Autodesk 3ds Max-тай танилцсан нь.

Унших хугацаа: 4 минут

Хэдэн жилийг After effects, Cinema 4d гэх мэт програмуудтай ажлуудаа хийсний эцэсд саяханаас би өөр програм сонирхож эхэлсэн. Чухам яагаад өөр програм сонирхож эхэлсэн нь бас учиртай. Миний сонирхол цэвэр Visual effects руу чиглэсэн байсан. Харин энэ чиглэлд миний мэдэх програмууд тохиромжгүй, энэ чиглэлд industry standart болсон Maya, Houdini, 3ds Max, Realflow гэх мэт програмууд байдаг. Хэсэг хугацаанд эдгээр програмуудыг яаж сурах талаар судалгаа хийлээ. Давуу тал сул тал, хэрэглээний тархац, ажиллах үйлдлийн системүүд, сурах арга зам, төвөгтэй байдал гэхчилэн бүхий л талаас нь сонирхоно. Бас бус дэлхийд нэртэй мэргэжилтэнүүдээс ч асууж үзнэ, юуны тулд 21-р зуунд бүх юм нээлттэй зуунд байгаа билээ дээ. Зарим нэгэн хүний зөвлөгөөнөөс сийрүүлбэл:

I think that the two most important point you must focus on are :
– Train you eye on how to create beautiful FX, often the answer at this question is not behind any complex tool or fancy plugin , its by using and layering many simple element that you can create in any package. The key in beauty in FX is most of the time behind your compositing package. You will quickly discover that 10 average pass , nicely composited can make great FX. So learn how to achieve what you need by dividing your pb in simple element. and train your eyes to know what you need to achieve your goal and How to get it.

– Learn how to be a good coder, softwares changes programming logic that is behind every software, never change. You must learn how to code your tools to enhance your workflow and efficiency.

So the final question is wich one :
– the easy way , with very short learning curve is MAX, you will have a perfect fluid solver, a perfect Particle render, and many great tool. i will not go that way

– The hardest would be houdini. behind houdini is very low level logic that you will get when you will be good at coding. Without coding logic the learning curve will be very long and you risk to be lost in all this complexity ! the big risk is that you fall in the Technical Fanboyism and you forget the ouput , How to make nice image … Not to mention that houdini don’t need many coding as far as you code with nodes visually

– So its pretty strange but maya is for me the best package to start in FX , cause you will need to learn how to code very quickly, without MEL or PYTHON in maya you do nothing. but maya except from is atrocious particle rendering is still a very alroad package. Maya Fluids is very good, nCloth excellent, nDynamics good but Buggy , but in maya you will learn in the painfull but rewarding way.

when you will have good demo, good coding knowledge and you know what pass you need to build your FX , start Houdini , cause it will offer you a deeper level of knowledge , but again at a higher price …. complexity ….

Cheers and GLuck !

Emmanuel Mouillet

Эндээс л бүх зүйл тодорхой харагдаж байгаа, VFX software-н дараалал бол (Max or Maya) —> Houdini. Maya-г бол би үзэж байгаа, Animschool-н хичээлдээ. Гүнзгий үзэхгүй байгаа ч гэсэн оролдож л байдаг.

3ds Max-г харин би сая хэдэн өдөр оролдож үзлээ. Анх 3ds Max-г суулгаад хайсан зүйл бол Project management. Энэ бол их чухал, Maya дээр байдаг шиг цэгцтэй project structure байгаасай гэж хүсэж байлаа. Энэ ч Max-Manage гэх цэсэнд байсан. Студид хүмүүсийн project file-ууд ирэхдээ дандаа замбараагүй, эвдэрсэн, texture нь алдагдсан ирдэг, энэ нь ажил цааш үргэлжлүүлэхэд их хэцүү. Бүх алдагдсан зам, texture-үүдийг олохоос эхлээд л дэмий ажил их гарна. Энэ илүү ажлаас зайлсхийхийн тулд эхнээсээ project management-ээ зөв хийх шаардлагатай.

Дараагын хайсан зүйл маань mouse navigation settings. Max-н navigation Maya-аас өөр, энэ мэдээж эвгүй. Ажилладаг бүхий л програмынхаа mouse navigation-г адилхан байлгавал ажил хийхэд ч хурдан. Max-н Mouse navigation-г Maya-нх шиг болгоё гэвэл:

Customize > Customize User Interface>Mouse tab.

1_customize 2_mouse

Эндээ Max-н үндсэн тохиргоонуудыг нь өөрчлөөд Maya-нх шиг болгосон. Яг л сайхан Maya шиг 🙂

За тэгээд л 3ds Max beginner-д зориулсан DVD-г үзэж эхэллээ дээ, 3D-н талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй байсан болохоор эхэндээ уйтгартай. Нэгэнт л мэддэг байх хэрэгтэйгээс хойш үзээд л сууж дуусгаад эхнийхээ render-г гаргаж авав. Үүний дараагаас надад хэдэн дүгнэлт үлдсэнийг доор бичье.

  1. Max-н menu бүтэц их цомхон, ойлгомжтой санагдсан. Дээрээ хэдхэн menu-тэй, бусад create, modify хийх menu-ууд баруун талд байрласан. Бүгдийг нв дэлгэж харахгүй л бол цэгцтэй, цомхон.
  2. Graph editor их танил харагдлаа. Dope sheet бол яг л Cinema 4d-нх шиг.
  3. Timeline бол үнэн болхи. Би өгсөн key-ээ graph editor луугаа оролгүйгээр зөөж timing хийх их хүнд санагдсан. Maya, Cinema 4d дээрх шиг тодорхой range өгч тэр хэсгээ томруулж edit хийхгүй байгаа нь их хэцүү юм даа.
  4. Script editor-г яагаад ингэж олон хувааж тависныг ойлгоогүй. Maxscript listener, editor, recorder гэх мэтээр. Зүгээр л Maya шиг нэг цонхонд байсан бол амар байх байсан болов уу.
  5. Хамгийн их таалагдсан зүйл бол Particle Flow!

Одоогоор би Particle Flow-г цааш нь судалж байгаа бөгөөд бусад зүйлсийг гүнзгийрүүлж судлах шаарллагагүй гэж бодож байгаа даа. Удахгүй Particle flow-н render-ээ хийчээд үргэлжлүүлж бичнэ ээ

Энэ миний эхний render: https://vimeo.com/88142420

Loading

3 Comments

  1. Дөнгөж сая блогоор чинь зочилж үзлээ. Өөртэй чинь адил CG-д донтсон нэгэн болхоор маш сонирхолтой санагдлаа. C4D болон Maya хоёрыг харьцуулсан судалгааны эцэст Maya сурахаар шийдээд байгаа. Animschool гэж юуг хэлээд байна сурж буй сургууль чинь уу?

    • Тиймэээ миний сурдаг сургууль.. өөрөө оюутан уу? Би CG анхлан сурагчидад зориулсан post бэлдэж байгааа.. тэндээс илүү их мэдээлэл авч болно..

Submit a comment


*

Back To Top