Амазоны захирал утаатай хэрхэн тэмцэх байсан бол?

Манай нийслэл хот Улаанбаатар маань утаа ихтэй байгаа, одоохондоо үүний эсрэг дорвитой арга хэмжээ авах ч үгүй, утааг арилгахын эсрэг юу ч хийхгүй байна хэрвээ дэлхийд шилдэг мэргэжилтэнд хотынхоо утааг арилгах төслийг удирдуулахаар болбол яах бол гэж бодож байсан уу? Би бээр Амазоны хэрэглээний инженерчлэлийн хүрээлэнгийн захирлыг (Director of Applied Science) Улаанбаатарын утаатай тэмцэх даалгавар өгөөд орхичихвол яах болоо гэж дотроо бодож зогсонгоо оюутнуудаар дүүрэн үзүүлэнгийн танхимын үүдэнд нэг үйл ажиллагааны нээлт үзэнгээ зогсож байлаа. Даваа гарагийн өглөөний 9:00 цагаас эхлэх арга хэмжээнд 9:04 цагт очоод өөр хэдэн хоцорч ирсэн оюутнуудын хамтаар үүдэнд зогсож байгаа нь энэ хөөрхий. Азаар би чинь намхан төрснийхөө ачаар зарим оюутнуудын урдуур очиж зогсоод индрийг бүтэн ч гэсэн харах болж билээ. Намхан байх чинь бас заримдаа агуу том ач тустай гээч.

Энэ долоо хоногт манай сургуулийн инженерчлэлийн салбарын бүх оюутнууд хамтын тэмцээнд оролцох юм. Жил бүр инженерчлэлийн өөр өөр танхимын оюутнууд хоорондоо холилдон баг болон хуваагдаж, баг бүр нэг төсөл хүлээн авч түүн дээр ажиллах хэрэгтэй болдог. Энэ тэмцээнийг нээж үг хэлэхээр Амазоны хэрэглээний инженерчлэлийн хүрээлэнгийн захирал ирсэн байгаа нь энэ. Мань эр ч хурдхан өөрийгөө хальт танилцуулчихаад өөрийнхөө ярих сэдэв рүүгээ орлоо. Энэ бол багаар хэрхэн ажиллах болон инженерчлэлийн төслийг хэрхэн гүйцэтгэх тухай байсан. Тэрбээр хамгийн эхэнд “Амазонд орох өргөдөл өгсөн хүмүүсээс хамгийн эхэнд юу хардаг вэ гэж бодож байна ?” гэх асуулт тавьж орхисон. Хормын дараа “ур чадвар”,”боловсрол”, “ажлын туршлага” гэх утгатай үгс танхимд хурж эхэлсэн бол мань эр чимээгүй байхыг дохиод “багаар ажиллах чадвар” гэлээ. Манайхан “аа багийн ажиллагаа, нөгөө яагаав нэг лаг бачкагийн хэлснийг хийгээд л, олуулаа хуралдаад санаануудаа ярилцаж байгаад л, нэг нэг ажил хариуцаж аваад л, бүх юм буруудвал өөрийн даасан ажлаа сайн хийгээгүй хүний буруу болоод л” гэх мэтээр бодож магад. Гэхдээ энэ нь яг үнэнээс арай л хол буух болов уу. Мань эр яагаад ингэж хэлснээ тайлбарлахаар вэб хөтөч дээр Амазоны сайт дээр байх “Leadership Principles” гэх хуудсыг гаргаж ирлээ. Нийт 14-н дүрэм байх аж.

Customer Obsession

Leaders start with the customer and work backwards. They work vigorously to earn and keep customer trust. Although leaders pay attention to competitors, they obsess over customers.

Ownership

Leaders are owners. They think long term and don’t sacrifice long-term value for short-term results. They act on behalf of the entire company, beyond just their own team. They never say “that’s not my job”.

Invent and Simplify

Leaders expect and require innovation and invention from their teams and always find ways to simplify. They are externally aware, look for new ideas from everywhere, and are not limited by “not invented here”. As we do new things, we accept that we may be misunderstood for long periods of time.

Are Right, A Lot

Leaders are right a lot. They have strong judgment and good instincts. They seek diverse perspectives and work to disconfirm their beliefs.

Learn and Be Curious

Leaders are never done learning and always seek to improve themselves. They are curious about new possibilities and act to explore them.

Hire and Develop The Best

Leaders raise the performance bar with every hire and promotion. They recognize exceptional talent, and willingly move them throughout the organization. Leaders develop leaders and take seriously their role in coaching others.  We work on behalf of our people to invent mechanisms for development like Career Choice.

Insist on the Highest Standards

Leaders have relentlessly high standards – many people may think these standards are unreasonably high. Leaders are continually raising the bar and driving their teams to deliver high quality products, services and processes. Leaders ensure that defects do not get sent down the line and that problems are fixed so they stay fixed.

Think Big

Thinking small is a self-fulfilling prophecy. Leaders create and communicate a bold direction that inspires results. They think differently and look around corners for ways to serve customers.

Bias for Action

Speed matters in business. Many decisions and actions are reversible and do not need extensive study. We value calculated risk taking.

Frugality

Accomplish more with less. Constraints breed resourcefulness, self-sufficiency and invention.  There are no extra points for growing headcount, budget size or fixed expense.

Earn Trust

Leaders listen attentively, speak candidly, and treat others respectfully. They are vocally self-critical, even when doing so is awkward or embarrassing.  Leaders do not believe their or their team’s body odor smells of perfume.  They benchmark themselves and their teams against the best.

Dive Deep

Leaders operate at all levels, stay connected to the details, audit frequently, and are skeptical when metrics and anecdote differ. No task is beneath them.

Have Backbone; Disagree and Commit

Leaders are obligated to respectfully challenge decisions when they disagree, even when doing so is uncomfortable or exhausting. Leaders have conviction and are tenacious. They do not compromise for the sake of social cohesion. Once a decision is determined, they commit wholly.

Deliver Results

Leaders focus on the key inputs for their business and deliver them with the right quality and in a timely fashion. Despite setbacks, they rise to the occasion and never settle.

Анх гүйлгээд харахад их энгийн хэдэн өгүүлбэр харагдах ч уншиж дуусгасныхаа дараа юу уншчихваа гэж бодонгуут алив байз дээ гээд дахиж уншиж эргэцүүлж үзмээр санагдана. Яг л нөгөө илэрхийлэх гэсэн санаагаа цохиж унагаагаад дүрсэлсэн үгнийхээ цаана нуучихдаг Зенгийн бичилбрүүд шиг. Миний нэг найз ийм бичилтийг “hardcode writing” гэж тодорхойлж хэлдэг. Амазон бол мэдээж хамгийн түрүүнд бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүсийн хүсэл хэрэгцээг хамгийн түрүүнд тавьж ажлаа явуулах нь тодорхой. Үүнээс гадна Амазоныхан багаар ажиллаж л байгаа бол хэн нь ч “энэ миний ажил биш” гэж хэлэхээр зан гаргалгүйгээр, ямар ч нөхцөл байдалд хамааралгүйгээр ажлынхаа үр дүнг чанарын өндөр төвшинд хүргэхийг зорьдог гэж санагдлаа. Мань эр яриандаа багийн ажилд өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувийн байр сууриа хугалаад ч хамаагүй ажилдаа анхаарлаа хандуулж, шаардлагатай бол байнга шинэ зүйлд суралцаж, ажлынхаа бүх процессод нарийн оролцож байхыг их чухал гэдгийг үе үе цохож хэлнэ. Багаар ажиллаж байгаа үед энэ маш том асуудал. За хэн нэгэн гадаад, дотоод их сургууль төгссөн шижигнэсэн хэдэн залуустай хамт ажил дааж аваад хийлээ гэж үзье. Тэр хүн бусдаасаа боловсрол нимгэн, практик дээр ажил сурсан болог. Өөрийгөө танилцуулаад их сургууль төгсөөгүй боловсролгүй гэдгээ хэлэхэд тэдний царай яаж өөрчлөгдөж, түүнийг голж байгааг таних амархан. Хийх ажил даалгаж өгөөд тэднийг дотроо “энэ нөхөр сургууль төгсөөгүй юм бол, юугаа мэддэг юм” гэж бодон ажлаа хальт мулт хийж байгааг анзаарах амархан. Тэдний нэгийг нь цайнд зарахаар дуртай дургүй нэг цай аягалж ирээд ширээн дээр дургүй нь хүрсэн гэж жигтэйхэн чулуудахыг харах амархан. Хийж байгаа ажлаас нь өө хараад үг хайрлахгүй загнаж эхлэхэд “энэ муу дипломгүй юм байж, хүн доош хийх дуртай амьтан” гэж бодонгоо нүүр нь минчийтлээ улайж, дэлбэрэх гэж байгаа аятай уурлаж байгааг мэдрэх амархан. Асуусан зүйлд нь хариулт олж болох аргыг хэрхэн олон тухай хэлээд явуулахад шууд хариулт хэлсэнгүй гэж уурлаад хаалга савж гарахыг сонсох амархан. Шинэ зүйл зааж байхдаа ингэдэг тэгдэг гэж тулгаж хэлэлгүйгээр хэрхэн юмыг ойлгож сурч болох талаар ярьж байгааг ойлгохгүй, шинэ зүйлийг оролдож сурахыг оролдохгүй байгааг ч анзаарах амархан шүү дээ. Их танил сонсогдож байгаа биз? Үүнээс гадна Амазон мэдээж бизнес хийж байгаа учраас ямарваа нэг шинэ санааг аль болох хурдан туршиж үзэж, тооцоолсон эрсдэлтэй алхам хийхийг эрмэлздэг гэж мань эр хэлсэн. Харин бид инженерүүд учраас ямарваа нэг шийдэл олоод түүнийгээ хэрхэн амарчлах, их зардал орохгүйгээр бүтээх тал дээр анхаарах хэрэгтэй гээд бидний шийдэл хэчнээн сайн сайхан байсан ч гэсэн асар их зардал орохоор бол тэрийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагагүй байдаг гэж санууллаа.

aws_logoImage: Amazon AWS logo Source: TechCrunch

Үүний дараа шууд өөрийн ахалсан нэг төслөөсөө жишээ татаж ярьж эхэлсэн нь над мэтийн яагаад ингэж ярьж байгаа юм бол гэж хүний яриаг эргэцүүлж тунгааж байдаг хүнд бол их амар байлаа. Мань эрийн хэрэгжүүлсэн ажил нь Amazon AWS байсан. Энэ ажилдаа инженерчлэлийн ерөнхий аргачлалаа хэрхэн хэрэгжүүлсэн талаараа мань эр ярьж эхэллээ. Амазоны онлайн худалдаа өөрийн байр сууриа олоод, бүх зүйл жигдрээд ирэх үеэр тэд шинэ бэрхшээлтэй тулгарч эхэлсэн гэсэн. Тэр нь юу гэхээр хэдэн тэрбум хүнд үйлчилдэг сайтаа хэрхэн хүн болгонд удаашралгүйгээр ачаалуулж, өөрсдөдөө төвөг багатайгаар сайтын кодчилолоо шинэчилж байх вэ. Мэдээж улс болгонд өөр өөр сервэр байлгаж болоод байсан ч тэрбум хүний ачаалал бол өмнө нь огт байгаагүй шинэ зүйл байж л дээ. Тэгээд тэд хэрэглээний урсгалаа жижиглэж, тэнд зохицуулалт хийх санаа олсон. Миний ойлгосноор бол нэг том урсгалыг олон жижиг урсгалд хуваагаад тэр олон жижиг урсгалыг олон машинаас хангаж, орж ирсэн урсгал болон гаргаж байгаа ачааллыг хэмжүүртэй болгох л юм даа. Үүнийг тэд туршиж үзэж, энэ аргаа боловсруулаад амазоны үндсэн сайтаа холбоод дараа нь энийг бизнес болгосон нь одоогийн Amazon AWS. Dropbox үүн дээр анх эхэлсэн, одоогийн Netflix энэ үйлчилгээг авч ашигладаг. Энэ үйлчилгээ нь ерөнхийдөө онлайн компьютер түрээс л юм даа. Өөрийн хэрэглээний хэмжээгээрээ түрээслээд, хэрэглэсэн хугацаагаараа хураамжаа төлчихдөг. Уг бодит жишээгээ ярьсны дараа үүний инженерчлэлийн ерөнхий процессод шийдэх ёстой асуудал маань юуны учраас ямар байдалд яагаад орсон, ямар шийдэл хэрэгтэй, ямар байдлаар шийдэж болох вэ, хамгийн оновчтой шийдэл юу вэ, хэрэгжүүлэх болсон шийдлийн сөрөг тал болон түүний нөлөөллийг багасгах гээд л инженерчлэлийн төслийн ерөнхий процесс хэрхэн явагдах талаар онолын зүйлсийг базаад товч ярьж эхэллээ. Мэдээж бодит жишээний дараа ийм зүйлс сонсохоор онолын талаас ийм учраас бодит төсөлд ингэж хэрэглэсэн байх нь гээд л тархинд гэрэл асаж байлаа. Уг хүн маань Амазоны албан тушаалд очихоосоо өмнө манай сургуульд лекц уншдаг байсан профессор хүн шүү дээ. Төгсгөлд нь мань эр энэхүү инженерчлэлийн процессыг яг нарийн ягштал ойлгохыг захиад бидэнд амжилт хүслээ. Энэ ярьсан болгоныг бид ирэх хэдэн өдрүүдэд бодит төсөл дээр хэрэгжүүлэн ажиллах юм.

Манай баг бол надаас гадна нэг компьютерын шинжлэх ухааны оюутан, нэг архитектурын танхимын оюутан, нэг сансар огторгуйн инженерчлэлийн (aero-space engineering) танхимын оюутнаас бүрдсэн цомхон баг байлаа. Нэлээн хэдэн багийг нэг хэсэг болгон хэсэг бүрийг докторантаар удирдуулан долоо хоногийн турш өглөө 9н цагаас оройн 17н цаг хүртэл баг болгон дааж авсан төсөл дээр нь ажиллуулах юм. Төслийн хувьд бидний ажиллах хүрээлэл Камерон улсын Бамбуй гэх хотхоны эргэн тойрон дахь асуудлууд. Тэнд орчин үеийн соёл иргэншил байхгүй, тогны тасалдал ихтэй, цэвэр усны хангамж хангалтгүй, бохир болон хог хаягдлын гадагшлуулах систем байхгүй гэх мэтчилэн барууны орны сайн дурын байгууллагуудын анхаарлаа хандуулах дуртай сэдэв болгон тэнд бий. Манай багийн төсөл бол тэнд нэг IT төв байгуулах юм. Мэдээж бидний энд гаргасан санааг тэнд очоод хэрэгжүүлнэ гэж хэн ч бодохгүй байхад бидний зааварлагч үүнийг үгүйсгэн 2 жилийн өмнө энэ тэмцээнээс гарсан санаа одоо тэнд ажил болж хэрэгжиж байгаа тухай дурдлаа. Энэ 7 хоногийн турш зааварлагчаасаа хичээл авч, зөвлөгөө авахаас гадна, урьдчилж бэлдсэн видео лекцүүд биднийг хүлээнэ. Үүнээс гадна инженерчлэлийн танхимын профессор өдөр болгон бидэн дээр ирж төслийн минь талаар болон бидний дэвшүүлж, хөгжүүлж буй санааг сонсонгоо эдгээрт шүүмж өргөн эргэцүүлж, өөрийн санаагаа дэвшүүлж харилцан яриа өрнүүлнэ. Үүний эцэсд Баасан гарагт баг болгон хүлээж авсан төсөлдөө өөрсдийн дэвшүүлж байгаа санаагаа илэрхийлсэн танилцуулга бэлдээд шүүгч инженерийн өмнө багаараа гарч ирээд л өөрсдийн санаагаа тайлагнах юм.

За тэгээд мэдээж дааж авсан төслийнхөө асуудлыг шийдвэрлэх санаагаа гаргахын тулд эхлээд уг асуудлаа нарийн ойлгох хэрэгтэй болно. Энэ бол мэдээж уг асуудалтай холбоотой нөхцөл байдлууд болон холбоотой хүмүүсийн бүлэглэл. Манай Улаанбаатарын утааны асуудлыг үүнтэй холбоод ярилцаж үзье л даа. Утааны асуудалтай холбоотой хүмүүсийн бүлэглэлд мэдээж хамгийн түрүүнд хотын маань иргэд буюу хортой утаагаар амьсгалан эрүүл мэндээ хохироож буй хүмүүс багтана. За үүнээс гадна уг асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой хүмүүс: засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мөн бие даасан бизнес эрхлэгч гээд инженерчлэлийн төслийг санхүүжүүлж, уг төслийг амжилттай хэрэгжихэд тусалж чадах бүлэглэл. Дараа нь мэдээж төслийг удирдаж, хэрэгжүүлэх инженерийн баг. За өөр хүмүүс уг бүлэглэлд хамаарах болов уу даа? Дээр нэг нөхөр иргэний үүрэг ухамсар гэх зүйл дээр шалтаглаад хөдөөний иргэдийг хамааруулах хэрэгтэй гэх санаа дэвшүүлж байсан. Хөдөөний иргэд маань хотын утаагаар амьсгалаагүй учраас асуудлын хохирогч гэх ангилалд багтахгүйгээс гадна утааны эсрэг төслийн шийдлээс хамаараад оролцох эсэх нь л хамаарна даа. Хөдөөний иргэдийг оролцуулах аргачлал боловсруулаагүй л бол хамаарахгүй гэсэн үг. Утаатай холбоотой асуудалд хамаарах нөхцөл байдлыг тооцож үзэхэд бидэнд PESTLE шинжилгээ хийх шаардлагатай болсон. Энэ шинжилгээний аргачлал маань P – Political (Улс төрийн нөхцөл), E – Economic (Эдийн засаг), S – Social (Нийгмийн байдал), T – technical (Технологийн хангамж), E – Environmental (Байгалийн орчин), L – Legal (Хууль зүйн нөхцөл байдал) гэх үгс, утгачлалын товчлол юм. Төсөлтэй холбоотой бүх нөхцөл байдлаа ингээд ангилаад харангуут юу хийж, ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг дээр их нээлттэй нүдээр харах боломжтой болж байсан. Бидний гаргах шийдлүүд маань эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн, тэдгээртэй бүгдэнтэй нь тохирох ёстой эсвэл тохируулж болох хэдэн гарц боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл хөрсөнд буугаад хүний гар хөл хүрээд хөдөлгөөд байж болохоор санаа шийдлүүд гаргах хэрэгтэй гэсэн үг. Хэзээ нэг цагт нэг их гоё юм ярьсан хүнтэй уулзаад л түүний төсөл гэх юмыг сонсоод л яг гоё тэнгэрт хөвөөд байгаа юм шиг санагдаад байж байтал нөгөө нөхөр “тэгэхдээ энийг хөгжүүлэхэд хэт их хөрөнгө хэрэгтэй, одоохондоо манайхан энийг ойлгох болоогүй, монголд энийг хориглосон хуультай юм билээ, монголд ч яахав гадаадад гараад хийвэл гоё доо” гэх мэт сонин зүйлс хэлж байхыг сонсож л байсан биз дээ. Тэр “агаарын бизнес”-тэй хүний нусыг нь сугартал дагзнаас нь алгадаад урдах ширээг нь мөргүүлчихмээр санагддаг тийм ээ. Иймэрхүү байдалд хүрэхгүйн тулд нөхцөлүүдийг нухацтай харгалзаж үзэх шаардлагатай болж байгаа юм.

Үүний дараа судалгаа хийх шаардлагатай болно. Мэдээж инженерүүд учраас найдвартай эх сурвалжаас гаралтай тоо, баримттай харьцаж, тэднийхээ учрыг олох хэрэгтэй болно. Бид асуудалтай холбоотой байгаа тоо баримтуудыг цуглуулахаас гадна өмнөх асуудалтай холбоотой нөхцөлүүдийн талаар ч судалгаа, баримт цуглуулж шинжилгээ хийх хэрэгтэй болсон. Мэдээж эдгээр тоо баримтууд маань төслийнхөө хэрэгжилтийг ямархуу байгааг хэмжих хэмжүүр ч болно. Илүү нарийвчилсан төсөлд бол одоогийн байдалд бидний асуудлын эдгээр үзүүлэлт ийм төвшинтэй байгаа бол бидний хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй санаа хэрэгжиж эхэлбэл эхний хэдэн жилд уг үзүүлэлтүүд маань ийм болно, тэдэн жилийн дараа ийм төвшинд очих болно гэх мэтээр төслийг санхүүжүүлэх хүмүүст танилцуулга хийх юм. Энэ тал дээр биднийг урьдчилсан UK Power Energy 2050 гэх төслийн судалгааны тайлан дээр ярьж бэлтгэсэн видео лекц хүлээж байлаа. Их Британи улс 2050 он гэхэд агаарын бохирдолтой түлш ялгаруулалтынхаа хэмжээг асар ихээр бууруулахаар зорьж байгаа ба түүнийг биелүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авч буй. Үүн дээр хийсэн PESTLE шинжилгээнд англичууд бохирдол багатай түлш хэрэглэхийг дэмжиж байгаа ч үүний хажуугаар салхи, нарны зай гэх эрчим хүч үүсгэгч төхөөрөмжүүдийг өөрийнхөө эзэмшил газар байрлуулахыг хүсэхгүй байгаа гэж гарч ирсэн. Social талаас энэ хүнд нөхцөлд тохирохын тулд гаднаас энерги импортолж авах арга зам ч боловсруулж байгаа гэх. Мэдээж бусад economic, legal, technical гэх талын нөхцөлүүд боломжийн байсан ч нэг Political асуудал байсан. Тэндхийн Green Party гэх нэг нам төслийг урагшлуулахад их саад болж л дээ. Яагаав манайханд онлайн форум, social media-р улс төр хийж, тэс хөндлөн хөндлөн юм ярьдаг гарууд байдаг даа. Тэгэхдээ энэ асуудал тэр намын дарга шууд нэвтрүүлэгт орж байхдаа өөрийн намын байр суурьнаас тус төслийн талаар ярихдаа буруу тооцоолол дурдсанаар шийдэгдсэн. Мэдээж тэр дороо тэдний улс төрийн талаас төслийг хааж байсан байр суурь нь алга болсон. Хэн л буруу тооцоолол яриад сууж байгаа хүнийг дэмжих вэ дээ. Шинжээчид болон инженерүүд энэ бүх судалгаа болон тооцооллоо засгийн газрын сайтад тавьсан ба хүн болгон тэр тооцооллыг, судалгааг харж, өөрийн санаагаа туршиж тооцоолж үзэхээс гадна үүн дээр үндэслэн өөрийн шийдэл бүхий төсөл өргөн барих боломжтой. Тэр тооцооллыг excel-ээр татаж аваад нарийн харсан ч болно.

IMG_3095Image: Ulaanbaatar Source: Unuudur.mn

Яахав энэ талыг манай Улаанбаатарт хэрхэн хийж болох тал дээр өөрийн эргэцүүллээс дурдъя л даа. Мэдээж өдрийн хэсэг бүрд утааны хэмжээ болон утаанд байгаа бодисын хольцыг хотыг бүсчлэн хэмжих хэрэгтэй болно. Манай агаарын чанарын хяналтын 39н харуул бий. Юугаа хэмждэг юм, утаа утаа утаа л байна, гэр хорооллынхон л утаа тарьж байна, тэд л буруутай, даарахгүй гээд юу тааралдсанаа түлээд байрны бусдыгаа алж байна гэх мэтээр манайхан их л шуугих юм. Мэдээж зүгээр гадаа гарч хараад эсвэл нэг зурган дээрээс хараад ийм байна гээд дүгнэлт гаргаад шуугьж болох ч гэсэн тэр хэн нэгний хэлсэн үг тухайн хүний тархинд хэдэн агшинд боловсруулагдсан бодол л шүү дээ. Хүний бодол замхарч алга болдог бол суурьтай судалгаа хаана ч ганхахгүй. Түүнээс ч гадна хотын хэсэг болгон харилцан адилгүй байдаг. Жишээлбэл Дарь эхийн хэсэг, 32-н тойрог хэсэг, 7н буудлын хэсэгт утааны өтгөн бага зэргийн ялгаатай тархалттай харагдах бол Нарны титэмийн уулзвар тэр гэр хорооллын хэсэгтэй адилхан харагддаг. Энэ хэсгүүдтэй харьцуулахад Баянхошуу, Зүүнсалаа гэх мэт хэсэг хэдий дэлгэсэн тал дээрх шиг байршилтай байх ч Чингэлтэй, 7н буудал гэх мэт уулын дундах хавчигдмал газрын утаанаас хамаагүй өтгөн утаатай харагддаг. Яагаад вэ гэдэг бас их сонин. Үүнээс гадна өдрийн хэдийд утаа хамгийн ихээр үүсч байна вэ гэдэг бас чухал. Айлууд гал түлсэн үед утаа гарна, хэдийд тэр айлууд гал түлэх вэ гэхээр гэрээ дулаацуулах гэх үе. Тэгэхээр тухайн айлыг өдөрт хэдэн удаа гал түлж утаа гаргаж байгаагаар нь хэр хурдан хугацаанд гэр нь дулаанаа алдаж байна вэ гэдэг нь гарч ирнэ. Эдгээрийг харьцуулан үзсэний дараа хамгийн түрүүнд арга хэмжээ авах хэсгүүдийг тогтоох хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл утааны тархалт, хэмжээг бүс бүрийн хүн амын хэмжээ эсвэл хүүхэд, жирэмсэн эхчүүдийн тоонд ногдуулж үзээд хамгийн түрүүнд арга хэмжээ авах шаардлагатай хэсгүүдийг гаргаж ирэх юм. Агаарын чанарын төлөв байдлын 2015 оны тоймд дурдсанаар бол нийслэлийн агаарын бохирдлын 80%-г усан халаалтын зуух болон гэр хорооллоос, авто тээврийн хэрэгслээс 10%, 6%-г дулааны цахилгаан станц, 4%-г хог шорооноос үүсдэг. Түүнчлэн нийслэлийн төвийн 6н дүүрэгт байгаа гэр хорооллын айлуудын нийт 160938н ширхэг зуухны 62% нь сайжруулсан зуух бол 2829н ширхэг усан халаалтын зуух бүртгэгдсэн байна. 2829н ширхэг усан халаалтын зуух болон 160938н ширхэг айл өрхийн зуух хотын маань бохирдлын дийлэнхийг эзэлдэг гэсэн үг. Эндээс харахад 160,000 гаруй нэгж биеттэй тулж ажиллаж байснаас 2800хан нэгж биеттэй тулж ажилласан нь илүү амар юм шиг харагдана. Зүгээр энэ хоёр тоог хооронд нь харьцуулаад үзэхэд л 1:57 гэсэн харьцаа гарч байна шүү дээ. Усан халаалтын зуухнууд нэг бол улсынх нэг бол хувь хүнийх байж таарна. Тэдгээр хүмүүст төслийн зүгээс шахалт, хөнгөлөлт, хамтран ажиллах боломж гаргах тал дээр хамаагүй амар бөгөөд хурдан төслөө хэрэгжүүлэх боломжтой. Түүнчлэн ихэнх гэр хорооллын зуух сайжруулсан зуух учраас утаа бага ялгаруулдаг, өндөр дулаан ялгаруулах түлш бэлдвэл их зүгээр. Хэдэн жилийн өмнө шахмал түлш гэж их гадуур харагддаг байсан ч одоо харагдахаа больсон. Үүнээс гадна агаарын бохирдлын 10% нь авто тээврийн хэрэгслээс үүсдэг . Б.Аюурзана докторантын “Улаанбаатарын утаат агаарын аеродинамик” гэх нийтлэлд дурдсанаар бол түгжрэлтэй байгаа замын нийт талбай тэр чигээрээ утаа үйлдвэрлэгч болно. Түгжрээ ихт төв зам маань хотын төвд их хорт утаа үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Энэ мэтчилэн шийдвэрлэх ёстой асуудлаа ул суурьтай судалж гаргаж ирсний дараа утаа маань яагаад, ямар учраас, ямар байдалд байна гэдэг маань тодорхой болно. Үүн дээр тохирох шийдэл, гаргалгааг инженерүүд гаргаж ирэх шаардлагатай. Энэ санаа шийдлийг олох маань ерөнхий процессын маань дараагийн шат.

SMART-criteria-e1459811839487Image: SMART criteria Source: PlanOpedia.com

Мэдээж аливаа асуудлыг шийдэж болох хэдэн буман аргачлал бий. Гэвч тэр олон шийдэл дундаас төсөлд маань хамгийн оновчтой нь хэрэгтэй. Хэрхэн оновчтой шийдлээ шүүж гаргах тал дээр бол хүн болгоны л мэдэх S.M.A.R.T хэмжигдэхүүн системийг ашиглаж эсвэл туршилт хийж болох юм. SMART маань Specific, Measurable, Attainable, Realistic, Time-related гэх үгсийн товчлол. Энэ таван хэмжигдэхүүнээр шийдлүүдээ хэмжихээс гадна эд нар дээрээс салаалуулаад өөр хэмжигдэхүүнүүдийг гаргаж ирж ашиглаж болно. Жишээлбэл манай баг Specific гэх хэмжүүр дотор бүлэг салаа хэмжигдэхүүнүүд үүсгээд, тэрэндээ 0-10 оноо өгч харьцуулалт хийсэн. Манай төсөл Multimedia centre байгуулах учраас Specific гэсэн хэсэгт төхөөрөмжийн эрчим хүчний хэрэглээ, төхөөрөмжүүдийн хэрэглээний боломж, барилгын чанар, төхөөрөмжийг хир удаан ашиглаж болох гэх хэмжүүрүүдийг ашиглаж гишүүдийнхээ гаргасан шийдэл болгонд оноо өгч харьцуулалт хийгээд тэндээсээ хамгийн оновчтой гэх шийдлээ сонгосон. Үүнээс гадна жижиг туршилт хийж болно. Энийг тайлбарлахад зааварлагч маань Roll Royce-н chief engineering director гэх хүний ярилцлага голчилсон видео ашиглаж байсан. Мэдээж одоо үед бүх зүйлийг л компьютерт оруулаад тооцоо хийгээд гаргаж авахад амар болсон ч зөвхөн хамгийн энгийн үндсэн физикийн хуулинд үндэслээд жинхэнэ туршилт хийх нь их чухал гэж тэр хүн онцолж хэлж байсан. Яагаад гэхээр амьдрал дээр цаасан дээр бичигдэж тооцогдоогүй их хүчин зүйл байдаг учраас болов уу. Утааг арилгах талаар зарим нэг төслийн шийдлийг туршиж үзэж болно. Б.Аюурзана докторантын дурдсанаар бол “өвөл дулаахан байхын тулд сайн дулаалгатай гэр, сайн халаалттай гэртэй байх нь ойлгомжтой”. Энэ талыг хөгжүүлэх шинэ төрлийн түлш, дулаан удаан хадгалах зуух зэрэг шийдлийг шууд туршиж үзэж болно. Гэр хорооллын иргэд маань зуун айлаас л барилгын материалаа авч хэрэглэж байгаа. Тэр материалыг ашиглаад шинэ шийдлээ бүс болгонд хэдэн айлд туршиж үзээд судалж болно эсвэл халаалтын түлшийг ч ингээд үзэж болно. Зарим хүмүүс орчин үеийн технологи санал болгодог. Канад модон байшин, Америк халаалтын технологи, Солонгос юу юу ч билээ дээ. Эдгээрийг шууд туршаад үзэхэд бэрхшээлтэйгээс гадна импортолж оруулах хугацаа урт, эдгээр материалыг ашиглаад байшин босгох зардал нь ч хэдэн арван саяас яригдаж байдаг. Жирийн гэр хороололд амьдрагч иргэн энэ хэмжээний мөнгө гаргах санхүүгийн чадавхтай бол лизингийн сууц гэдэгт нь ороод нүүрс түлэх мөнгөөрөө сар бүрийн хураамж төлбөрөө хийж сууна. Хэн ч өөрийн дурандаа дух царайлаад гэр хороололд бүгж суудаггүй шүү дээ. Үүнээс гадна гэр хорооллын айл болгонд зориулах ийм хэмжээний мөнгө улсын төсөвт байхгүй. Энэ мэт судалгаа, харьцуулалтыг хийсний дараагаар хэдэн хамгийн дажгүй гэх хэдэн шийдлийн хувилбар үлдээж эдгээр дээрээ дахин үнэлэлт хийх болно. Энэ нь эрсдэлийн тооцоолол болон эрсдэлийн эсрэг авч болох арга хэмжээ. Нөгөө PESTLE шинжилгээ хийсэн нөхцөлүүдээ болон төсөлд хамааралтай бүлэг хүмүүсийн талаар энд дахиж сөхөж хараад төсөлд учирч болох эрсдлээ бодож үзнэ дээ. Улс төр, хууль зүй, техник технологи, нийгэм, эдийн засгийн тал дээр үүсч болох эрсдэлтэй асуудлуудыг харгалзаж үзэхийн хажуугаар тэдгээр асуудлыг хэрхэн зохицуулах талаарх шийдлийн боломж бололцоогоо бодож гаргана гэсэн үг.

За эдгээрийг хэдэн өдөр зааварлагч, зочин багшийнхаа тусламжтайгаар багаараа хийж гүйцэтгэж, тэрэндээ танилцуулга бэлдэж баасан гарагт шүүгчид танилцууллаа даа. Шүүгч инженер ч яахав мэдээж их ширүүн байх нь ойлгомжтой. Хэн нэгнээс магтаал авах гэж биш энэ процессыг сурах гэж байгаа учраас их сайн шүүмжлүүлнэ. Жишээлбэл манай багаас нутгийн иргэдийн хэдэн хувь нь компьютерын мэдлэгтэй (computer literacy), төслийн хэрэгжилтийн хугацаанд уг үзүүлэлт хэр өсгөх вэ гэж асуусан. Яг үнэндээ би тэр өдөр л анх удаа computer literacy гэдэг үг сонссон. Хямд өртөгтэй хороолол барих төсөв авсан баг хулс мод ашиглаж байшингуудаа барих шийдэл дэвшүүлсэн ба байшингийн дээврийг хулс модыг дундуур нь огтлоод, тэр хоёр хэсгээ дээш доош харуулж зөрүүлж хийх санаатай байгааг сонсоод хэрвээ бороо орвол яах вэ, хэдий хэмжээний ус хураах чадвартай байх тооцоо хийсэн үү, ус алдаж дусаал гоожих тэр нөхцөлд яах вэ гэж асуусан. Тэр их хэмжээний хулс модыг хаанаас авч ашиглах, байгальд хэр хохирол учруулах вэ гэх мэт шалгалтад унагах асуултууд асууж оюутнуудын сэтгэлгээг нээж өгч байсан мэт санагдана.

Амьдралд минь тохиосон нэг чухал хэд хоног ингэж л өнгөрлөө дөө. Нэг жижигхэн хөөрхөн шагналтай ч, үүнээс гадна их зүйл бодож, өөрийгөө их л чамлаж өнгөрлөө. Хамт баг болсон оюутнууд маань дөнгөж дунд сургуулиа төгсөөд л их сургуульд суралцаж байгаа хүүхдүүд хирнээ ажиллах чадвар, сэтгэх байдал, асуудлын эргэн тойронг эргэцүүлж байгаа байдал, ямарваа нэг зүйлийг хоорондоо хэлэлцэж байгаа байдал бол шал өөр. Хажууд нь би хэдэн жил энд тэнд багаар хүрээлэл том ажил гүйцэтгэж дуусгаж байсан ч тэдний хажууд бол сэтгэхүй хоцрогдох, зарим зүйлийг дутуу харгалзаж үзэх гэх мэт алдаа гаргаж байлаа. Үүнээс гадна зааварлагч, хянагч багш бол шал өөр төвшинд гарч сэтгэх нь гайхалтай. Асуудалд хэрэгжүүлж болох шийдэл болгоныг харгалзан үзэж, тэрийг хэрэглэвэл ямар байх талаар, хэрэглэхгүй бол ямар байх талаар, хэрэглэсний дараах урт болон богино хугацаанд нөлөөлөл ямар байх, хэрэглэсэн шийдлийг төсөлтэй холбоотой хүмүүсийн бүлэглэл хэрхэн хүлээж авах талаар гээд л их олон талаас харж үзэж бодох юм. Тэгээд төслийн шийдлээ ямар ч үед шийдэх ёстой асуудлаа шийдэх чадвартай байлгахын тулд энэ олон нөхцөл байдал, судалгаа, эрсдэлийн шинжилгээ зэргийг хийдэг бололтой гэж ойлгогдлоо. Магадгүй Амазон ямар нэг үйлчилгээ явуулахдаа, ямар нэг бүтээгдэхүүн зах зээлд гаргахдаа үүнийг чухалчилж үздэг учраас нээлтийн өдөр бидэнд тэр захирал их чухалчилж ярьсан болов уу.

davos-8-men-own-the-same-weath-as-3-6-billion-peopleImage: Oxfam report Source: Oxfarm

Тэмцээний хаалтын ёслолын өдөр дэлгэцэд харагдах гайхамшигтай үр дүнтэй инженерчлэлийн төслүүдийг харан суух зуураа бас л өөр бодолд ухаан санаагаа эзэмдүүлнэ. Саяхан гарсан Оксфамын тайлангаар бол дэлхийн нийт хөрөнгийн талыг нь ердөө наймхан хүн эзэмшдэг. Наад захын амьжиргааны хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүс дэлхийн хүн амын 1/3-г эзэлнэ. Манай Монгол улсад минь ч энэ бас хамааралтай. Хэрвээ анзаарч тунгааж үзвэл жил ирэх бүр л хүн амын баян, ядуугийн ялгаа улам ихсэж, боловсролтой гэх хоосон цаастай хүмүүс ихсэж, боловсорсон сэтгэхүйтэй хүмүүс улам багасаж, дэмий хоосон хэлж байгаа хүмүүс нь шүтэгдэж, хийж байгаа хүмүүс нь адлагдаж, гаднын гэх болгон нь шүтэгдэж байхад монгол ухаан гэж дурдах нь гэмт хэрэг болж байна. Энд нэг л зүйл буруу байгаа биз? Юу гэж бодож байна? Үүний талаар сайн бодоод үзээрэй. Би нийтлэлийнхээ төгсгөлд тэмцээний нээлтэнд үг хэлж байсан профессорынхоо хэлснийг энд тэр чигээр нь бичье. As an engineer, you need to think big. Because, we, engineers, change the world. Think globally, build better future for people.”

Д.Төмөртогтох

2017.02.12

Cover image course: WeddleBros.com

Дурьдагдсан эх сурвалж:
DECC 2050 Calculator. (2017, 02 11). Retrieved from Department of Energy and Climant Change: http://2050-calculator-tool.decc.gov.uk/#/home
An economy for the 99 percent. (2017, 02 11). Retrieved from Oxfam Canada: https://www.oxfam.ca/our-work/publications/an-economy-for-the-99-percent
Б.Аюурзана. (2017, 02 11). Улаанбаатарын утаат агаарын аэродинамик. Retrieved from trends.mn: http://www.trends.mn/n/6120
Amazon Principles. (2017, 02 11). Retrieved from Amazon: https://www.amazon.jobs/principles
Цаг агаар. (2017, 02 11). Retrieved from Цаг агаар: http://www.tsag-agaar.gov.mn/observation/environment-monitoring/%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%82%D0%BB%D0%B2-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%BB%D1%8B%D0%BD-2015-%D0%BE%D0%BD%D1%8B-%D1%82%D0%BE%D0%B9%

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top