Тэндхийн хүүхдийн баяр

Зуны нэг өдөр. Хамаг хөлсөө урсгасан, ядарсан нь гэж жигтэйхэн гэр лүү гээ алхаж байлаа. Ядарсан ч гэсэн хармаандаа хэдэн чихэртэй, дотор уужим. Замд таарсан өвөөгийн идшийг гэрт нь дөхүүлээд өгчихсөн болохоор ч тэр байх. Бас шагналд нь дүүд өгөх хэдэн чихэр, 50-н шар алим хэд хэд авах хармааны мөнгө тээ бас. Түрүүхэн төв орохоор явж байхад гудамжинд тааралдсан өвөө барьж зогссон гулуузыг өргөөд өөрийнх нь нуруун дээр тавиад өг гэхээр нь би наадхыг чинь таньд дөхүүлээд өгье гэж өвөө бид хоёр таарсан юм. Өвөө тэгсэн чи одоо намхан, дунд ангийн хүүхэд яаж төлөг даагааж дээ гэхээр нь зүгээр ээ гээд л инээж байгаад тэр туранхай гулуузыг нь үүрээд алхлаа. Гэр нь ч овоо зайтай, өвөө нуруугаа үүрээд хажууд аахилж, би шазуур зуугаад алхална. Ингэж тэгсээр нэг мэдэхэд өвөөгийн гэрт хүрээд өвөөгөөс сэтгэл тэнийлгэм баярлалаа гэдэг үг, эмгэнийх нь гарын чихэр, шагналын хармааны мөнгө хүртлээ.

Тэндээсээ гараад нэг уужим амьсгаа аваад л автобусны буудал руугаа буцаж алхлаа. Бадайрсан гар тавираад л, мөрний янгиналт багасаад, амьсгаа уужраад, хөлс хатах тийшээгээ хандаад л… Нэг мэдсэн ардаас нэг сүүдэр хурдтай ойртож байгаа нь анзаарагдлаа. Юу билээ, би өвөөгийнд янз бүрийн зүйлээ мартаагүй биз дээ гэж бодолхийлэн эргээд харвал нас чацуу, үе нэг хүүхэд өмнө ирж байна. За энэ чинь хэн билээ, яалт ч үгүй өмнө нь харж байсан содон төрхтэй хүүхэд. Үсээ их ургахаар халзалчихдаг гэдгийг илтгэх тачир хэлбэргүй үс, жигд борлосон бие, томдсон дан пудволк, гар шуугаар нь эл хуль үзэгдэх сорви зэрэг нь уг хүүхдийг ихэнх цагаа гудамжинд өнгөрүүлдэг, боломжтой биш айлын олон хүүхдийн нэг гэдгийг хэлнэ.

Яах нь уу гэсэн янзтай харцтай тулгарахтай зэрэгцээд нөгөө баагий “чи эндхийнх үү, хаа хүрэх нь вэ” гэж ширүүхэн хэлж байна. Ок ойлгомжтой, тэр хэлсэн үг, ууртай байгаа харц нь л тэр баагий булуугаа ханатал зодолдчих хүн хайж шалтаг хайж явааг тодорхойлж хэлж байна. Тэр хүүхдийг хаа харснаа санаж байгаа юм чинь тэрэнд нь тааруулаад л нэг гудамжных гэдгээ хэлчихэв. Тэгсэн нэг зогьтуссанаа “хоёулаа зүгээр сайхан зодолдчих уу” гэж байна. Гайхах, бодолхийлэх зэрэгцээд сайн тогтож харвал нөгөө хүүхдийн дотор бачуураад, уур нь буцалж байгаа харагдавч тогтуун гүн харц нь цаанаа бодолтой байгааг илэрхийлнэ. За ямар би л тэрний уурыг хүргээд байв гэж дээ, “зодолдмоор байгаа бол шалтгаа хэл, худаг очъё” гээд бүсэлхийгээ тулаад зогслоо. Цаахан харагдах булан тойроод л нэг худаг байх ба тэрний ард усны машин ухарч зогсдог талбайд хэн хүнээ үздэг юм…

Image credit: Kat J

За яах нь уу гэсэн байдалтай зогсоо тэр “чи хаа яваа гэлээ” гэж яриа өөрчлөв. Ашгүй дээ нэг амьсгаа аваад л “автобусны буудал орно доо” гээд гудамж уруудаад алхаж эхэлтэл нөгөөдөхь маань дахиад яриа өдөх санаатай хажууд алхана. “Чи уураа гаргах л***р хайж яваа юм уу” гэж асуувал мань хүүхэд “Харин гэрт хэдэн хүн ирээд уур хүрээд… Хүүхдийн баяр гээд ар гэрийн асуудалтай айлуудад бэлэг тарааж яваа юм байх” гэв. “Ямар хүмүүс вэ” гэхэд “мэдэхгүй ээ нэг байгууллага л юм байх” гэж ундууцан хариулна. Бодвол тэр үед байсан дэлхийн зөн ч билүү, юу юу ч билээ дээ янз бүрийн олон улсын байгууллагуудын нэг л байх даа. “Шал дэмий идэх юм тарааж л явна уу” гэхэд “харин тийм, дургүй хүрээд гараад ирсэн, дүү нар дуртай л байгаа байх” гэн урамгүйхэн дуугарах сонсогдов. “Чихэр идэх үү, мөнгөтэй юм бол арай дээр юм хийчихгүй дээ тээ” гэнгээ алхаж явахад “уг нь доромжилсноос ялгаагүй шд, бид ямар идэхээс өөр юм мэддэггүй амьтны хүрээлэнгийн амьтад биш дээ” гэн гомдонгуй шивнэх нь тэр. Юу билээ, бас ч тийм хоосонгүй үг. Боломжгүй айл гэдэг тодорхойлолтоос салах нь нэг өдөр идээд өнгөрөх амттанаас бус өөр зүйлээр шалтгаалах нь хэнд ч ил мэт. Тэр хүмүүст айлынхны ходоод нь хоосон байгаа санагдаад нөгөө ходоод нь ийм амьдралд хүргэсэн гэж боддог юм болов уу. Эсвэл тэр буян хийж яваа хүмүүс ходоодоороо сэтгэдэг юм болов уу. Ходоодоороо сэтгэдэг бол яаж тэгж амьдардаг юм бол. Эсвэл туслаж байгаа хүмүүсийгээ ходоодоороо баярладаг гэж ойлгодог юм болов уу. Уг нь хаа сайгүй байх асуудалтай айлуудыг боломжтой болгодог бол ч тээ. Нэг өдрийн хоолноос л дээр ер нь. Хүнд загас өг, нэг өдөр хооллоно, загас барих арга зааж өг, нэг насаар нь хооллоно гэдэг үг ч бий. Ер нь яагаад идэх юм тараадаг юм бол?

Иймэрхүү бодолд дарагдсаар хэсэг хэлэх үггүй алхаж байтал салаа зам таарахад би тэр замаар уруудахаа хэллээ. Харин нөгөөдөхь маань тэндээс цааш эргэнэ гэнэ. Ашгүй салах нь гэж санаа амарч байхад “Чи гоё харгиа яриатай юм. Тэгээд нөгөө чихэрээ өгөхгүй юм уу” гэж асууж байна. Эмээгийн гарын буянг хармаанаасаа ухаж гаргаад харуулвал мань эр хавчны зурагтай бурамт чихрүүдийг нь түүж аваад цааш эргэлээ. Тэр салаа замыг жаахан дагаж яван гүүр даваад “эндхийнх биш” газар болно. Тэндээс мань нөхөр уураа гаргах хэн нэгэн олж л таарна.

Энэ нь 2002/3 онд болсон явдал ба хоёр хүүгийн яриаг жирийн яриа луу хөрвүүлж бичсэн болно.

Д.Төмөртогтох

2018.06.02

/* Бодит явдал болно. Хоёр хүүхдийн яриаг энгийн ярианд буулгаж бичсэн. */

Hey yo, хаа сайгүй хөглөрөх нийтлэлүүд шиг туулсийн туйлыг хөндөж, домгийн чанар ханхлах сайхан зүйлсийг зүйрлээд үзэхэд зүүний нүч жижигдэхээр нарийн, ургуулж бодоход уран тогосын өдийн үзэмж харагдах уран үгээр бичээгүй нийтлэлийг минь уншиж амьдралын хэдэн хормоо өнгөрүүлсэнд баярлалаа. Нийтлэл уншсаны дараа элдэв бодол толгойд нь орж ирсэн бол сэтгэгдэл үлдээж болно шүү.

Feature image: Unsplash.com/@cristina_gottardi

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top