Шинэ жилийн тухай сайхан кинонууд

Унших хугацаа: 8 минут

Шинэ он гарах дөхөж, газар бүр өөр өөрсдийнхөө шинэ жилээ хийгээд л, хүмүүс баярлаад л, хөгжилдөөд л нэг тийм хэд хоног үргэлжилнэ. Энэ үеээр мэдээж хүмүүс гэр бүл, найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх чухал. Хүн бүр дор дороо өвлийн гоо сайханг бахлангаа дотны хүмүүстэйгээ өнгөрөөх цагаа төлөвлөж, тэднийгээ хэрхэн баярлуулах тухайгаа тооцоолж, хэрхэн цагаа өнгөрөөх тухайгаа бодон дотроо баясалтай байдаг үе шүү дээ. Дэлгүүр хэсэх, котокдох, цана чарга, бөөнөөрөө кино үзэх, талбай орох гээд гэрээс гадуур тэмдэглэх бол гэртээ ээжийн гарын торт, хоол, янз бүрийн салад, жүүс гээд гэрт бэлдсэн идэш зооглохын хажуугаар зурагтаар гарах тв хөтөлбөрүүд болон шинэ жилийн кинонууд үзэх нь гэрт хийх зүйлс. Найзуудтай өнгөрөөх бол тэгээд тэр жилийн тэнгэр мэдэх л юм даа. Найзуудтайгаа балайраад сууж байж л байвал бусад нь ч чухал биш хойно.

Нэг иймэрхүү байдлаар хүмүүс баярлаж байхад хаа нэгтээ хэсэг хүмүүс юу хийхээ мэдэхгүй үлдчихдэг. Гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүс энэ үеээр янз олон нийтээрээ баярлах үйл ажиллагаанд хамрагдчихаад дараа нь юу хийх вэ гэж гайхаж суудаг. Сургуулийн, ангийн, ажлын шинэ жилд оров, гадуур хэсэв, өөр хотоор зугаалав, дэлгүүр хэсэж газар доор ортол хямдардаг бараа сонирхов. Тэгээд дараа нь яах вэ, мэдэхгүй. Гадны оронд таних бүх хүмүүс нь өөр өөрсдийн гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөхөөр явсан үед юугаа хийхээ мэдэхгүй манарч суудаг л байх даа хэхэ.

Энэ үеээр миний хувьд ямарваа шинэ жилтэй холбоотой хөнгөхөн драм кино үзэж суудаг зуршилтай. Аа шинэ жилийн кинонууд чинь байна шүү дээ, нөгөө яагаав Гэртээ ганцаараа, хуучны соцын кинонууд, Анхны хайр, Үндэсний ТВ-н шинэ жилийн хөтөлбөр гээд л бүгд мэдэх кино гэхээсээ хүн бүрт танигдаагүй тийм кинонууд үздэг. Өдөр төлөвлөж байгаад тэр оройдоо цаг гаргаад ундаа, цай, юу ч юм уух юм болон наборь, шоколад, чипс энэ тэр бэлдэж байгаад хөнжилдөө шигдээд киногоо үзнэ дээ. Шинэ жил, цас, хосын учрал, хөнгөхөн инээдэм, хөгжилтөй түүх гээд л тийм ээ. Англи, холливүүд, орос кинонуудаас сонгож үзнэ. Кино үзэхийг цагийн ажлаа болгосон хүмүүс бол ихэнхийг нь мэдэх л байх гэхдээ л хүн бүр мэддэггүй нэг тийм нандин киног дараад суух бас муухай юу үгүй юу гэж бодоод энэ жил өөрийнхөө үзсэн хэдэн киног хуваалцахынхаа хажуугаар энэ жил үзнэ гэж төлөвлөсөн киногоо дурдъя гэж бодлоо.

Холливүүдийн кинонууд:

Одоо үед кино ертөнцийн хамгийн том төв нь Холливүүд болсон хойно, шинэ жилийн талаарх кинонууд мундахгүй их. Америкийн телевизүүд нь ч жил бүр хөнгөхөн түүхтэй, хосын учрал, хөгжөөнтэй зул сарын талаар кино хийдэг. Тиймдээ ч энэ талаарх кино маш их. Home Alone, The Polar express, Die Hard, Bad Santa, Four Christmas, While you where sleeping, Jingle All the way гээд олны мэдэх сайн кинонууд бий. Итгэнэ үү байна уу өөрөө мэд, Die Hard бол Christmas-н талаарх хамгийн сайн кинонуудын нэг шүү хаха.

Steve Martin and John Candy – www.rogerebert.com

Planes, Trains and Automobiles (1987)

Энийг хүүхэд байхдаа нусаа сугартал инээж гэртээ үзэж байлаа. Манай гэрийнхэн ч бас бүгдээрээ элгээ хөштөл инээж сайхан цагийг өнгөрөөж билээ. Хувь заяаны учралаар шал эсрэг зан төрхтэй хоёр хүн нэг хотоос нөгөө хот руу зул сарыг тэмдэглэхээр хамт явах ёстой болж кино эхэлнэ. Тэрнээс цаашаагаа кино дуусах хүртэл элгээ хөштөл инээх явдал гарна. Дан инээдмээс гадна киноныхоо төгсгөлд хүнд чухам юу чухал байдаг талаарх гэнэн хэрнээ гүн ойлголтыг гаргах хэсэг ч харагдана. Зүгээр сайхан инээж суух бол энэ сайхан сонголт.

Anna Kendrick – www.rogerebert.com

Happy Christmas (2014)

Oh my god Anna Kendrick! Anna f-r-e-a-k-i-n-g Kendrick. Annnnnnnnnaaaaaaa Keeeeeeeeeendrrrrriiiccck! Өхөөрдөм сахиусан тэнгэрийн үзэсгэлэнг гэмгүй зогсож эрхэлсээр байгаад аваад төрсөн гэмээр Анна бүсгүйн тоглосон кино. Харахаар л хайр хүрч, өхөөрдмөөр санагдах гэмгүй царайтан үзэсгэлэнт бүсгүй Анна Кэндрик, Анна Анна Анна Анна Анна Анна Анна Анна Анна Анна Кэндрик гэгээн дүрээ нэгэн сайхан кинонд үлдээсэн. Кино нь харин яаж байлаа даа, байз. Аан тийм, Анна бүсгүй хүүхэд хэвээрээ зантай байгаа сайхан шоучин бүсгүйн дүрээр нэгэн гэр бүлд амьдрахаар ирнэ. Тэдний хүүхдийг харах, өөрийхөө хүүхэд зангаа гаргах, шоудаж байгаад хөгөө тарих, гэр орныг нь шатаахаа дөхөх гэх мэт хөглөсөөр л.. Энэ хүүхэд хэвээрээ байгаа үзэсгэлэнт бүсгүйн дүр Аннад бүр яг тохирсонг ч хэлэх үү. Ер нь шулуухан хэлэхэд энэ киног үзэх гол шалтгаан бол Anna f-r-e-a-k-i-n-g Kendrick. Кино өртөг багатай бүтээгдсэн. Янз бүрийн гоё тансаг дуу хөгжимгүй, тусгайлан зассан байр савгүй, нандигдан бичсэн харилцан яриагүй, гэхдээ Анна Кэндрик. Тхх, Анна Кэндрик.


Англи кинонууд:

All I want for Christmas is you. Ah huuh (jumps). Love Actually (2003) Oh boy, энэ кино шинэ жилийн талаарх Англи киног өнгөлдөг хэдэн киноны нэг байх шүү. За өөр Англи киноноос гэвэл тэгээд Elf, Christmas Carol, Arthur Christmas, It is a Wonderful life гээд хүмүүс сайн мэдэх хэдэн кино бий. Аа бас Харри поттер цувралууд хаха. Харри хүүхэд байх үеийн кинонууд буюу эхний хоёр ангид шинэ жилийн уур амьсгал тэр чигтээ харагдана.

Kate Winslet and Jake Black – aceshowbiz.com

The Holiday (2006)

Найз залуу нь өөр хүнтэй унтаж байгааг мэдсэн нэг бүсгүй, анхны харцаараа дурласан залуу нь өөр хүнтэй сүй тавьсан байгааг мэдсэн өөр нэг бүсгүйн тухай кино. Сэтгэл татам нүдэнд дулаахан хоёр бүсгүй гол дүрд нь тоглосон нь бас өөр нэг үзэж шалтаг. Сайхан учрал, хөгжөөнт адал явдал, гэнэн хайр гээл бүгд энэ киноно бий.

Martin Freeman in the 2009 film Nativity! – www.whatsonstage.com

Nativity!

Christmas-г үзэн яддаг нэг багш бага сургуулийн хүүхдүүдийн урлагийг үзлэгийн тоглолт маягтай үзүүлбэрийн талаар хэн нэгэнд худлаа ярьснаар киноны өрнөл эхлэнэ. Манайхны урлагийг үзлэг гэдэгтэй ойрхон үзүүлбрийг хүүхэд бүр өөрийнхөө хүссэн байдлаар хийх ба тэрийг нь Холливүүдээс хүн ирж үзнэ гэдэг багшийн гэнэн худал үг их том шуугиан дэгдээнэ. Хүүхдүүдийн хөгжөөнтэй байдал, Бритиш хөгжилтэй байдал, багш нарын аргаа барж буй хөгжөөнтэй байдал гээд олон зүйлс өрнөх маш хөгжилтэй кино. Гурван цуврал ч гараад амжсан, хүмүүсий их үздэг кино.

Joyeux Noel (2005) – www.moviehousememories.com

Joyeux Noel (2005)

Дэлхийн 1-р дайны үед хоорондоо байлдаж явсан гурван улсын цэргүүд зул сарын өдрөөр нуувчнаасаа гарч хоорондоо бэлэг солилцож, нэг дор өссөн ах дүүс шиг нэг өдрийг өнгөрүүлсэн түүхийг мэдэх үү? Тэр бодит явдлын талаарх кино. Герман, Англи, Франц, Дани зэрэг улсын цэргүүд нэг нэгнээ алан цусаа урсгаж байснаа нэг өдөр мартан хэл амаа сайн ололцохгүй ч зул сарыг хоорондоо тэврэлдэн, хамтдаа хооллон баярлаж өнгөрөөнө.

Simon Pegg and Lake Bell – www.bbc.co.uk

Man up (2015)

Энэ ч яг шинэ жилтэй холбоотой зохиолтой кино биш л дээ. Гэхдээ хөгжөөнтэй учрал, сайхан дурлал, хөгтэй явдлууд бүгд бий. Цас харин байхгүй. 2016 оны шинэ жилээр би энийг үзэж суусан. Ямартай ч харамсаагүй, харин бүхэл киноны туршид инээж, кинондоо орж суусан. Дунд сургуульдаа бүхнийг манлайлж, чухам од явсан Нэнси гэх бүсгүй 30 насны босго давсан хэдий ч хань ижил ч үгүй, өөрийн гэх итгэлээ алдаж байх үед түүний эгч нь янз бүрийн сохор болзоо зохиож, янз бүрийн хүмүүстэй танилцуулж тэвчээрийг нь барж байх үе. Бүсгүй жирийн амьдралын хэмнэлээрээ вагонд сууж явахдаа нэг бүсгүйтэй санамсаргүй ярилцана. Нөгөө бүсгүй нь энэ амьдралынх нь талаарх яриаг эгчтэйгээ ярьж байгааг сонсоод нэг ном уншихыг санал болгоно. Яахав нөгөө нэг байдаг л залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 30 зүйл, амжилтанд хүрэхийн тулд мөрдөж явах зохилтой 99 зөвлөгөө, аз жаргалтай амьдралд хүрэх 69 аргачлал гэх маягтай уйтгар төрөм ном. Хальт яриа өрнүүлсэн бүсгүй нь буухдаа нөгөө номоо орхиход тэрийг нь буцааж өгөх гэж гүйж байх явцдаа нэг залуутай танилцана. Нөгөө ном нь сохор болзоонд хэрхэн биенээ таних тэмдэг нь байж л дээ. Нэнси тэгээд өөр бүсгүйн нэрээр тэр залуутай танилцаж өдрийг хамт өнгөрөөнө. Лондон хотын хосуудын цаг өнгөрөөж болох олон газраар хамт цагаа өнгөрүүлэхдээ яг тэр залууд Нэнсигийн хүссэн бүхэн байгаа нь мэдэгдэнэ. Тэд тэгж явахдаа Нэнсид дунд сургуульдаа хөл алдаж явсан залуу таарч Нэнсиг алж эхэлнэ. Нөгөө залуу ч бас болзоонд очихдоо өөрийнхөө дөнгөж салж буй хуучин эхнэртээ онгирох гэж очсон байж таарна. Энэ мэт зөрчил тэр хоёрын сайхан өдрийг юу юу ч үгүй болтол алж хаях ч эцсийн эцэст Нэнси тэр хоёр учраа олж л таарна. Нөгөө залуу маань Нэнсиг хайж олох гэж Лондонг нэг тарааж, дунд сургуулийн бүтэлгүй залуутай ханьсаж, байшин андуурч бөөнөөрөө доргиж байгаа өсвөр насныхантай хамт тэр нэг ганц өдрийг хамт өнгөрүүлсэн бүсгүйгээ хайж оройг барна. Товчхондоо нэг ийм, хөгжөөнтэй явдал нүд анивчилгүй үзэж, сайхан учралын гэрч болж, Англи аялга сонсох дуртай бол энэ кино сайхан сонголт.


Орос кинонууд:

За бид ер нь л шинэ жилийг орос кинонууд дунд өнгөрөөдөг үе бас байсан даа. Шинэ жилийн талаарх хамгийн түрүүнд толгойд орох кино бол The Irony of Fate. Монгол тв юу гэж нэрлэж байсныг мартаж орхиж хэхэ. Хотоо андуураад нэг айлд очоод унтчихдаг залуу, тэр айлын нэг бүсгүйн адал явдал. Өөр тэгээд сайхан орос кинонууд гэвэл Office Romance/Служебный роман, Gentlemen of Fortune/Эрдэнэ нуусан гар, Operation Y and Shurik’s adventure/Шурикын адал явдал, Kazan Orphan/Сирото казанская , The Snow Queen/Снежная королева, Father Frost/Морозко гэх мэт. Өөр тэгээд Зүүдэнд ч оромгүй явдал (You would not even dream it) гээд сайхан кино байна. Энэ миний хамгийн дуртай кинонуудын нэг. Рома, Катъя хоёрын түүхийг 4,5н жилдээ нэг удаа гаргаж ирээд үзэж суудаг даа. Арай орчин үеийн кино гэвэл Yolki (шинэ жилийн талаарх орос стильтэй хөгжөөнтэй кино, хэд хэдэн анги гарсан байдаг байх шүү). Аа бас My boyfriend is an angel/Мой парень ангел гээд тун эв хавгүй, хүн байж яаж чадаж байна гэмээр найз залуутай нэгэн бүсгүйн талаарх кино. Нөгөө залуу сахиусан тэнгэр болохоор яах ч аргагүй хэрхэн хүн байх талаар ямар ч ойлголтгүй байдаг байх л даа хэхэ.

Чёрная молния – ru-clips.com

The Black Lighting/Чёрная молния (2009)

Оросын хамгийн анхны супер баатартай кино. Их сургуулийнхаа од бүсгүйд дурласан жирийн нэгэн залууд аав нь хуучин сэг болсон волга авч өгснөөр кино эхэлнэ. Нөгөө волга нь харагдах байдал нь хуучин ч үнэн супер машин болж таарна. Тэгээд бүсгүйгээ татах, олон хүнд туслах баатарлаг үйл хийх, өөрийнх нь машиныг авах гэсэн эрдэмтнээс машинаа хамгаалах гээд олон адал явдал өрнөнө. Мэдээж орос кино учир хөгжөөнтэй явдал дүүрэн бий. Мань эр ч нөгөө бүсгүйгээ өөртөө татаж чадна. Уг бүсгүйг сургуулиасаа гарч явахад нь дээрээс нь том мөс бутарч унаж байгааг нь харсан залуу өөрийнхөө машинаар уг мөсийг сүн хийгээд холдуулж байгаа тэр хэсгийг л мартаж чаддаггүй юм. Мөс уналаа, машинаараа эргэж мөсийг хаалаа, бүсгүйн дээр цасан ширхэгтэй хамт улаан цэцэгсийн дэлбээс хөврөн унаж байгаа удаашруулсан дүрс. Их романтик.

Тариф новогодний – new-rutor.org

The New year’s Rate Plan/Тариф новогодний (2008)

Гадаадаас ирж буй залуу санамсаргүй байдлаар нэг бүсгүйтэй утсаар ярина. Нөгөө бүсгүйтэйгээ уулзахаар болох боловч ид шидийн гэмээр тэд нэг газар байгаад байгаа ч хоорондоо нэг жилийн зайтай холбогдож байгаа болж таарна. Тэдний харилцах хэрэгсэл нь зөвхөн утас, болзох байдал нь нэг нэгэндээ зурвас, тэмдэглэл үлдээх. Уг бүсгүйдээ дурласан залуу санамсаргүй байдлаар бүсгүйг шинэ жилийн үеээр санамсаргүйгээр нас нөгчих болохыг мэдсэнээр тэрнийхээ амийг аврах төлөвлөгөөг гаргаж эхэлнэ. Сайхан романтик, орос хөгжөөнтэй, уйдаахгүй сайхан явдалтай, нүд баясгам кино. Үзэж амжаагүй бол үзэхэд харамсахааргүй сайхан кино доо.


За бодоод үзэхэд нэг иймэрхүү кинонуудыг ойрын хэдэн жил ганцаараа зөнгөртөж суухдаа үзэж байж. Энэ жил харин би Gentlemen, Goodluck/Джентльмены, удачи! Гээд Сергей Безруковын тоглосон кино эсвэл The Last warrior/Последний богатырь гэж киног харах бодолтой л байна даа. Эхнийх бол инээдмийн, Бригадын Белый тоглосон. Нөгөөх бол Оростоо хамгийн их ашиг олсон кино гэгдээд буй кино. Хүүхэд байхад уншдаг байсан орос үлгэрүүдийн нэгнээс санаа авчсан кино юм билээ. Нөгөө тахианы хөлтэй шулмын явдаг гэр бол яг тэнд байна лээ. Өөр нэг кино бодож буй нь Salyut-7/Салют 7. Энэ кино тийм хайр дурлал, хөгжөөнтэй явдал, хөнгөхөн түүхийн талаар биш л дээ. 1985 онд Оросын хиймэл дагуулыг засахаар сансарт ниссэн багийн талаар. Түүхэнд хамгийн хэцүүд тооцогдох сансарын ажиллагаа.

Уг нь гэр бүл, хайр дурлалын талаарх кино шинэ жилээр үзвэл гоё байдаг шиг санагддаг. Яг Carol шиг хэт сэтгэл хөдөлгөм, нандин түүх шиг биш ч, нэг тийм хөнгөхөн. Carol шиг кинонууд, ер нь тийм өвөрмөц, онцгой дурлалын талаарх кинонууд ч бас гоё л доо. Сонирхож үздэг нэг жанр маань. Эдгээр киноны талаар бичнэ гэвэл өөр бүтэн том нийтлэл болно л доо.

Улаан ногоон киночид эндээс шинэ жилийн талаарх шилдэг кинонуудыг хараад үз.

https://editorial.rottentomatoes.com/guide/best-christmas-movies/

Санал болгох кино байвал хэлээрэй.

Д.Төмөртогтох

2018.12.27

Cover image by Caleb Woods on Unsplash

Submit a comment


*

Back To Top