What if I tell you, i have only 89 days to read them?

** My books **

Өнөөдөр өөрт байгаа англи номнуудаа шүүж үзлээ. Зарим хэдий нь далд хайрцаганд хийгээд өөрөөсөө нууж орхиж. Хэл сурж эхэлсэнээс хойш цуглуулж эхэлсэн хэдэн номнууд маань овоо олон болжээ. Ихэнхийг нь гар дээрээс худалдаж авсан даа, яагаад вэ гэхээр дэлгүүрт байгаа номнууд дэлгүүртээ байсаар л байна, нэгийг нь авна дараагийнхийг нь худалдагч гаргаж тавиад л.. харин гар дээрх ном бол цор ганц, би авахгүй бол өөр нэг нь аваад надад дахиж олдохгүй шүү дээ.

** My books **
** My books ** ** My books **

Хөөрхөн олон тоотой харагдах ч энэ хэдийгээ 89 хоногт багтааж уншиж дуусгана гэсэн зорилго тавьсан байгаа, учир юунд вэ гэхээр ийм хоногын дараа би IELTS-н шалгалт өгнө. Энэ шалгалтыг 2 жилийн өмнө нэг өгч байсан, тухайн үедээ 5.5 оноо зулгаасан. Англи хэл сурж байсан сургалтын төв маань төгсөгч болгондоо IELTS 5.0, TOEFL-н эн дүйцэхүйц онооны баталгаа өгсөн байсан. Би ч өмнө нь англи хэл заалгаж байгаагүй баагий тэнд явж очиж шалгалт энэ тэр өгөөд л түвшингээ тодорхойлуулаад л суудлаа захиалж махиалж сүр юм болж орж суралцсаар нэг мэдэхэд л жил гаран нисэх мэт өнгөрч сургалтынхаа дээд түвшинд орсон удалгүй IELTS-н шалгалт өгөх болсон байлаа.

Шалгалт өгөх сараараа 2 хуваагдаж тусдаа анги болж хуваагдаад, шалгалтын хураамжаа өгөөд сургалтын academic training эхэлхэд толгойд нэг зүйл тон тон хийгээд л явсан. Ингэхэд би чинь энэ шалгалтыг өгөхөөр, олон хүмүүс өчнөөн удаан бэлдэж өгөөд сайн оноо авч чаддаггүй энэ IELTS-г өгөхөд бэлэн үү гэх асуулт толгойд эргэлдсээр л… Тухайн үед манай ангийнхан ихэнх нь намайг унана гэж бодож байсан, зарим нь намайг тэнцлээ юу гээд л хөөрхөн шар хөдөлгөөстэй. Сургалтын төвийн захирал хүртэл намайг эхний оролдлогоороо тэнцвэл нийт сургалтын төлбөрийн хэдэн хувийг өгнө ч гэж ам гарч байсан даа. Тэдэнд тэгж хэлэх, бодох тал байсан, яагаад гэвэл би чинь англи хэл сурж эхлээд жил гаруй болж байгаа, багшийнхаа өгсөн даалгаврыг хийж байсан удаа байхгүй, түвшин хооронд гаргаж өгдөг хэд хоног компьютер дээр хийх ёстой даалгаврыг ихэнхийг нь хийж байгаагүй, бас болоогүй хичээлийн цагаас 40%-д пялсан нөхөр байлаа. Ийм хүнийг тэгж бодох нь тэдний зөв л дөө, тэгэхдээ би хичээлээ ойлгоод л яваад байдаг байсан.

За тэгээд academic training эхэлж ангиараа эхний IELTS practice test өглөө. Cambridge-н номноос шалгалт өгч ямархуу түвшний гэдэгийг минь илтгэх шалгалтаа өглөө. Үр дүн бол санасныг бодоход дажгүй ээ, эхний шалгалтын маань дүн reading 5.0, listening 4.0, writing task-1 1.5, task-2 3.0 байлаа. Ангиасаа хамгийн сайн оноо. Хүн бүхэнд л санаанд багтамгүй зүйл болсон. Надад ч өөрийгөө ямархууг мэдэж цаашаагаа сайжрах тэмүүлэл төрж, багш ч миний сул талыг ажиглаад юун дээр ажиллахыг минь хэлж өгсөн. Тэр өдрөөс хойш долоо хоног болгон хэдэн practice test өгч, өөр дээрээ ажилласаар хорь гаран хоногын дараа сүүлийн practice test дээрээ би reading 6.5, listening 6.5, writing task-1 6.0, task-2 6.5 авч дуусгасан. Уг нь их хурдан өссөөр байсан ч 6.0-6.5-н хооронд очоод л өсөлт ч үгүй бууралт ч үгүй долоо хоног гаран болсон. Бэлтгэлийн хугацаанд багш миний өсөлтөнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, асуух болон ойлгохгүй зүйлээ надаас асуу гэж ангийнханд хэлдэг байж билээ.Манай багш монгол хэл мэдэхгүй байсан болохоор ангийн заримд маань ойлгохгүй байгаа зүйлээ хэлээд асуухад жижиг төвөг учирдаг байсан.Шалгалтанд орохынхоо өмнөхөн багшаас би яагаад миний оноо 6.5-аас дээш гарахгүй хэд хоносныг асуухад багш намайг үгийн баялаггүй чинь миний алдаа, үгийн баялагтай болоход урт хугацаа хэрэгтэй харин чи энэ богино хугацаанд ийм үр дүнтэй байгаа нь сайн байна гэж хэлсэн.Сүүлийн practice test-ээ өгөөд 3 хоногын дараа ESP дээр жинхэнэ IELTS-н шалгалтаа өглөө. Шалгалтын хариу ирэхэд миний авсан оноо reading 6.0 writing 6.0 listening 6.0 speaking 4.0 bandscore 5.5 байсан.

Харин одоо 2 жилийн дараа би өөрөө бие дааж бэлдээд уг шалгалтаа дахиж өгөх гэж байна. Өмнө нь өгч байсан болохоор өөрөө бие дааж бэлдээд ороход гэмгүй гэж бодном. Бас ч би нэг найздаа IELTS-н шалгалт өгөхөд нь туслаад найз маань 6.5 оноо авч байсан. Би бараг л итгэж чадаагүй ээ, найзыгаа тийм өндөр оноо аваад надад баярласнаа хэлж байх үед.

Би аль хэдийн өөрийн гаргасан хуваарь, бэлдэх арга, судлах материалуудын дагуу өөрийгөө IELTS-д сойгоод эхэлсэн байгаа, долоо хоног болгоны эхний өдөр блогтоо өнгөрсөн долоо хоногоо хуваалцаж, дүгнэж бичиж байх болно оо. Хэн бүхэнд энэ шалгалтанд бэлдэхэд туслах үүднээс. Процестой зэрэгцэж байхыг хүсвэл миний үүсгэсэн facebook-н группд орохоо битгий мартаарай. Page-дээ блогноосоо гадна мэдээллийг оруулахаас гадна танд IELTS-н талаар түргэн авах хэрэг гарвал группд хандаж болно. Нэг д зорилготой хүмүүс цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцаж байдаг газар.

Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

6 Comments

  1. сайхан юмаа би бас дагаж бэлдэнээ.

  2. хэрэгтэй мэдээлэл их байна шүү баярлалаа

Submit a comment


*

Back To Top