Softimage-н төгсгөл.

Унших хугацаа: 1 минут

Урт удаан жилийн дараа Softimage-н мөхөл ирлээ. 2000 оноос хойш 3D ертөнцөд өөрийн байр сууриа эзлэн оршиж байсан ч энэ жилээс цааш дахиж хөгжүүлэлт хийгдэхгүй нь, харамсалтай.

http://www.autodesk.com/products/autodesk-softimage/overview

Autodesk ингээд хэдэн ч програмыг устгаж хаяв даа, уг нь Softimage нь ICE, Gator, Face robot гэх зэрэг хүчирхэг animation, vfx хэрэгсэлтэй. Томоохон студиудын ажлын багажын тоонд заавал багтдаг байсан. ICE system нь маш хурдан, тэрэнд юуг ч үүсгэж болдог хар хайрцаг шиг л гэсэн, харин animation tools-н хувьд хурдтай хүчирхэг ажиллахад амар гэх талуудыг агуулсан. Тийм байлаа ч одоо дахиж энэ зүйлсийг ашиглаж болохгүй болох нь дээ.

Бидний багадаа үздэг байсан кино, хүүхэлдэйн киног энэ л  програм дээр хийдэг байж дээ. Манай Монголд харин огт дэлгэрээгүй. Доор линкэнд дээр үед ашиглаж байсан кино, хүүхэлдэй, рекламны хэсгээс үзүүлнэ. Counter strike-н хөдөлгөөн, animation нь бас энэ програм дээр хийгдсэн гэж сонссон.

Submit a comment


*

Back To Top