ГАДАРГУУ ДЭЭРХ ХАМГИЙН ОНЦГОЙ АЯЛАЛ

Хүн, хүн, хүн… энэ амьтан бүхий л амьдралынхаа турш аялал хийн явдаг бөгөөд хаа очсон газраа өөртөө болон өрөөлд арилахааргүй сорви үлдээдэг онцлогтой. Энэхүү сорвийг материаллаг талаас болон хий хоосон дэмий үзэгдэл болох сэтгэл санаан дээр тулгуурлаад ангилчихдаг. Харин хаагуур яаж аялах нь л энэ сорвийг тодорхойлох шинж чанар.

Аялал гэгчийг базаж ерөнхийлөөд нэг дүр өгөөд, хэдэн туслах дүр болон тусгайлсан газар өгөхөд ихээ ойлгомжтой кино маягархуу болно. За нэг киног авч үзэж сонирхоё. Энэ кинонд далай дундах хөлөг онгоц, түүний ахмад болон багийнханы талаар голчилон өгүүлнэ. Далай, эцэс нь харагдахгүй, бас чи нэгэн эрдэнийн хойноос явааа.. чи бол усан онгоцны ахмад, чи өөрийнхөө бүх зүйлийг мэднэ.. харин чамд нэгэн баг бий.. чиний төлөө зүтгэх усан цэргүүд.. юу хий гэнэ тэо бүгдийг л чиний хүслээр чинь хийдэг.. аялал мэдээж зөөлхөн болохгүй ээ далайн шуурга, байгалын үзэгдлүүд амьдралын садаа болог.. энэ бэрхшээл дундуур чи онгоцоо яаж жолоодох вэ, багаа яаж удирдах вэ, өөрийнхөө амьдралаа, онгоцоо живүүлэх үү яахуу… одоо өөр зүйл төсөөлөөд үз.., багын гишүүнтэйгээ мууудлааа.. чи юу хийхүү, онгоцноосоо хөөх үү.. хөөвөл чи онгоцоо дутуу хүнтэйгээр жолоодоно.. дараа нь дахин нэгтэй муудлаа хөөлөө.. гэх мэтчилэн хөөсөөр байгаад ганцаараа үлдэж эцэст нь онгоцоо л живүүлнэ.. тэгхээр гишүүдээ алдаж болохгүй гэдгийг харж л байгаа байх.. яг үнэндээ бол усан онгоцны чинь гишүүд чиний найз нөхөд гэр бүлийнхэн.. та нар хамтдаа амьдралын аз жаргалын төлөө яваа.. чи дотны хүмүүстэйгээ муудалцаад “онгоцноосоо хөөж” үүрд явуулж болохгүй.. бид нар хамтдаа л аз жаргал гэгч зүйлийн хойноос явах хэрэгтэй.. гэвч үнэндээ АЗ жаргал гэгч юу юм бээ.. хэн нэгэн энэ байна гээд заагаад өгөхөөр эд мөн үүү.. дүрсэлж чадах уу, хэн нэгэн хүний хувьд аз жаргал байх зүйл өөр нэгэн хүнд ижил байх нь үгүй… нэгэнт л бид аз жаргал гэгчийг тодорхойлж чадахгүйгээс бид тэр зүйлээ амьдралын аялалдаа ололгүйгээр л нас нөгчдөг.. харин яг амьдралын эцсийн мөчдөө дотны хүмүүстэйгээ өнгөрүүлсэн цаг мөчөө харуусан боддог, бидний аз жаргал… харин тэр мөчид бидний хөлөг хоосон байх нь олонтаа.. бид дотны хүмүүсээ өчүүхэн “муудалцаан” гэх чөтгөрөөс болоод өөрийн амьдралаасаа үүрд хөөсөн хойноо л харамсдаг.. Үнэндээ эрдэнэстэй хайрцагнаас илүүтэйгээр усан цэргүүдтэйгээ хөгжөлдсөн үе л чиний нүүрэнд инээмсэглэл тодруулна шүү дэээ… ТЭР ЧИНЬ Л АЗ ЖАРГАЛ.

2007 оны тэмдэглэлээс.., тэр үеийн өөрийгөө одоо хайгаад олохгүй юм.., миний бие ч тэр үеийнхээсээ өөрчлөгдөж.., толгойд минь элдэв бусын л юм эргэлдэх болж.. магадгүй далайн шуурга гэгчид цохиулж байгаа ч юм ууу… Энэ амьдралаа мөр зэрэгцэн дуусгах хүмүүс минь.

Photo: http://raycollinsphoto.com/

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top