Унших хугацаа: 5 минут
Орчин үед бидний мэдэх хүн бүхэн онлайн орчинд өөрийн гэх зайтай болжээ. Тэрэн дунд манай Монголчуудын хувьд хамгийн их дэлгэрсэн нь Facebook юм уу даа. Урлаг спортын гавъятнууд, улс төрийн түшээдээс эхлээд л энэ цэнхэр бүтээгдэхүүнтэй харьцахгүй байгаа хүн ер нь их цөөхөн шүү дээ. Хажуугаар нь хөөрхөн охидууд, энд тэндхийн модель гэх тодотголтой залуус ч Facebook-д харагдаж л байна. Ямар сайндаа арван жилийн нэг төсгөлтийн залууг онгоцонд явж байхад нь танихгүй хүн “Чи чинь нөгөө Facebook-ээр яваад байдаг залуу байна шүү дээ” гэж байхав дээ. Гэвч ийм амьдралд нэг сөрөг тал байгааг би анзаарсан. Хэтэрхий их цагийг дэмий дэлгэц ширтэж өнгөрөөж байгаагаа хүмүүс анзаардаггүй. Энэ байдал миний санааг зовоодог байлаа л даа, хэрвээ би Facebook-д аккоунтгүйгээр одоо яаж ямархуухан байх байсан болоо гэж гэж эргэцүүлэх үе зөндөө л гарна. Ингээд эцэсд нь би бээр нилээн дээр хэсэг Facebook-ээс хол байвал яах бол гэж бодоод, юутай ч нэг хэсэг хол байгаад үзье гэж шийдээд одоогоос хоёрдугаар сарын дундаас Facebook-ээс зайгаа барьсан билээ. Найзууд бол намайг яаж хаанаас олохоо мэднэ, ажил хэргийн холбоотой хүмүүсд бол аль хэдийн цахим имэйл хаягаа өгсөн учраас Facebook-ээс хөндийрөхөд их асуудал гарахааргүй л байлаа. Эхэндээ орох цагаа багасгаж байгаад сүүлдээ бол бүүр орохгүй байсаар энэ туршилтын хугацаагаа дуусгалаа даа.
За энэ хооронд юу болоод өнгөрөв дөө, эргээд нэг харъя.
За тэгээд Facebook-г хэрэглээнээсээ хассанаараа өдөрт хэдэн цагийг өөрийнхөө мэдэлд шилжүүлэх боломжтой болсоныхоо дараа юу хийх вэ гэдэг асуулт хамгийн эхэнд толгойд орж ирнэ. Энэ асуултын хариулт бол ойлгомжтой байсан. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ! Тиймээ энэнд хамгийн их анхаардаа хандуулах нь ойлгомжтой. Мэдээж өөрийгөө хөгжүүлэх гэдгээрээ өөрийн мэдлэг оюун ухаандаа хувь нэмэр оруулах шүү дээ. Надад хамгийн хэрэгтэй хөгжих ёстой зүйл байсан нь миний мэргэжлийн талбар. Би бол графикч, Монголдоо визуал эффэкт хөгжүүлнэ гэж зорьдог. Үүндээ хөрөнгө оруулах хэрэгтэй л дээ.
Эхлээд өөрийн сонирхож байсан ч ерөөсөө оролдох боломж гардаггүй програмтайгаа зууралдах хуваарь гаргалаа. Энэ бол Realflow. Гадны кино, рекламны ус шингэнтэй холбоотой бүх л үзэгдлийг үүн дээр хийдэг. Мэдээж шууд л сурч эхлээд лаг мундаглана ч гэж юу байхав тэглээ ч энийгээ оролдож байсны үр дүнд одоо би шинэ студид энэхүү програм дээрээ рекламны үзэгдэл хийгээд сууж байна. Хоёр жил нээж хааж, оролдох нэр зүүж явсаны эцэсд хэсэг хугацаанд Facebook-ээ хааж олж авсан цагаа үр дүнтэй ашигласаны үр дүнд удахгүй тэрэн дээрээ хийсэн рекламыг зүрагтаар хүмүүс харна даа.
Сүү ХХК Брэнд реклам
Амтлаг тараг реклам
За үүнээс гадна би нэг онлайн сургалтанд сууж гадны студиуд яаж ажилладагыг мэдэх, тэд яагаад биднээс илүү байгааг их сонирхомоор байлаа л даа. Үүндээ ч хүрч онлайн сургалтаараа Диснейд ахлах мэргэжилтэнээр ажилладаг хүний удирдлаганд яаж хүүхэлдэйн киноны модель бүтдэг явцтай танилцлаа. Бас өөрийнхөө хүчийг ч нэг хүүхэлдэйг дүр хийхэд сорьлоо. Яах вэ үр дүн бол миний нүдээр бол амьдралдаа хийж чадаагүй зүйлээ л хийсэн бол Диснейн стандартад хүрэхээргүй модель л болсон л доо. Тэгэхдээ энэ хугацаанд ерөнхий ажиллагааны явц, хангах ёстой техникийн талын шаардлага болон уран сайхны шаардлагыг мэдсэн гэхэд болно. Дараа энэ талаар дахиж нэг өөрийн хүчээ үзэнгээ өөр нэг дүр бүтээхэд гарт ороод ирэх байлгүй дээ гэж таамагланам.
Миний хоёр сарын хугацаанд хийсэн модел. Яг гадны стандартаас уран сайхны талаасаа шаардлага хангахгүй байна гэсэн үнэлгээтэй. Хөөрхөн болоогүй л гэсэн үг дээ хэхэ.
Энэ хооронд хүмүүсийн өдөр тутмын Facebook дэхь ертөнцөөр юу болов?
Энэхүү хэдхэн сарын хугацаанд Монголчуудын дунд юу болж өнгөрөв, хүмүүс Facebook-р юуны талаар хоорондоо арцалдаж байж гэх вэ? За зарим нэг зүйлээс нь эхлээд дуръдая л даа. Нара, Тимон, Ноён Бондгор гэх мэт дуучид их хуралд дэвшихээр зэхэж байгаа нь зарим хүнд улс төр чинь одоо жүжигчдийн талбар болоо юу даа гэх сэтгэгдэл төрүүлэхээр бол Уянга, Гүндалай, Элбэгдорж тэргүүтэй улс төрчид дуу дуулаад, рекламанд тоглоод байгааг бодоход жүжигчний талбар ч юм шиг. За тэгээд Facebook-ээс холдох хугацаанд миний төрсөн өдөртэй зэрэгцээд Leo маань Оскараа авсан байх юм. За ингээд Монголчууд нэг амьсгаагаар 32-н цагаан лонх тоолдогтой адилаар нэг өгүүлбэрээр хэдэн сард Facebook-н Монгол ертөнцөөр юу юу болж өнгөрсөнийг бичсү.
Мүүний шашины гаж урсгал, Насанбаярын мэдэгдэл, Цэнхэр үст Цэрэнгийн дуулиан, Боловсролын яамны сайд Ганхуягын эсрэг пи-ар, Hero entertainment-н алдагдсан бичлэг, Баатар найруулагчийн мэдэгдэл, Улаанбурхан өвчний дэгдэлт, Панамын алдагдсан хуудас, AСЕМ-н хуралдаан, дүүгээ үүрээд хог түүж буй ах, аваргуудын лигийн тоглолтууд, Жүжигчин Амараагийн захиалгат хэд хэдэн тоглолттой шторк, Анхаагийн тоглолттой реклам, ерөнхий сайд асан Алтанхуягын мэдэгдэл, ерөнхийлөгч асан Энхбаярын мэдэгдэл, 100 метр эсгийнд урлан хийж буй бүтээлчид, Эрдэнэчимэгийн дуулиан гэх мэт.
За тэгээд зарим хүмүүс “Ухаръя”, мөн “Гэрэл асаая” гэх мэт зүйлс эхлүүлсэн ч харагдана. Ихэнх нь урлагийн хүмүүс харагдана. Хэрвээ энэ зүйлс нь үнэхээр л өөрийнх нь хүслээс төрсөн бол заавал сонгуультай үеээр ингэж байх шаардлагагүй л байсан байх. Энэ ч надад хамаа байх биш дээ. Одоо орчин үеийн залуус маань боловсролтой болоод ухаанаа тэлж хир баргийн зүйлд тархиа угаалгахааргүй л болсон шүү дээ. Өмнөх үе шиг хэн нэгэн олны танил хүн Хүү Хааа гээд л гараад ирэнгүүт дагаад л Хүү Хаа гээд орилоод гүйх нь больсон гэж санагдана. За тэгээд ойрын хэдэн сарын хов жив дундаас танд надад хэрэгтэй мэдээлэл байна уу? Таны амьдралд шууд нөлөөлж буй хэрэг явдал байна уу?
Үүнээс гадна гадаад ертөнц болон техник технологийн хүрээн хэд хэдн томоохон үйл явдал болсон байна. Facebook 360 video болон 360 зураг дэмжиж эхэлсэн бол Samsung-аас цоо шинэ ухаалаг утасны загвар гаргаж байхад iPhone ч бас шинэ загвараа зарлах дөхөж байгаа бололтой. Түүнчлэн миний хүндэлж биширч явдаг хэдэн хүмүүс минь орчлонгын мөнх бусыг үзүүлжээ. Rest in peace, Gary Brodsky, Chris Maynard, and Muhammad Ali.
Ямар үр дүнд би хүрэв?
Мэдээж хэсэг зуур найзуудынхаа уулзалт, болсон явдал, амьдралын сонин хачингаас тасарчихсан л даа. Энэ нь харамсмаар зүйл ч найзууд минь хэсэг хугацааны “сураг тасралт”-г мэдээж ойлгоно шүү дээ. Би гэр бүлтэйгээ хамгийн их цагийг өнгөрөөсөн. Бага дүү минь яасан ч том болсон юм. Том болох болохдоо өөдөөс “Би хүүхэлдэйн кино үздэггүй, та өөрөө хүүхэлдэй үздэгээрээ үз” гэж томордог болтолоо томорсон байх юм золиг чинь. Орой болгон дүүгээрээ тоглож, гэрийнхэнтэйгээ шуугилдангаа хөзөр тоглож суух нь нэг хэсэгтээ л эдлээгүй жаргал байлаа. Би янз бүрийн selfie хийж, цагаа яаж өнгөрөөж байгаа талаар зураг дарж, гэр бүл аз жаргал гэх мэтийн пост энэ тэр бичээгүй байж болно оо. Миний аз жаргалыг би өөрөө өөртөө таарсан байдлаар мэдрээд өөртөө агуулаад байж болоод байхад заавал бусдыг дагаж онлайнд нийтлэх шаардлагагүй гэж санагднам. Үүнээс гадна зарим нэг хүмүүсд буруу сэтгэгдэл төрүүлсэн мэт санагдах юм. Үүний учрыг олохыг хичээнэ дээ. Ерөнхийдөө бол нэг хүнд буруу сэтгэгдэл үлдээснээс биш бусдаар бол бүтээлч сарууд болж өнгөрлөө дөө.
Цаашдаа би Facebook-г огт хэрэглээнээсээ хасчихалгүйгээр, бас энэ хар нүхэн дунд шигдчихэлгүйгээр хэрэглэх ёстой гэдэгээ л мэдлээ. Facebook-н нэг давуу тал нь гадаадад байгаа танилууд, биширдэг хүмүүс, ажил хэргийн холбоотой хүмүүстэй холбоотой байхад их хэрэгтэй. Үүнээс гадна нэг сонирхол, хүсэлтэй хүмүүсийг цуглуулахад их тохирсон хэрэгсэл. Жишээлбэл миний нээсэн “IELTS-д бэлдэгчдийн групп“-д одоогоор 43000 хүн бие биенээ дэмжин байдаг. Эндээс сурахаа сураад, бусаддаа заахаа заагаад, нэг нэгнийгээ амжилт өөд түлхэж байгаа нь ажиглагддаг. Мөн түүнээс ч гадна өөрийнхөө чадварыг өсгөж, амжилтанд хүрэхэд минь туслах гадаад группууд ч байна.
Ер нь тэгээд нийгэмд тарааж байгаа болгон үнэн бөгөөд таны амьдралд хамааралтай байна гэх баталгаа байхгүй шүү дээ. Энэ зүйлийн талаар Public relation-ы эцэг гэх Edward L. Bernays-н бичсэн “Propaganda” гээд тас хийсэн ном бий дээ. Энэ номны нөлөөллөөр Германы фашизм гэх урсгал хүчээ авч улмаар дэлхийн хоёрдугаар дайн үүссэн гэдэг ба үүний хажуугаар Beatles-г амжилтанд хүргэсэн нууц зэвсэг ч гэж яригддаг ном шүү дээ. Энэ номны талаар сонирхож байвал би л хувьдаа энийг Монголд орчуулагдаж гаргана гэж бодохгүй байна. Онлайнаар сонирхоод үзээрэй.
Сонгууль эхлэх цаг болж одоо янз бүрийн facebook page-ээс өөрийнхөө like-г хурааж авдаг цаг даа.
Д.Төмөртогтох
2016.06.24
Image source: PsychologyToday.com, Majorten.com, Quickmeme.com, memegenerator.net
ene turshiltiig uur deeree hiih tsag mine bolson bna gj bodogdloo.
яг зөв. бага хугацаатай туршаад үз. үр дүн нь шууд харагдана.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Группын тань байнгын уншигч байнаа. Гэхдээ миний хувьд групп дээр янз бүрийн юм постлоод байдаггүй, IELTS-ийн шалгалтыг өгнө гэсэн бодол байдаг хэрнээ түүнийхээ төлөө юу ч хийдэггүй. Тийм нэг идэвхигүй залхуу. Өөртөө уур хүрчихлээ. Одоо бодоод байхад томоохон шалтаг нь энэхүү цахим орчин юм шигээ. Таны энэхүү нийтлэлийг уншаад гэрэл асах шиг л боллоо. Баярлалаа. Тунг нь тааруулж хэрэглэхээр шийдлээ. Блогоо үргэлжлүүлж, зөндөө олон нийтлэл бичээрэй.
Нийтлэлийг минь уншсанд баярлалаа, Alice. энийг туршаад л үз, үр дүн нь харагдаж эхлэнэ дээ.
Neeree l amidraad bgaamu hov jiv huutsulduud bgaamu gheer boljee bi uur deeree uuniig turshih tsag ali hediin bolson bn
Туршаад үзэхэд үр дүн нь илт харагдана аа. Эхлдээ цөөхөн хоногоор эхлэх хэрэгтэй.