Нэгэн биеэ үнэлэгчийн талаарх эргэцүүлэл

Унших хугацаа: 4 минут

Өнөөдөр Валентины өдөр. Гадуур юу болоод байгааг мэдэх зүйл алга өө. Уг нь дажгүй зүйл болж магадгүй л юм даа тээ хэхэ. Тэгэхдээ миний хувьд тэр гоё сайхан зүйлс сонин биш байна. Яагаад ч юм энэ өдөр сэтгэлд дотно санагддаг юм. Сүртэй баярлаад, сайхнаар тэмдэглээд, хосоороо хамт дурсамж үлдээж байгаагүй ч надад нэг л тайван, дотор бага зэрэг догдолсон байдаг. Уг нь өнгөрсөн амьдралын сүүдэрт минь юу болж өнгөрсөнийг бодоод үзэхээр энэ өдөрт дургүй байхаар ч, бодит байдал дээр бол эсрэгээрээ. Магадгүй бусад хүмүүсийн гэгээлэг зураг, дулаахан уур амьсгал нөлөөлдөг ч юм болов уу. Эсвэл ийм байх юм сан гэх жижигхэн итгэл байгаадаа баярладаг ч юм уу.

Үнэндээ хайр гэх зүйл ер нь юу юм бэ? Өөрийнхөө хүслийг хангахын тулд гэнэн нүдтэй нэгэнд хэлдэг дөрвөн үсэг үү? Хүний сэтгэл хөдөлгөх гэж амнаасаа гаргадаг авиа юу? Дэлгүүрт байх чамин болгоныг хэдэн цаасаар аваад тэрийгээ хүнд хүргэж өгөхийг хэлэх үү? Аль эсвэл хэн нэгэнд хүссэн болгоныг нь авч бэлдэж өгч байхыг хэлээд байдаг вм болов уу? Ийм байдлыг хүн болгон хүссэн болгондоо гаргаж чадна. Бүх хүн ингээд эхлэхэд яг үнэндээ хайр гэдэг үг байснаасаа байгаагүй нь дээр. Хайр гэгч нь энэ түвшинд очихоороо дэндүү хямдардаг. Дэлгүүрийн буланд хэвтэх бараа, үхлээ хүлээж буй цэцэг, амьдралын нэг хоромд ч хүрэмгүй мөчийн үнэтэй дөрвөн үсэгний түвшинд үнэлэгдэх биеэ үнэлэгчийг хайр гэж дуудаж болохоор тэр нэг мөчлөг. Өөрт нь таарахааргүйгээр үнэлж, дүгнэж, нэрлэхэд нь үнээ алдаж хүмүүсийг итгэл алдана. Хараал бүхнийг хүртэж, муу үгс болгоныг хайр гэж хэлэхтэй хослуулаад урсгаад ирэхэд хөөрхий тэр байх газраа хумиж хаа нэгтэй алга болно. Харин хүн гэгч нь ухаантайгаа хамт хайр гэж тодорхойлсон зүйлээ урсгаж алга болгочоод, адаг сүүлд нь тэрийгээ хаа сайгүй хайж өнөөх л явалдах нэгнийг хайхтай адил аашаа гаргана. Хэзээ нэг өдөр дараагийн нэгнийг олоод урьдных шигээ ааш гаргаж тэр хүнээ алдаж өөрийн хүсэл нь бүтэхээ байх мөчид байж ядтал уурлаж, сурсан дадсанаараа “биеээ үнэлэгч”-г харааж зүхэж хашгична. Өөрийн үйлдлийг ухамсарлахгүйгээр дорой сэтгэж өнөөх л хайранд бурууг чихэж, өөрийн ядмаг үнэлгээгээрээ хайрыг илүү хөрөнгөөр олох юм байна гэж энд тэндгүй хашгичиж дараа илүү том хөрөнгөтэй болоод хайрыг олж авна гэж  зарлаж байхад өнөөх хайрынх нь үнэ газар доор ороод алга болох юм. Хоёр нүднийхээ хүрээнд л сэтгэж, хорвоог өөрийнх нь хүслээр байж, өөрт нь зүтгэх боол мэтээр ойлгож, өөрийн үйлдэлдээ таарсан хариуг хорвоогоос авдаг гэдгийг ойлгодоггүй хүний сэтгэхүйг одоо яалтай.

Зарим нэг нь хүний “Би чамд хайртай” гэдэг үгийг чихээрээ оруулж сонсоод тархиндаа “зах явна, зах явна” гэх чарлаан аятай ойлгох үед энэ нөхрийн үнэ цэнийг эргэж нэг хайж үзэхээр болдог. Хэсэг бүлэг нь амаа залхатал энэ үгсийг хэлж, нөгөө хэсэг бүлэг нь нандигнан нандигнан хэлж байхад сонсогч бүлэг нь аль хэдийнээ сонссоор байгаад дэмийрч энэ хэдэн үгсийг улиг болсон дэмий авианы жагсаалтанд тэмдэглэсэн байх байдалтай. Хэн нэгэн амандаа би чамайг 20н жилийн турш бүх насаараа хайрлаж байна, чи миний анхы хайр, хамтдаа хүүхэдтэй болоод сайхан амьдарна гэх үгсийг урсгаж, өмнө өвдөн сөгдөх хайр “Би хорт хавдартай” гэх үгний жинг даахгүй нурж байхад энэ хайрыг  өрөвдмөөр ч юм шиг, үзэн ядмаар ч юм шиг. Эсвэл ингэж хэлэхээсээ өмнө тэр хүний хүслийг хангаж тэр хайранд нь биеэ үнэлэгч болох хэрэгтэй ч байсан юм уу?

Хайр гэгчид хир зэрэг үнэтэй, ямар хэмжигдэхүүнээр хэмжигддэг ч бай хамаагүй нэг хууль тэгш үйлчилдэг. Хорвоо дээр хүн оршин байхдаа л татах, түлхэх хүчний доор оршдог. Татах хүчинд татагдахын зэрэгцээ өөрөө энэ хүчний эсрэг түлхэж дэлхийд оршдог. Дэлхийн хамгийн үнэн бөгөөд хамгийн олон хэлбэрээр хэлэгддэг энгийн нэг хүчин. Буддын шашны урсгалд инг янгын цагираг энэ хуулийн төлөөл болж байхад манай монголд “өгөх, авах”-н талаарх олон хэлц үгээрээ энэ хуулийн ухагдахууныг шингээсэн байхад баруунд физикийн шинжлэх ухаанд энэ хууль шингэж орсон байдаг. Энэ татах, түлхэхийн ойлголт хайртай холбогдохоор хүн өөрөөсөө түлхэсэнээ эргүүлж татаж авдаг. Өөрөөр хэлбэл хүн хайрандаа зориулж өгсөнөө эргүүлж хайраасаа авдаг. Хир ихийг зарж, ямархуу сэтгэл гаргаснаа эргүүлж авна. Өөрийн үнэлэлгээний түвшний шан харамжийг эргүүлж хүртэнэ.

Хэзээ юугаа өгсөнөө мэдэхгүй, байгаагаа зориулж, хамтын сайхан гэгээн түүхийг бүтээнэ гэж самуурч явахад энэ хайрын сайн сайхан нь одоо болтол үзэгдэж харагдахгүй байхад ч өөрийн тэнэг зөрүүд зандаа эрдэн хайрлах нэгэндээ улам улмаар татагдан, гэгээн түүхийг хамтдаа үүсгэнэ гэж тэмүүлж байхыг жинхэнэ хайр гэлтэй. Эд зүйлс цаг хугацааны эрхэнд хуучирч, эмхэрч, үхэж алга болох бол хүний зүрхэнд орших тэнэг зөрүүд хайр яг л мөнх настай мэт л аашилна. Хорвоо дээрх бүх зүйл өөрийн гэх настайг мэдэхгүй тэр тэнэг.  Өөртөө юу ч үлдээлгүй бүхний ховх хамаад хайрдаа зориулчаад магнай хагарталаа баярлаж байдаг хайрыг арай ухаантайгаараа тархи байнга загнаж байна. Тэгэхдээ тэнэг гэхэд арай дэндүү тэр тэнэг үргэлжлүүлж сайхан болгоныг хүсэн мөрөөдөрж өөрийн биеээ эмхчин байж хайрандаа дэмийрч галзууран тэмцэнэ. Хэзээ нэг өдөр өөрийнх нь хүсэл биелнэ гэх зул зүрхэндээ асаасаар л цагыг өнгөрөөнө. Жаргасан нар мандаж, бөхийсэн ургамал эргэж дэлгэрдэгийн адилаар нэг л өдөр тэр сайхан төсөөлсөн болгон нь ирнэ, тэр хүртэл тэмцэх агуу итгэл л хэрэгтэй. Хайр итгэл дээр тогттдог гэж зүгээр ч нэг хэлээгүй бас дан ганц хос хоёр бие биендээ итгэхээс өөр олон тал дээр утгаа үнэнээр нь барьж байдаг. Хайр гэж өөрийнхөө бүх зүйлийг зориулж чадах нэгнийг ХАЙЖ олохыг хэлэлтэй.

Ийм л учраас зарим нэгэн нь сайхан хайрын түүхийг бүтээж байхад, нөгөө хэд нь надад яагаад ийм хайр ирдэггүй юм болоо гэж уурлаж хайрыг харааж байдаг. Хорвоо ээжийн чинь энгэрээс өөр дүрмээр ажилладаг.  Нэг зүйл бүтэхээ байхад ээжээ гэж орилоод уйлан дуугарахад ээжийн чинь адил хорвоо хэзээ ч сайхан ааш гаргахгүй.

Дэмий элий зүйл бичсэн байгаа бол элдвээр нэг хэлчээд энэ талаар мартана биз ээ. Хорвоогийн дахиж олдохгүй нэгэн өдрийг сэтгэлээ зовоож өнгөрөөсний эцэсд, хар кола шимэж суух зуураа тархин дахь сүүмийх хэдэн бодлоо хүнд уншигдахаар болгоод эмхэлж мутарлалаа.

Нандин, чамин, үнэтэй хирнээ хараал идэм энэ хайр…

2015.02.14

Д.Төмөртогтох

Loading

Submit a comment


*

Back To Top