
Блог болон сайтууд. Энэ зуунд мэдээлэл авч болох хамгийн хурдан хэрэгслүүдийн нэг. Та ер нь google-д IELTS training гэж хайлт хийж үзэж байв уу, үзэж байсан бол танд нилээн олон хэрэгтэй сайтууд хараглсан гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд IELTS blog-г subscribe хийсэн байдаг. Үе үе энд тэнд авагдсан IELTS-н шалгалтуудын талаар mail-р явуулахаас гадна шүлс асгаруулам *Success stories* гэсэн мэдээлэл байнга явуулдаг. Дан ганц IELTS blog-с өөр сайн агуулга бүхий сайтуудаас дурьдвал:
1. Ryan Higgins
IELTS- н module болгоноох нь тусгайлж мэдээлэл оруулахаас гадна, бэлдэх төлөвлөгөө гэх зүйлс агуулсан байдаг. Хэдэн *free e-book* ч бий.
2. IELTS buddy
Өмнөхийг бодвол бүтэц, меню нь цэгцгүй харагдах ч сайн эзэмших ёстой чадвар болгоноор салгаж өгсөн. Мэйл листэнд нь ороод хэд хоногтоо нэг мэйл аваад, сайн эзэмшиж чадахгүй байгаа чадварын талаар хичээл хайж судалж үзэхэд гэмгүй.
3. DC IELTS
Өдөр тутмын хичээл, чадваруудыг ялгаж өгсөн байдал, муу аргууд гээд л энэ сайт англи хэлийг хоёр дахь хэлээ болгож эзэмшиж байгаа бид мэт хүмүүсд их хэрэгтэй.
4. IELTS Exam
Хэтэрхий хуучинсаг, багшийн лекц шиг агуулгатай ч энэ сайтад өмнөх хэдээс давуутай тал нь жишээ тестүүд агуулсан байдаг. Мөн writing-г task1,2-оор нь, speaking мөн task-уудаар нь ялгаж өгч мэдээлэл, заавраа оруулсан байдаг.
5.Engvid
Төрөл бүрийн англи хэлний талаарх видер болон зөвлөмжүүд. Видео болгоны доор тест байдаг ба тэрүүгээр хир ойлгосноо шалгачихаж болно.
За дараагын суваг бол гар утастай холбоотой. 2 жилийн өмнө хотын замын хөдөлгөөн ямар аймшигтай байсныг бид бүгд мэднэ. Хаашаа ч явсан 1-2цаг элбэг зарцуулна. Гэрээсээ ажил руу цаг, гэрээсээ сургалт руу бас цаг гээд л миний цагыг хороох зүйл замын түгжрэл байлаа. Өдрийн цагын 10%-г дэмий автобусанд уйтгарлаж өнгөрөөх эсвэл энэнд таарах шийдэл олох хэрэгтэй. Миний олсон шийдэл гар утасны жижиг аппликэйшнүүд. Би андройд үйлдлийн системийн утастай, хэдийгээр скайтелын сүлжээнд болохоор 3G холбогдож утаснаасаа нетэд байнга холбогдохгүй ч wi-fi-аар холбоод *playstore*-оосоо аппликэйшнүүдээ татчихдаг байсан. Утсанд маан 23н англи хэлтэй холбоотой аппликэйшн бий. Жижиг хэмжээний дүрмийн тоглоотоос эхлээд л *grammar checker*, *practice test*-үүд болон толь бичигнүүд. Тэр ч бүү хэл British Council-н гаргадаг IELTS-д зориулсан аппликэйшн ч байдаг. Та ухаалаг утсаа аваад *playstore*, *appstore*-оороо ороод хэдэн түлхүүр үг бичээд хайлт хийгээд үз. english training, grammar, ielts гэх мэт. Би дараа гар утасны талаар тусад нь нэг нийтлэл бичнэ.
Өдөр бүр ихэнх хүмүүс л *youtube* орж янз бүрийн видео үзэж байдаг. Харин баярламаар зүйл нь *youtube*-д ч төрөл бүрийн хичээлүүд элбэг бий. Ямар нэг чадвар, сэдвийн талаар бичээд л хайлт хийхэд пууффф гээд л өчнөөн бичлэг гараад ирнэ. Тэндээс аль таалагдсанаа сонгоод л харахад болоо, хуучны аргаар самбар дээр заасанд дуртай бол бий, powerpoint хичээлд дуртай бол бий, яг жинхэнээсээ хийж үзүүлэх бичлэг ч бий. Би нэг бичлэгийг их олон үзсэн байдаг, *speaking test* өгч 7.0 авж буй үзэсгэлэнт бүсгүйн бичлэг. Ярьж байгаад нь уу бүсгүйн нүд татам байдалд болоод тэгж их үзсэн үү мэдэхгүй.
Доор хэдэн *channel* -н линк тавилаа:
Та дээрх *youtube channel*-уудааг шагайж үзээд, өөрийнхөө сонирхсон зүйлээ өөр сувгуудаас бас хайж үзээрэй.
Podcast-ууд одоо үед их элбэг бий. itunes-ээс хүмүүс их хайж үздэг. Та ч бас утаснаасаа, компьютернээсээ хайлт хийгээд үзээрэй. Их олон хайлт олдоно гэдэгт итгэлтэй байна, танд тэр олон хайлтын үр дүн дундаас өөртөө таарсаныг сонгох л шаардлага үлдэнэ. Эсвэл та iTunesU гээд боловсролын зориулалттай програм ашиглаж ч болно. Энэ програм нь Apple-н бүтээгдэхүүн ба дэлхийн шилдэг их сургуулиудын лекцүүд үнэгүй байж байдаг. Harvard, MIT, Oxford гээд л эдгээр шилдэг сургуулиудыг шилдэг лекцүүд үнэгүй гээд л бодоод үз. Mac Pro-оос гадна надад их буян болсон цорын ганц Apple-н бүтээгдэхүүн.
Унших чадвараа сайжруулах тухай. Сайн уншиж сурахыг хүсвэл мэдээж их ном унших л хэрэгтэй дээ. Өмнөх IELTS-н бэлтгэлийн 20гаран хоногт 5н номыг дуусгаж байж билээ. Одоо үед захын номын дэлгүүрийн дурын буланг тэмтрээд үзэхэл д англи ном баригддаг болсон. Сонголт ч төрөл бүрээрээ, дэлхийд алдартай номнууд, киноны номнууд, классик зохиолууд, жижиг романууд, хувь хүний хөгжлийн талаарх гээд л ёоз ёозоороо доо. Тэндээс аваад л уншаад байх хэрэгтэй. Ойлгож өгөхгүй байвал Сантисын хажууд байдаг Боловсрол хөгжлийн төв дээр очиж ном уншиж болно. Тэнд номнуудаа англи хэлний түвшин түвшинээр ангилсан байдаг. Elementary, Intermediate гэх мэтчилэн. Үнэгүй ном унших газар сонирхож байгаа бол Нацагдоржын номын санд очоорой. Та дүрмээ сайн мэддэг бол эх хэлээрээ ном уншиж байгаа юм шиг л ном уншиж чадна. Өөрийнхөө унших хурдаа хэмжээд үзэхийг зөвлөх байна, хурдан унших тусам та шалгалтан дээр хурдан ажиллаж чадна. Миний хувьд минутанд 300 үг уншиж байсан. Унших хурдаа сайжруулах сайтын хувьд Speeder гэх супер дупер сайт бий. Унших текстээ оруулаад л хурдаа тохируулаад л бусад зүйлсийг сайтанд даалгаж болно.
Бичих чадварын тухайд энэ зүйл танаас ихээхэн шалтгаална. өгүүлбэрийн бүтэц болон зохиомж шалгалтанд их оноо авна. Энэ бүгдийг багшийн өмнө ширээний цаана сурна, сурч амжаагүй бол бэлтгэлийн хугацаанд гялс мялс сурчиж болно. Бичсэн текстээ *spell checking* хийж болох програмууд их бий. Хамгийн ойрхон нь word-н *checking* байна даа. Онлайнаар бол Grammar Corrector, суулгаад ашиглаж болох програм гэвэл Ginger гэж хөөрхөн зүйлс бий дээ.
Хотод англиар ярьж болох газрууд гэвэл их цөөхөн л дөө. Гэвч бид заавал ч үгүй ярьж, хэл амаа зүгшрүүлэх хэрэгтэй байдаг. Хамгийн боломжтой нь ангийнхантайгаа ярих, гэвч ихэнх маань маяглаад ярьж өгдөггүй байгаад байдаг. Нэг хэсэг facebook-н групээрээ уулзаж ярьдаг event харагдаад байдаг байсан. Та facebook-дээ search хийж үзээд элдэв янзын груп руу ороод асуугаад үзээрэй, уулзалт яриа хийхүү гэж.. Тэндэх хүмүүс ихэнх нь зөвшөөрнө, газар өдрөө товлоно, уулзана, ярианы дадлага хийнэ. So simple ! Энэнээс гадна цэвэр англиар яриж болох чөлөөтэй газар гэвэл Ubean Coffee house бий. Тэндхийн ихэнх хүмүүс англиар сайн ярина, англи хүн ч тэнд ажиллаж харагдана, түүнээс гадна маш амттай зутан шөл, cookie болон сайхан цай, кофетэй газар. Та өөрөө биеээ барихгүй л бол ярианы дадлага хиймээр байгаагаа хэлээд сайхан харьц. Тэнд бас өхөөрдөм жижигхэн номын сан болон IELTS, TOEFL-н сургалт явуулж байдаг гадаад багш ч бий.
Сургалтанд сууж байх үед багш маань анх хичээл эхэлж байх үеээс эхлээд төгсөн төгстөл BBC сонс гэж хэлж байсан. Би ч бас энэ үгий нь танд хэлье. Цэвэр дуудлага, эмх цэгцтэй яриа, төрөл бүрийн сэдвээр яридаг өөр сайн радио, мэдээг бол би байхгүй гэж хэлнэ. Утсандаа аппликэйшнийг нь суулгаад л хаа хүссэн газраа сонсоод явж болно. Үүнээс гадна та сайн зурагт үзэх хэрэгтэй. UBS-н улиг болсон хэдэн нэвтрүүлгүүд, энд тэндхийн солонгос сериал ч биш, National Geographic болон HBO үзэх хэрэгтэй. Гэртээ жаахан хүүхэд хардаг бол Cartoon Network. Сонин санагдаж магадгүй ч дунд сургуульд байхад англи хэлдээ мундаг байсан найз маань нилээн сүүлд өөрийнхөө тийм сайн байсан нууцыг Cartoon Network гэж хэлж байсан. Үүнээс гадна нетээр дүүрэн TV Show-ууд байна. Аль нь ч хамаагүй нэг үзээд эхэлхэд донтохоор сайхан дамшигууд. TV show гэж олон ангит кинонууд шүү дээ, Game of thrones, Blacklist, Arrow, Breaking bad, How i meet your mother гээд зөндөө.
За хамгийн сүүлд танд заавар зөвлөгөө өгөхөөр хүн хэрэгтэй, энэ хамгийн чухал нь. Таныг юун дээр алдаал байгааг чинь хэлж өгөхөөр, юуг хийх, ямар зүйл дээр ажиллах ёстой чигийг чинь гаргаж өгөхөөр хүн. Миний одоо хийгээд сууж буй зүйл бол зөвхөн наад захын зүйлийг л хэлж өгч буй нь. Тэгэхдээ таны мэдлэгт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бэлтгэлийн үед та заримдаа зөв хийж байгаа, сурсан гэх зүйлс дээрээ ч дараа нь алдаж байдаг. Яг тийм ийм байна гэхээр зүйл их ховор байдаг. Тэр л зүйлүүдийг таны зөвлөгч харж алдааг тань засаж өгөх ёстой. Хэрвээ та энэ зүйлүүдээ мэдэхгүй тест бөглөөд л яваад байвал олон сэдэв дээр адилхан мэдлэгтэйгээр ажиллаад л явна гэсэн үг. Бэлтгэлийн үед таны авч буй оноо өсөж байх ёстой. Нэгэн хэвийн тогтчихвол таны мэдлэг нэгэн хэвийн байна аа гэсэн үг.
Өнөөдрийн нийтлэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Нийтдээ 5н цагыг зарцуулж овоо их зүйлийг багтааж бичлээ. Санал бодлоо надад хэлж байгаарай. Мөн хэрэг болохоор санагдсан хүмүүсдээ *share* хийж тараахыг хүсье. Миний бүртгэлтэй байдаг хэдэн facebook group-д миний мэдээллүүдийг *report* хийсэн байсан, бодвол group-н хурган боссуудын эгдүүцлийг хүргэсэн биз.
Та facebook-н группд орохоо битгий мартаарай. Page-дээ блогноосоо гадна мэдээллийг оруулахаас гадна танд IELTS-н талаар түргэн авах хэрэг гарвал группд хандаж болно. Нэг д зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.
Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/
сайхан нийтлэл болжээ баярлалаа
bayarlalaa
Heregtei niitlel bn. Bayarlalaa
Баярлалаа.